300 гаруй хүүхэд хүчиндсэн хэрэгтнийг нас барсных нь дараа илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 04

Францын эрдэмтэн Мишел Фукогийн тухай мэргэжилтнүүд андахгүй ч энгийн иргэд төдийлөн мэдэхгүй. Нийгмийн ухааны бахархал болсон энэхүү эрдэмтэн 1926 онд жирийн нэгэн мэс засалчийн гэр бүлд мэндэлжээ. Анх сэтгэц мэдрэлийн эмч мэргэжлээр суралцаж эхэлсэн оюутан Фуко 1950 оноос эхлээд гүн ухааны салбарыг сонирхон судлах болж, цаашлаад нийгмийн ухааны олон салбаруудад хувь нэмрээ оруулсан нэгэн билээ.

Фукогийн сэтгэл зүй гэх нэршил чухам түүнээс үүсэлтэй гэдэг. Түүний алдарт бүтээлүүдийн нэг болох “Сахилга бат ба ял шийтгэл” хэмээх ном анх 1975 онд хэвлэгдсэн байна. Тэрээр номондоо нийгмийн сэтгэл зүй судлалын өнгө төрхийг агуулах боловч хүний нийгэмд цаг хугацааны туршид аюултай газар авч буй хөгжил дэвшил нэрээр улам боловсронгуй нууц хэлбэрт орсон эрх мэдэл гэгч зүйлийн хувьсгал газар аван дэлгэрч, эрх чөлөөний талаар элдэв суртал гаргаж, угтаа бол хүнийг эрх чөлөөнөөс нь холдуулж боолчилж буйг үзүүлжээ. Ингэж үзүүлэхийн тулд эхлээд шорон гянданд эрүүлжүүлэх хүмүүжүүлэх нэрээр залхаан цээрлүүлэх гэсгээн тамлах үйл явцын хувьслаар жишээ авсан байна. Ингээд нэгэн жигшүүрт түүхийг өгүүлье.

2011 онд Английн ВВС телевизийн “Top of the Pops” хүүхдийн теле шоуны алдарт хөтлөгч Жимми Севил 85 насандаа өөд болсон билээ.


Түүний оршуулах ёслолыг Английн төрийн дээд хэмжээнд, маш хүндэтгэлтэй хийж, гантиган хавтан босгож түүн дээр нь хийсэн сайн үйлсүүдийг нь бичиж сийлсэн ч удалгүй бүгдийг нурааж газартай нь тэгшилж, ямар ч тэмдэггүй болгосон байдаг.

Жиммигийн оршуулга өнгөрснөөс хойш хэдхэн сарын дараа түүний 1960-2010 оны хооронд Английн 28 эмнэлэгт 300 гаруй хүүхэд, өндөр настан, сэтгэцийн эмнэлгийн хүүхдүүдийг хүчирхийлж байсан нь илэрч, 1300 гаруй баримт бүрдүүлсэн нь одоо ч үргэлжилсээр байна. Тэрээр өөрийн төрсөн Лидс хотын эмнэлэгт 4.3 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлж байхдаа тухайн эмнэлэгт эмчлэгдэж байсан 5-75 насны 33 хүнийг хүчирхийлснээс 19 нь насанд хүрээгүй хүүхэд байжээ.


Тэрээр 59 настай байхдаа өөрийн нагац охиныг хичээлд нь хүргэж өгөх нэрээр машиндаа хүчирхийлж, дараа нь өөр залуусаар давхар хүчиндүүлж хэргийг тэр залууст тохоод өөрөө сугарч үлдэж байсан, хамгийн сүүлд 82 насандаа цогцостой хурьцаж байсан зэрэг жигшүүрт хэргүүд нь илэрчээ.

Жимми Севил Английн Хатан хаан болон түүний гэр бүл, Ерөнхий сайд асан Маргарет Тетчиртэй ихэд дотно байсан учир амьд байхад нь хэн ч түүний тухай үг хэлж чаддаггүй байжээ. Тусламж гуйж ирсэн аав, ээжид нь хүссэн мөнгийг нь өгчихөөд дуртай үедээ гэрт нь ирж хүү, охиныг нь хүчирхийлдэг байсан тухай хэд хэдэн хохирогч аав, ээжийнхээ зурагтай хамт нийтэд үзүүлэн жигшин зэвүүцэж байв.


Фукогийн сэтгэлзүй буюу жендерийн дэскурс гэх энэ үг нь нийгэмд ямар нэг үйлдлээрээ нэрд гарсан, хөрөнгө чинээтэй, олон хүний нууцыг мэддэг, түүгээрээ хохирогчдыг дарамтлан, амыг нь барьж, хүссэн үедээ өөрийн дур хүслээ хангаж байдаг ийм төрлийн хүмүүсийг нэрлэдэг аж. Ийм төрлийн хүмүүс дэлхийд маш их байдаг ч бараг л огт илэрдэггүй бөгөөд нас барсных нь дараа мэдсэн цөөхөн хэдэн тохиолдлын нэг нь л энэ юм.

Б.Баргужин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мммммм(103.212.119.136) 2018 оны 09 сарын 08

бүх хүн хүн хүүхэд нэг бүрийг хардаг нүд,,,сонсдог чих байдаг,,,чухамдаа тэр нүд чих хэнийг яллах яллахгүйг нэг нэгдгүй харж шиидэж шийтгэх ёстойг нь чин үннээр нь шүүж шийтгэдэг,,,

0  |  0
ЗОЧИН(112.72.11.105) 2018 оны 09 сарын 08

Үхсэнч гэсэн тамд байгаа байлгүй. Хойд төрөл гэж байхгүйгээр тамдаа үлдэнэ биз. Ёстой бузар лалар бна.

0  |  0
Batmen(174.233.132.238) 2018 оны 09 сарын 06

Angle DZman bna

0  |  0
Zochin(122.201.24.84) 2018 оны 09 сарын 04

Tam gj bdg bol odoo tend bga bizee..

0  |  0
Зочин(103.212.119.27) 2018 оны 09 сарын 03

Манайд бол цагдаа нар нь хүчиндэгчтэй нийлээд дэскурс хийдэг шд.

0  |  0
Top