Ээждээ үнсүүлээд аавыгаа дагаад эрдэм сурахаар явсан бяцхан сурагчдыг хоосон анги танхим угтах болсоор нэлээд удаж байна. Ноднин жилийн өдийгөөс эхлэлтэй багш нарын ажил хаялт энэ намар ч мөн үргэлжиллээ. Энэ хичээлийн жилийн эхний өдөр Бямба гарагт таарсан учир зарим сургууль есдүгээр сарын 3-нд, харин зарим нь 1-ний өдөр нээлтээ хийгээд маргааш нь ажил хаяж орхив.
БСШУСЯ-наас өгсөн мэдээгээр энэ Даваа гарагт 12 сургууль ажил хаялт зарласан бол цэцэрлэгүүд хэвийн ажиллаж байгаа гэсэн юм. Гэхдээ ажил хаялт зарлах хүсэлтээ гурван өдрийн өмнө хүргүүлэх ёстой учир сургуулиуд маргааш, нөгөөдөр гээд ээлж дараалан ажил хаях бололтой.
2017 онд "Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ноос Засгийн газарт тавьсан шаардлагаар бол тэд цалингаа 1.6 саяд хүргэх зорилготой бөгөөд “яг одоо нэм гэж шаардаагүй. Ирэх жилүүдэд шат дараатай нэмж өгөөч гэсэн шаардлагыг хүргүүлж байна” гэцгээж байсан юм. Шаардлагын дагуу тэднийг тухайн үед БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нар хүлээж авч уулзсан бөгөөд багш нарын цалин, үр дүнгийн урамшуулал, бодит орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч, багш нарыг Засгийн газрын түвшинд бүх талаар дэмжиж ажиллахаа амлаж, зөвшилцөлд хүрсэн байдаг. Ингээд энэ оны наймдугаар сарын 22-нд болсон Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрсэн.
Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “2018 онд төсөвт суусан эх үүсвэрийнхээ хүрээнд цалин нэмнэ. 2019 онд инфляцийн түвшинтэй уялдуулан цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхээр ОУВС-тай ойлголцож тохиролцсон байгаа” гэжээ. Тэрхүү тохиролцооны дагуу цалингийн нэмэгдлийг хувиар нь бодож үзвэл цэцэрлэг, бага ангийн багш нарын цалинг сарын 12.3 хувь буюу 88 мянга орчим төгрөгөөр нэмжээ. Сарын цалингаа 1.6 сая хүргэх зорилготой багш нарт энэ тоо мэдээж маш хангалтгүй санагдана. Гэхдээ цалинг шат дараатай нэмэгдүүлэх шаардлагад нийцэж байгаа юм.
2017 онд нийт 177 сургууль, 217 цэцэрлэгийн багш ажил хаялт зарлаж байжээ. Тухайн оныхоо 11 дүгээр сарын 14-нд ажил хаялтаа албан ёсоор зогсоож, Засгийн газартай зөвшилцөлд хүрлээ хэмээцгээж байв. Гэвч энэ жил мөн л бяцхан шавь нарынхаа ихийг сурах эрмэлзэл, хүсэл мөрөөдлийн эсрэг мөн л ажил хаялт зарлаж орхив. Түүгээр ч зогсохгүй цалин нэмэгдүүлэх түр хорооныхон хоорондоо талцаж, нэг нэгнийгээ үгээр дайрах болжээ.
Тухайн үед өөрийгөө "Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ны нарийн бичгийн дарга хэмээн танилцуулж байсан Ц.Мөнхтуяа “Ноднин жилийн 11 дүгээр сарын 13-ны өдрийн ажил хаялтын үр дүнг үзээгүй байж одоо дахин БШУ-ны ҮЭХ-ны шоунд оролцох дэмий гэж сануулсан. Яг үнэндээ багш нар маань маш сайн ойлгосон бололтой. Алаг цоог хэдхэн сургууль ажил хаясан юм байна. Аргагүй шүү дээ. Багш нарын төлөө биш өөрсдийн сандал суудал, татвар, мөнгөний төлөө хийж буй худал шоунд оролцох ямар ч шаардлага байхгүй гэдгийг мэдэрцгээсэн байна. Багшийн тэмцлийн хүчийг самарч сааруулсан МҮЭХ БШУҮЭХ-ны хэсэг бүлэг хүмүүс одоо наад жүжгээ зогсоо доо. Та нарт хэн ч итгэхгүй” гэжээ.
ОУВС: ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХГҮЙГЭЭР ЦАЛИН НЭМЭХ УЧИРТАЙ
Харин энэ удаагийн ажил хаялтыг удирдаж буй МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнийлөгч С.Эрдэнэбат, МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг тэргүүтэй Үйлдвэрчний холбооны удирдлагууд өнгөрөгч долдугаар сарын 30-нд ОУВС-ийн төлөөлөлтэй уулзсан. Тус уулзалтын үеэр ОУВС-ийн Монголд хэрэгжүүлж байгаа тав дахь хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч, Ази, Номхон далайн бүсийн хэлтсийн орлогч дарга Жеоф Колтейб “МҮЭ-ийн холбоо бол төсвийн зардлыг хянах, татварыг нэмэгдүүлэхгүй байх, цалин орлогыг нэмэгдүүлэх асуудлаар маш хүчтэй илэрхийлдэг Монгол Улсын ганц байгууллага юм. Тэгэхээр татвар нэмэгдүүлэхгүйгээр үр ашиггүй зарлагыг танахгүйгээр цалин, хөлсийг нэмэгдүүлнэ гэдэг хэцүү. Бүх зүйл аливаа зүйлийн хоёр талын аль нэгийг сонгох сонголт дээр тулгуурладаг. Цалин хөлсийг нэмэгдүүлэхдээ найдвартай эх үүсвэрээр нэмэгдүүлсэн байх шаардлагатай. Энэ эх үүсвэр нь урт хугацаандаа найдвартай эх байх ёстой. Одоо Монгол Улсын хувьд Засгийн газрын өрийн хэмжээ маш их болсон. Төсвийн үр ашиггүй зардлаа бууруулах арга замаа олоогүй энэ үед нэг жилийн дотор цалин, хөлсийг их хэмжээгээр нэмэгдүүлэх боломж нь хаанаас гарч ирэх вэ. МҮЭ-ийн холбооноос цалин, хөлсийг маш бага байна. Авах ёстой цалингаа авч чадахгүй байна гэж хэлж байгаа ч энэ асуудлыг урт хугацаандаа Засгийн газрын өр төлбөрийг нэмэгдүүлэхгүйгээр шийдвэрлүүлэх хэрэгтэй гэж бодож байна. ОУВС-гаас Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхийн эсрэг байр суурьтай байгаа юм биш. Харин эдгээр төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх арга замыг төсвийн алдагдалд хүргэхгүйгээр хэрхэн шийдвэрлэх нь зүйтэй вэ гэсэн байр суурьтай байна” гэсэн юм.
Уулзалтын төгсгөлд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар есдүгээр сард ажил хаяхаа дахин мэдэгдсэн байдаг. Эндээс харахад ОУВС цалин хэрхэн нэмэх, ямар байр суурьтай байгаагаа тун ойлгомжтой илэрхийлжээ. Харамсалтай нь Үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд цалин нэмэгдсэний дараа, мөн шаардлага тавьж буй газрууд болох Засгийн газар, БСШУСЯ, ОУВС-ийн төлөөллүүдтэй уулзсаныхаа дараа ажил хаялт зарласан нь цаанаа өөр санаа агуулж байна гэх хардлагыг олон нийтэд төрүүлээд байгаа юм. Үйлдвэрчний эвлэлийн бай, хэн байлаа ч тэдний хөлд гэмгүй багш, сурагчид үрэгдэх ёсгүй. Багшийн цалинг нэмэгдүүлэх асуудал анх удаа энэ Засгийн газрын үед тавигдаж байгаа асуудал биш. Үе үеийн Засгийн газрын хамгийн их анхаардаг зүйлсийн нэг байсаар ирсэн. Салбарын сайдаа огцруулаад шийдэгдчихдэг асуудал байсан бол тэд аль хэдийн хүссэн хэмжээний цалингаа авах байсан. Тиймээс шаардлагынх нь дагуу шат дараатай нэмж буй цалингаа голсон багш нарын эцсийн зорилго, онох бай чухам юу юм бэ?
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 30 )
Zuvhun ur chadvartai bagsh undur tsalin avah yostoi. Surguuli tugssun hun bolgon bagsh bish.huviin surguulid chadvarlag bagsh 1200000 tsalin avch l bgad.
Цалинг нэмсэн.Хамгийн багадаа 80000 гаруй төг нэмсэн байхад чамлаад цалингийн 50 хувиар нэмүүлнэ гэж тэмцэж байгаа эрхийн тэнэгүүд юм.Цалингаа нэмүүлээгүй бага цалинтай.тэтгэврийнхэн бүгд чимээгүй л ажлаа хийж байхад ард түсний хүүхдүүдийг барьцаалж.шантаажилж бна.Зөв үү.шударга бна уу.ичээч
Цалингаа нэмээчээ. Ичихгүй юмаа. Багш хүн үнэхээр зүдрүү харагддаг шүү. Муухай юмаа. Өөрсдөө болхоор тэрбум доллартай байж болохгүй гэж яриад, багш нарыг болохоор таван зуутай байхад болно гэж боддог. Луйварчид, офшорчдоосоо мөнгөө аваачаа. Даншиг наадам хийх болхоороо мөнгө байна гээд, багш эмчийн цалин гэхээр байхгүй болчих юмаа. Монголд тансаглалын мөнгө байгаа, цалингийн мөнгө байхгүй гээд хэлчих л дээ. Худлаа нөөц байхгүй гээд байх юм. Нөөц байхгүй юм бол оюунтолгойгоо битгий ух л даа.
шат дараалан нэмэхдээ биш шат дараалан хуурч мэхэлж доромжилж ард түмнээ ядуу зүдүү байлгах нь тэдэнд хэрэгтэй учраас
Сэтгэлгүй,мэдлэггүй багш нар их болжээ.Мэдээж цалин нэмэх шаардлага байгаа нь тодорхой Гэвч улс орны эдийн засгийн байдал ямар байгааг ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Гэтэл мулгуу зан гаргах нь хир зохимжтойг оиун ухаандаа тунгаан бодож ,хүүхдийнхээ сурч хүмүүжхэд сэтгэл гарган ажил хаялтаа зогсоохыг хүсэж байна.Улс төрийн нөлөөлөлөөс ангид байж сэтгэл гаргана байх гэж найдая.
Б.Энх-Унгааа чи унгасаа чи ардын намтай хаалтын гэрээ хийсэн юм уу?
Багш нарыг хална гээд байгаа нь дарангуйлал тогтсоны нэг хэлбэр. Хар шар хоёр феодлууд арай аймшигтай юм аа. Жагсах эрх чөлөөг нь битгий боймлоод бай. Наад хэдэн багш нараа боож аллаа... Бас ард түмнээ битгий дарлаад бай. Тэр бумаар бэлэглэж байгаа нөхдүүдийг сайн шалга. Төрөөс төрсөн луйварчдаа шалга. Хамгийн их цалинтай байх салбар чинь боловсролын салбар шүү. Багш нарын ажил хаялтыг эсэргүүцэж байгаа нөхдүүд дандаа Ардын намынхан байна лээ. Тэр шэйр хийж комент бичиж байгаа амьсгаанууд дандаа дарга нарын бөгс долоогчид байна лээ шүү. Тэд нарыг сайн шалгах хэрэгтэй байна.
Арай ч дээ ардчилал нэртэй харгис дарангуйлал тогтжээ
Хоёр намын шээснүүд солиоролгүЙ цалинг нь нэмээч ээ
1 багшид хэдэн сурагч ноогдог бол.1 хүүхдийг аав ээж эмээ өвөө нар нь хүмүүжүүлэх гэж үйлээ үзэж багшид даатгаж орхидог тэгээд багшийг муу хэлдэг
Багш нар минь ард түмний үр хүүхдүүдийг битгий барьцаалаачээ, Хүний эрх олон улсын хүүхдийн эрхийн коневекцийг дагаж мөрдөөчээ.Энэ багш нарын толгой буруу ажилладаг болчихжээ.улс нөөц боломжиндоо тулгуурлаад цалинд чинь уян хатан хандаж байгаа юм бишүү.Та нар бодоод үзээ тэтгэвэрийнхэн 200-300 ₮ өөр яаж амьдарч байгаа бол.Солонгосын ард түмэн яаж эх орноо аварлаа үүнийг санаач.Бид өнөөдөрийг бодоод эх орноо алдвал хаана хэнээс гуйж амьдрах вэ? Эх оронч үзэл бодол байна уу.Өчигдөр анхны хичээл манаач, жижүүр багш нь бяцхан хүүхдүүдийг минь оруулахгүй хөөж байхыг хараад нүдний нулимс гарлаа
SHAT DARAA GEJ BAIHGUI BOL INDIGO HUUHDUUD HETSUUDNE BAGSH NAR DOTOOD SETGELEE BYASALGALAAR SONS
Багш нарын Тэмцэл Цалиндаа ч биш байх өө Улс төрийн аль нэг Нам хүчний Турхиралтанд л өртсөн юм болуу даа Эд ч яахав тэгдэг л юм байгаа дунд Түмний олон Сурагч багачуул маань Хохирч байна дараа нь Хичээлээ нөхнө гээд Сурагчидаа махалж олигтой Зааж сургасан ч юмгүй нөгөөдүүл нь Сурсан ч юмгүй тэгсгээд өнгөрөх вий
Наад засгийн газрын тогтоолыг чинь үзлээ. Цалингийн сүлжээ чинь яг алийг нь нэмсийн заримынх нь огт нэмэгдээгүй л байна лээ. Ийм ялгавартай хачин юм хийхээ болиочээ
Халаачээ багш олдоно шүү
Цалин муу учраас сурлагатай мэдлэгтэй хүүхдүүд өөр мэргэжил сонгоод байгаа учраас сурлага тааруу хүүхдүүд багш болох нь дийлэнх байгаа. Тэгээд л чадваргүй мэдлэггүй багш бий болоод байгаа нь сурлагын чанарт нөлөөлж байна. Хэрэв өндөр цалинтай бол мэдлэг чадвартай хүүхдүүд өрсөлдөж мундаг багш нар бий болбол хүүхдүүдийн сурлагад ч бас нөлөөлнө гэж бодож байна. Багш нарын төлөө биш ирээдүйнхээ төлөө цалин нэм. Хүн бүр дарга болж өндөр цалин авах гэдэг шиг хүн бүр багш болж өндөр цалин авах гэж тэмүүлдэг тийм тогтолцоог бий болгох хэрэгтэй.
Shat daraatai hulhidaj baigaa moligo.Turuus tursun terbumtnuudiin huuhduuduun surgaltiin tulburiin hemjeetei duitshuuts tsalin bagsh nart ugchuh.Bugs doloogchid bolitsgoo.
darga soligdoxoor l shiree sandal unaa tereg notebookee solidog ene baliar yumaa bolildoo ta nar toriin ajil xiix gej irsen boloxoos xuvidaa landtai ,mundag notebooktei ,sandal shireetei bolox gej ireegui bltai bas bologuiee utasnyxaa mongiig toluulne arail bna shuu malnuudaaaaa
toriin alband bgaa ene olon deduudee bolson boloogui oron too bogloson dargantsaruudaa eldev yanzyn xural tsuglaand yavdag xorongo mongoo tansag unaagaa jil bolgon solidog sandal shiree notebookee l bolichix tegvel tsalin bol asuudal bish
Alk ch ulsiin turiin surguuli geltgui turiin albanii tsalin baga baidag.Turd zutgeh huseltei hunl ajild ordog.Bagsh naraa joohon bolovsroloo deeshluul.Gadaad dotood yavj sur.Huviin baiguullagad undur tsalin avhiin tuld gadaadad ajillaj surch uuriiguu daichilsan zaluustai uursdiiguu bitgii haritsuul.Ta nar MUBIS l tugsuu bizde
Нам гэж солиоролгүй цалингаа нэм
Цалингаа голох юу байхав цаана нь АН ын хэдэн хулгайчууд л байгаа үндэсний аюулгүй байдалд ноцтой халдсан хэргээр цаад эздийг нь олж хариуцлага тооц улсын нууц нэрээр 25 жил өгөөд хэргийн хаа