Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зарим дархан цаазат газрыг өргөтгөх, шинээр авах 22 газрыг Засгийн газрын хуралдаанаар оруулж дэмжүүллээ. Дээрх 22 газар нь есөн аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийг хамарч буй бөгөөд Улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 3.2 сая га буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь нь 2.1 хувиар нэмэгдэх юм.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Байгалийн унаган төрхөө хадгалсан газар, цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-иас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад” авна гэж заасны дагуу дээрх газруудыг тогтоожээ.
Засгийн газар зөвшөөрсөн тул УИХ-н байнгын хороогоор орж, улмаар ирэх намын чуулганаар хэлэлцүүлэх юм.
Тусгай хамгаалалтыг өргөтгөж, шинээр тусгай хамгаалалтад авсан газрууд:
Өргөтгөлөөр:
-Говийн их дархан цаазат газрын “Б” өргөтгөл
-Нөмрөгийн дахан цаазат газрын өргөтгөл
-Монгол дагуурын “Б” хэсгийн дархан цаазат газрын өргөтгөл
-Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл
-Дарьгангын байгалийн цогцолборт газрын өргөтгөл
-Булган гол, Их онгогийн байгалийн цогцолборт газрын өргөтгөл
-Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөл
Шинээр:
-Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар
-Хөх нуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал А, Б хэсэг, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул, Баяндун уул, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Улз голын эх, Зотол хаан уул, Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар.
-Цагаан дэлийн агуй дурсгалт газрын ангиллаар авсан байна.
Б.Азаа
zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )