Баянхонгор, Дархан-Уул аймагт үнэт металын сорьцын хяналтын лаборатори байгуулна

2018 оны 09 сарын 06

Засгийн газрын ээлжит хуралдаан /2018.09.05/ боллоо.

Орон нутагт үнэт металын сорьц тогтоох чиг үүрэг бүхий лабораторийн нэгжийг төвийн бүсэд Дархан-Уул аймгийн, баруун бүсэд  Баянхонгор аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн бүтцэд  тус тус байгуулахаар шийдвэрлэлээ. 

Батлагдсан төсөв, орон тоо, урсгал зардалдаа багтаан, үйл ажиллагааг 2018 оны  III улиралд эхлүүлэхийг Монгол Улсын Шадар сайдад үүрэг болголоо. Цаашид Үнэт металын сорьцын лабораторийн үйл ажиллагаа, техник технологийн  бэлэн байдал, чадавхыг бэхжүүлэхэд шаардагдах зардлыг 2019 оны улсын төсөвт тусган шийдвэрлүүлж ажиллах юм.

Монгол Улсын Засгийн газрын эдийн засгийг сэргээх үйл ажиллагааны зорилтын хүрээнд “Алт 2” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, бичил уурхайгаар олборлосон алтыг худалдан авах, хадгалах, тээвэрлэх болон сорьц тогтоох үйл ажиллагааг чанар, стандарт, аюулгүй байдал хангасан нөхцөлд цаг хугацаа хэмнэж,  иргэдэд шууд хүргэхэд энэхүү лабораторийн үүрэг чухал гэв.

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top