“Монголчууд машин барихаараа хамгийн амиа хичээсэн, бүдүүлэг хүмүүс болж хувирдаг”

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 11

Тайландад аялал жуулчлалын зорилгоор хүмүүст унуулах зааныг сургах нэгэн арга байдаг аж. Зааныг бяцхан тугал байхад нь уяагаар оосорлон, оосроо гадаснаас уян, гадсаа газарт гүн бат суулгадаг бөгөөд бяцхан тугал тэрхүү уяанаас мултрахын тулд хамаг хүчээрээ тэмцэн, татаж, угзарч, гүйж үзээд бууж өгдөг байна. Тугал байх үеэсээ хэд дахин том болсон , хэд дахин хүчтэй болсон хэдий ч өнөөх л гадсаар нь оосорлоод уячихаар “Би ч үүнийг дийлэхгүй дээ” гэсэн бодолдоо автаж, түүнээс мултрахын тулд тэмцдэггүй байна. Энэ нь аварга том зааныг бага насных нь айдас болох бяцхан гадасны хүчээр тогтоон барьдаг арга юм. Яг үүн шиг манай хотод цэвэрхэн толигор зам, өнгө өнгийн гэрэл, гоёмсог өндөр барилга барилаа ч бид аль, аль нийгмээс олж авсан муу хандлагаасаа салахгүй л бол хэзээ ч урагшлахгүй. Хөгжил ярихаар манай социалист нийгэмд тэгдэг байсан, ардчилсан нийгэм гараад ийм болсон гэх зэргээр бүхнийг буруушааж, эсэргүүцэх хандлагатай. Тийм дээ ч нийгмийн тодорхой давалгаатай сэдэвт хөөр хөөрцгөөр хандаж, бодит байдал дээр нэгэндээ тусалдаггүй, хүндэлдэггүй учир манай улс дэд бүтцийн хувьд биш сэтгэлгээний хувьд хамгийн ядмагт ордог аж. Зам, барилгыг хэзээд л хүн барьж, босгодог учир цаг хугацааны явцад чанар нь танигдаж улам сайжрах нь лавтай. Гэвч тэр бүрт хүний чанар зам, барилгаас ч хэврэг байсаар байвал хэчнээн сайхан нийгмийг бүтээгээд үр ашгаа хэзээ ч өгөхгүй шүү дээ.

Нэг жишээ дурдъя л даа. Тун саяхан Францын иргэн Жозеф Нобл гэдэг хүн өөрийн сошл хуудаснаа манай улсын тухай нэгэн сонирхолтой сэтгэгдэл бичиж оруулжээ.

Тэрбээр “Улаанбаатар хот дахь хэт төвлөрөл,тааруухан дэд бүтцийн хөгжил, бас ямар ч хяналтгүй хугацаа нь дууссан машинууд импортлохыг зөвшөөрсөөр байдаг зэрэг нь миний гайхшралыг барлаа. Автозам хүрэлцэхгүй байна. Үгүй ээ яахав, Бангког, Дели зэрэг олон хотод иймэрхүү байдгийг мэднэ л дээ. Гэхдээ би Монголоос арай л илүү зүйлийг хүсэн хүлээдэг.Яагаад гэвэл миний амьдарч бас зочилж байсан олон газартай харьцуулахад энд маш гайхалтай сайхан. Гэхдээ нэг л зүйлийг эс тооцвол шүү. Монголчууд машин барихаараа миний амьдралдаа харсан хамгийн амиа хичээсэн, бүдүүлэг хүмүүс болж хувирдаг. Бүр худалдааны болон орон сууцны барилгуудад ч авто зогсоолтой байх шаардлага тавьдаггүй. Замын хөдөлгөөн энд ямар ч хяналтгүй юм байна!” гэжээ.

Бид үргэлж л замын түгжрэл, замын эвдрэл гэмтэл, цалин хангамж, ажилгүйдлийн тухай ярьдаг ч хариуцлага, хандлагын тухай цөөхөн хэд нь л ярьдаг. Бүх зүйл төр засаг, төрийн хүнээс хамааралтай мэт амьдардаг. Үнэндээ гэртээ амттай хоол хийж идэхэд, гэр бүл болон бусадтай эелдэг найрсаг харьцахад, гудамжинд гараад нус цэрээ хаяхгүй байхад, гарцаараа гарч заншихад зэрэг маш олон зүйлс зөвхөн таны хандлагаас л хамаардаг юм шүү.

Б.Баргужин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(183.177.106.67) 2018 оны 09 сарын 17

хот төлөвлөлт нь ийм болгосон, гэхдээ бүх жолооч тийм биш шүү

0  |  0
Амархаан(203.91.115.40) 2018 оны 09 сарын 11

Энэ хууль баталдаг хүмүүс хариуцлагатай , үлгэр дууриалтай, мэдлэгтэй , нийгэм , эх оронлуу ард түмэнлүү чиглэсэн хуультай дүрэмтэй тэрийгээ дагадаг байхад ард түмэн 2-3 сар магад жилийн дараа л хэвшинэ. Дээр хэн ямар хүн удирдаж ямар хууль гаргаж биелүүлж байна ард иргэд нь дагадаг юм. Бид иййм түүхтэй ч улс. Дээр гараад хулгай хийгээд, хүүхэн хүчиндээд , ард түмний газрыг ганцаара эзэмшээд, офшордож хувиа хичээгээд, хуулийг гууль болговол ард иргэд бас л дууриана. Бидний дээр мэддэггүй мэдлэггүй эрээн цоохор байхад бид ч бас иймэхүү л б. Дээр үед эмээ өвөө муу хүнийг монголоо алдсан гдг б.

0  |  0
YUAN(66.181.176.226) 2018 оны 09 сарын 11

ZERLEGUUDIIN UDAM BID CHINI MOHOJ BGAAM DOO .UDAHGUI NEG MAL NI GARCH IREED URD HILEE NEEGEED TEGEED DUUSAA

0  |  0
Нараа (202.179.26.206) 2018 оны 09 сарын 11

100жилийн дараа соёл гэдгийг мэдэрнэ

0  |  0
Zochin(202.126.89.180) 2018 оны 09 сарын 10

Mongochuud bid l oorsdoo uhamsarlaj setgel gargahgui bol hen ch bidnii omnoos setgel gargahgui.

0  |  0
иргэн(202.179.26.162) 2018 оны 09 сарын 10

манайхан яадаг юм Бүү мэд Гадаадад очихоороо аягүй Соёлтой Ухамсартай Баагийнууд л байдаг ш дээ Нутаг орондоо ирэхээрээ л Гахайн аяг гаргаж Гудамжинд хаа явсан газраа Нус цэрээ хаяж Цагаан захтай Төрийн албаныхан Хөшөө дурсгал тойрч Шээгээд үнэнхүү балиартана ш дээ

0  |  0
Зочин (66.181.176.159) 2018 оны 09 сарын 10

Ёс зүй, чиг хандлага гэдгийг ухаартлаа, хэрэгжүүл тлээ наян жил

0  |  0
Top