БНСУ: Эмч, өмгөөлөгч, сэтгүүлч, их сургуулийн багш нарт олон удаагийн виз олгоно

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 11

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамнаас олон удаагийн визний журамд орсон өөрчлөлт, түүнийг хэрэгжүүлэх талаар тус улсын ЭСЯ-ны консул Кил Кан Мүг өнөөдөр /2018.09.11/ мэдээлэл хийлээ. 

БНСУ руу зорчих визний журамд зөвхөн ЭСЯ өөрчлөлт оруулдаггүй бөгөөд БНСУ-ын Хууль зүйн яам, Гадаадын иргэн харьяатын газар, Цагаачлалын алба зэрэг холбогдох байгууллагуудын хамтарсан шийдвэрээр гаргадаг аж. Өмнө нь энэхүү олон удаагийн визийг долоон шалгуур нөхцөлд үндэслэн олгодог байсан бол энэ удаагийн шинэчлэлээр эхний таван нөхцөлийг хэвээр үлдээсэн бөгөөд нийт 13 шалгууртай болгожээ. Ингэснээр олон удаагийн виз авах иргэдийн тоо болоод цар хүрээ ихээр нэмэгдэж байгааг Кил Кан Мүг онцоллоо. Олон удаагийн визний тухайд одоогийн байдлаар 1000 орчим солонгос иргэн Монгол Улс руу байнгын зорчих визийг аваад байна. Харин 37 мянган монгол иргэн БНСУ руу зорчих олон удаагийн виз авчээ.

Шинэ журамд орсон заалтууд:

  1. БНСУ-д зорчиж байсан иргэн
  2. Төрийн албан хаагч болон төрийн өмчит ААН-ийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)
  3. БНСУ руу тогтмол нислэг үйлддэг авиа компани, усан онгоцны компанийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)
  4. БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор ААН байгуулах, БНСУ-ын төрийн болон төрийн өмчит ААН-ийн урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааны шугамаар зорчих иргэн
  5. БНСУ-ын иргэншилтэй болсон иргэний эцэг, эх, хүүхэд, БНСУ-ын иргэний эхнэр, нөхөр, мөн хоёр улсад гэрлэлтээ батлуулаад 1 жил ба түүнээс дээш жил зүй ёсоор амьдарч буй БНСУ-ын иргэний эхнэр/нөхрийн эцэг, эх, насанд хүрээгүй хүүхэд (18-аас доош насны)
  6. Олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшигчийн харилцагчийн зэрэглэл болон зарцуулалтаас хамааруулан VIP үйлчлүүлэгч гэж үзсэн иргэн
  7. Байнгын зорчигч - БНСУ-руу сүүлийн хоёр жилийн дотор 4 ба түүнээс дээш, нийт 10-аас дээш (сүүлийн 2 жилд заавал нэг удаа зорчсон байх) зорчсон иргэн
  8. Холбогдох нөхцөлийг хангаж буй эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин
  9. Холбогдох нөхцөлийг хангаж буй сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад 1 жилээс дээш хугацаагаар ажилласан иргэн
  10. 1 жилийн турш төлсөн татварын хэмжээ 500 сая төгрөгнөөс дээш байх, эсвэл татвар төлөгч 100 ААН-д хэлтсийн дарга болон түүнээс дээш албан тушаалд 1 жилээс дээш хугацаагаар ажиллаж буй иргэн
  11. БНСУ-д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн, эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн (Үүнд коллеж хамаарахгүй)
  12. Холбогдох нөхцөлийг хангаж буй олны танил урлаг соёлын зүтгэлтэн, тамирчин (Тухайн салбарт гавьяа зүтгэл гаргасан иргэн)
  13. 500 сая төгрөгнөөс дээш үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө зэрэг хувийн хөрөнгө эзэмшиж буй иргэн олон удаагийн виз хүсэх боломжтой болжээ.

Шинэчлэгдсэн журмаар 1-5 хүртэлх заалт хэвээр байх бөгөөд зургаадугаар заалтад бага зэрэг өөрчлөлт оруулжээ.


Кил Кан Мүг консулын хэлснээр энэхүү шинэчилсэн журмыг ойрын нэг сарын дотор хэрэгжүүлж эхлэх аж. Манай иргэдийн виз мэдүүлэхдээ ашиглаж буй хуурамч бичиг баримтын асуудал хүндрэл учруулж шинэ журмын хэрэгжилтийг удаашруулж байгаа талаар мөн дуулгалаа. Шинэчилсэн журам хэрэгжиж эхлэхэд дахин дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ гэв. Хугацааны хувьд өмнө нь энэхүү визийг авахад эхлээд 1 жилээр олгоод дараа нь 3, 5 жилээр авах шатлалтай байсан бол одоо  шаардлагатай бол, тухайн нөхцөлийг хангаж байвал шууд 3, 5 жилээр олгогдох бүрэн боломжтой болж байгаа юм.
БНСУ-ын ЭСЯ-ны хийсэн судалгаагаар манай улсад:
  • Эмч - 7,000 гаруй
  • Их, дээд сургуулийн багш - 6,000 орчим
  • Өмгөөлөгч - 2,000 гаруй
  • БНСУ-д бакалавраас дээш зэрэг горилсон 1,800 гаруй
  • Жилд 500 сая ба түүнээс дээш хэмжээгээр татвар төлдөг 5,000 гаруй ААН байдаг гэсэн тооцоо гаргажээ. 

Иймд эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин, сэтгүүлч найруулагч, редактор зэрэг мэргэжлээр тухайн холбогдох байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар ажилласан, бусад нөхцөлийг хангаж буй хүмүүст олон удаагийн виз олгохоор болж байгаа юм. Түүнчлэн олон удаагийн виз нь 1, 3, 5 жил байсныг шинэчилсэн журмаар 3, 5 жил хэмээн тухайн байгууллагад ажилласан жилийг харгалзан олгохоор болжээ.


  • 2014 онд 64096
  • 2015 онд 81201
  • 2016 онд 82780
  • 2017онд 108139 Монгол Улсын иргэнд БНСУ-д зорчих виз гарсан тоо баримт байна.

Үүнээс зөвхөн 2016 онд гэхэд нийт 130 мянган иргэн виз авахаар мэдүүлгээ өгснөөс 118,139 иргэнд виз гарсан бөгөөд 2018 он гарсаар долдугаар сарын байдлаар 88 мянган иргэн виз мэдүүлээд байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 30 хувиар өссөн тоон үзүүлэлт гарчээ. 

Хуурамч бичиг баримт бүрдүүлж виз мэдүүлж байгаа иргэдийн хувьд нэг долоо хоногт 1,000 ийм тохиолдол гарж байсан үе ч бий. Эдгээрээс харахад ихэвчлэн дансандаа таван сая төгрөг байршуулсан, санхүүгийн баталгаатай иргэдийнх хуурамч байдаг. Тиймээс таван сая төгрөгийн барьцаатайгаар Солонгос явуулах гэж зуучилж буй брокеруудад итгэхгүй байхыг анхааруулъя гэв.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Baagii(172.58.41.195) 2018 оны 09 сарын 12

Tsetse gunii bags hid olgohuu hehe.

0  |  0
x(116.117.182.68) 2018 оны 09 сарын 11

undesteneer n doromjilj bndaa uhruudiig

0  |  0
zochin(139.5.218.182) 2018 оны 09 сарын 11

OCHOT MAARAMB UUND HAMRAGDAHUU

0  |  0
Ц.Содцэцэг(66.181.161.103) 2018 оны 09 сарын 11

би одоо тэтгэвэрт гарсан юмаа. урд нь Солонгос оронд 5удаа яваад ирсэн.иимд надад 1-3 жилийн тиз олгох уу. одоо явбал 6 дах нь болох юмаа.надад зѳвѳлгѳѳ ѳгнѳ үү

0  |  0
haha(202.179.27.55) 2018 оны 09 сарын 11

10 jiliin bagsh nar ch hyn bish bolj dee

0  |  0
Top