“Беларусийн олон улсын хэвлэлийн форум”-д 27 орны төлөөлөл оролцож байна

2018 оны 09 сарын 13

Беларусийн нийслэл Минск хотноо “Беларусийн олон улсын хэвлэлийн форум XIII” болж байна. Форумд Монгол Улс, ОХУ, БНХАУ, АНУ, Англи, Герман, Финлянд, Франц, Эстони, Итали, Израйл, Бельги, Болгар, Австри, Герман зэрэг 27 орны хэвлэл мэдээллийн салбарын 134 төлөөлөгч, хүлээн авагч орны хувьд 269 төлөөлөгч оролцож байна. Мөн 20 гаруй орны 30 гаруй дипломат төлөөлөгч хүрэлцэн иржээ.

Беларусийн Мэдээллийн яам, Холбоотны улсын байнгын хорооноос зохион байгуулдаг тус форумыг Тусгаар тогтносон улсуудын хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны улс хоорондын сан, Беларусийн ГХЯ, Минск хотын гүйцэтгэх хороо, Беларусийн Улсын их сургууль, ЕсооМ шинжээчийн төв, Беларусийн сэтгүүлчдийн холбоо зэрэг байгууллагууд дэмжиж ажиллаж буй юм.

Форумын нэгдсэн хуралдаан "Ирээдүйн төлөөх түншлэл: мэдээллийн орон зайн тоон асуудлууд" сэдвийн хүрээнд явагдаж байна. Форумд Беларусийн Мэдээллийн сайд Карлюкевич Александр Николаевич, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Кочанова Наталья Ивановна, Гадаад хэргийн сайд Макей Владимир Владимирович, ТТУХН гүйцэтгэх хорооны дарга, ТТХУН-ийн Гүйцэтгэх НБД Лебедев Сергей Николаевич нарын албаны олон хүн оролцож байгаа аж.

Сэдэвчилсэн хэлэлцүүлэг “Интернет эх сурвалж нь олон нийтийн саналыг бүрдүүлэх үр дүнтэй хэрэгсэл болох нь. Интернет эх сурвалжийн нийгмийн судалгааны чиглэлүүд", сэдвийн хүрээнд явагдах бол дугуй ширээний уулзалт  "Шинэ мэдээллийн эрин дэх холбооны улс: зөв байршил тогтоох стратеги "сэдвийн хүрээнд өрнөнө. Харин салбар хэлэлцүүлэг "Телевиз ба шинэ сүлжээний технологи: сорилтууд ба шинэ боломжууд”, "Мэдээллийн орон зайг тоон технологид шилжүүлэх нь: уламжлалт ХМХ-ийн шинэ дүр төрх", "Хэвлэлийн системийг тоон технологид шилжүүлэх хүрээн дэх ТТСХН-ийн гишүүн орнуудын хотын сонинууд“ зэрэг сонирхолтой сэдвүүдийг хамарч байна.


“Беларусийн олон улсын хэвлэлийн форум XIII”-д Монгол Улсаас Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, эвлэлийн ерөнхийлөгч асан Б.Галаарид тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа юм.

Тодотгоход, бүс нутгийн мэдээллийн орон зай нь технологи зэрэг олон хүчин зүйлсийн нөлөөгөөр ихээхэн өөрчлөгдөж байна. Тоон технологи нь контентийн үйлдвэрлэл, баглаа, хүргэлтийн системийг өөрчилж мэдээллийн хэрэглээнд нөлөөлснөөр сонины харилцааны стратегийг мөн өөрчилөхөд хүргэж буй билээ. Тэгвэл хэлэлцүүлгийн оролцогчид хотын сонинуудын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, тэдгээрийн цаашдын хөгжлийн боломжит хувилбаруудыг санал болгохоор хэлэлцэж байна.

Форумаас гарсан үр дүнг албан ёсоор дүгнэж, батлах аж.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top