Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тал хувь нь 15-34 насны залуус байна

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 13

Он гарснаас хойш эхний найман сарын байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.5 хувийг 15-34 насны залуус эзэлж байгаа судалгаа гарчээ. Харин бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 23.1 мянгад хүрч өнгөрсөн оны мөн үеэс 8.8 хувиар буурсан байна.

Дэлхийн банкны зүгээс оюутан, залуусын цагийн ажил хийх нөхцөл бололцоогоор хангах, тухайн оюутан сурч байх хугацаандаа ажлын байрт зуучлагдах боломжтой байх нь залуусын дундах ажилгүйдлийг бууруулна гэж дүгнэж байгаа ажээ. Монгол Улсын Засгийн газар 2020 он хүртэл ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд “Залуучуудын хөгжлийн газар”-г байгуулсан билээ.

Ажилгүйдлийн түвшин оны эхний хагаст 7.5 хувьтай гарсан нь өмнөх оны үзүүлэлтээс 2.4 хувиар буурсан байна.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top