Харумафүжиг зодог тайлахад хүргэсэн Таканоива ”хашгирсан” үгэндээ хүрэх үү?!

2018 оны 09 сарын 13

Мэргэжлийн сумогийн Аки башё эхлээд таван өдөр өнгөрч байна. Макүүчи зиндаанд Монголын зургаан бөх барилдаж буйн нэг нь Таканоива А.Баасандорж. Тэрбээр өнгөрсөн Нагоя башёд Жюүрёо зиндаанд зодоглон түрүүлснээр зиндаа дэвшсэн нь энэ юм. Тэгвэл үүнтэй зэрэгцээд энэ сарын сүүлчээр буюу 30-нд мэргэжлийн сумогийн 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол болно.

Харумафүжи болон Таканоива нарын нэрс хэдэн сарын өмнө Монгол, Японы хэвлэлээс салахаа больж, нэг нь зодсон нөгөө нь зодуулсан хэмээн бичигдэн шуугиулсан.

Хэвлэлүүдийн мэдээлснээр бол монгол сумочид тойргийн барилдааны хий зайгаар хэдүүлээ цуглан караокед сууцгааж, ярилцсан юм билээ. Цуглах болсон шалтгаан нь Таканоива А.Баасандоржийн хэлсэн үг. Тэрбээр өмнөх өдөр нь “Би Хакухог давсан. Одоо бидний цаг ирсэн” хэмээн хашгирсан гэж Японы хэвлэлд дурьдсан байдаг. Ингэж хашгирахыг нь хавь ойрд байсан хэн нэг нь сонсоод дээшээ “алтан хошуу” өргөсөн юм биз дээ.


Ингээд маргааш нь ах зах, цол эрэмбээ мэдэхгүй залууд сургамжийн хэдэн үг хэлэхээр цуглахад Хакухо М.Даваажаргал, Харумафүжи Д.Бямбадорж, Какурюү М.Ананд нарын зэрэг ёкозүна цолтнууд болон өөр хэдэн монгол сумочид иржээ. Яриа эхлээд байтал Таканоива А.Баасандорж чихгүй толгой оргиж, утсаа маажаад суух юм гэнэ.

“Их аварга ярьж байхад юу хийгээд байгаа юм!” гэх аястай үгийг Харумафүжи хэлтэл “Найз бүсгүй рүүгээ мессеж бичиж байна” гэж Таканоива хариу өчсөн гэдэг. Энэ бол аанай л Японы хэвлэлээр гарсан мэдээлэл л дээ.

Ингэхээр нь Харумафүжи уурлаж, ах захаа мэдэхгүй асуудлаас нь болж уулзаад байтал ахиад үл хүндэтгэсэн байдал гаргасанд бухимдан ойр байсан караокений удирдлагаар толгой руу нь гөвж орхиж. Тэгсгээд тэд тарцгаасан бололтой. Хэд хоногтоо энэ явдлын талаар хэн ч юу ч ярьсангүй.

Гэтэл гэнэт хэвлэлүүд шуугиж эхэллээ. Харумафүжи Таканоивагийн тархийг шар айрагны шилээр хага цохижээ, гэмтээжээ ...гээд л хэвлэлээр бөөн юм болох нь тэр.

Таканоива эхлээд бүх асуудлыг дараад өнгөрөх гэсэн ч түүний дэвжээний багш, алдарт ёкозүна Таканохана шалгааж шаардсаар байгаад хэлүүлчихэж гэнэ. Ингээд цагдаад гомдол гаргуулжээ. Монгол сумочидтой холбоотой, ялангуяа ёкозүна Харумафүжиг “намнах” хэргийн хавтас нээгдэх нь тэр.


Хэргийн газар байсан бүх монгол сумочид ээлжлэн байцаагдаж, харин Харумафүжи удалгүй мэдэгдэл хийлээ. Тэрбээр ёкозүна цолтонд байж болохгүй үйлдэл хийсэндээ уучлалт гуйсан ч ах захаа мэдэх ёстой гэдгийг дахин тодруулан хэлсэн байдаг.

Харумафүжиг багш Исэгахама нь дагуулан Таканоивагийн дэвжээ рүү очиж албан ёсоор биеэр нь уучлалт гуйлгах гэсэн боловч Таканохана ояката зөрөөд машинаар давхин оджээ.

Мэргэжлийн Сумогийн Холбоо 70 дахь ёкозүнагаа зодог тайлуулахаар шахаж эхэллээ. Өмнөх башёд гарамгай барилдан гайхалтай сайхан түрүүлсэн аварга зодог тайлахаас өөр аргагүйд хүрэв.


Харин Таканоива хэвлэлд нэг ч мэдэгдэл хийлгүй, дэвжээндээ бүгсээр өнгөрсөн. Кёкүшюүзан Д.Батбаяр Японоор очиж хэсэг бас шуугиуллаа. Асашёорюү Д.Дагвадорж ч Кёкүшюүзаныг “Муу эр дайнд хөөрнө” гэгч шиг зүйл болж байгааг сануулан, Монголоос бухимдаад авсан. Иймэрхүү үйлдэл өрнөж өрнөж цаг хугацаа урсан одсоор байна.

Харин энэ сард Таканоива дээд зиндаанд эргэн дэвшиж, Харумафүжи сумогийн дэвжээнээс эгнэгт буух болно.

Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав гэдэг шиг Таканоивагийн бяр нь амтагдаж цаг нь ирсэнээ мэдэж хашгирсан юм бол одоо тэр үгэндээ хүрч, ядаж түрүүлэхийн дайтай барилдана гэж монголчууд харж, ажиглан сууна.

Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэж монголчууд хэлдэг. Цалгиж явсан аваргыг зодог тайлуулахад хүргэсэн залуу одоо цаг нь ирсэн гэдгээ харуулах биз ээ.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 38 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баастай хүү(66.181.161.29) 2018 оны 09 сарын 15

Баасыг ирэхээр нь алжж өгнө л дөө аварга

0  |  0
Хариулт(202.55.188.35) 2018 оны 09 сарын 14

Аварга болоод ч яадаг юм ийм аваргатай байснаас байгаагүй нь дээр их аваргуудын сүнс, хийморь ийм хүнийг ивээлдээ авахгүй буй заа

0  |  0
mongol(202.126.89.225) 2018 оны 09 сарын 14

Yaponcuud sumogoosoo mongol avarguudiig zailuulah sonirholtoi. Tiind ni erguu mongol patsaanuud uguush bolool. Tarhinii turaaltai p..a ve

0  |  0
Зочин(103.57.92.58) 2018 оны 09 сарын 14

Эд барилдаж явсан аваргыг ёс суртахуунгүй нэгэн балалчихлаа шүү одоо тэр Баасандорж аварга болохгүй юм бол монгол оронд ирээд яахав дээ

0  |  0
zochin(103.50.207.152) 2018 оны 09 сарын 14

byaraa gargaad khelsen amandaa khurekh bolj de khuurkhii

0  |  0
зочин(202.70.33.164) 2018 оны 09 сарын 14

Таканоива лав Монголд хөл тавих хэрэггүй байх аа

0  |  0
зочин(202.70.34.38) 2018 оны 09 сарын 14

новш иймэрхүү новшнууд зөндөө шүү дээ

0  |  0
Өөрөө зодог тайл(202.70.37.34) 2018 оны 09 сарын 14

Баастай нэртэй хүмүүс ямар овилоггүй урвагч шарваач байдгиймбээ

0  |  0
би(66.181.161.27) 2018 оны 09 сарын 13

archaagui nowsh ern baastai holbootoi nertei humuus yagaad ner shigee bdag bnaa

0  |  0
Bb(64.119.23.211) 2018 оны 09 сарын 13

Ene bandi hol ywahgvi.

0  |  0
tseegii(202.9.40.213) 2018 оны 09 сарын 13

muu gulug

0  |  0
зоч(66.181.161.67) 2018 оны 09 сарын 13

Заа да тийм амьтан ч аврага болох нь ч юу л бол.тэр хол явахгүй бхөө.

0  |  0
сумо сонирхогч(202.9.42.155) 2018 оны 09 сарын 13

Сайн нэр олход хэцүү. Хармофүжи бол уран гоё барилдаанаараа сумо сонирхогчидын хайр хүндэтгэл хүлээсэн их аврага. Тэрээр өөрийн бизнесээ монголын хойч үеийг сурган хүмүүжүүлэхэд зорилж байгааг харс анч бусдаасаа ялгарах ухамсртай, ард түмнээ гэсэн сэтгэлтэй нэгэн. Баасандорж ах захаа хүндэтгэхгүй ганц давсандаа их л оиогшиж онгирчдээ зайлуул. Сайн барилдаж их авараг болохыг нь харах л үлдэвшивдээ

0  |  0
Alzakhgui(66.181.161.16) 2018 оны 09 сарын 13

Odoogiin muu batsaanuud utasaa maajihaas oor yum medehgui eriin shinjgui golog

0  |  0
Ok(66.181.160.15) 2018 оны 09 сарын 13

Bandi hezeech tvrvvlehgvi shalnii alchuur ene sariin barildaaniig haraadaa tviiiii

0  |  0
Ok(66.181.160.15) 2018 оны 09 сарын 13

Baasandorj bol bandiin ajil makes band I

0  |  0
Зочин(182.160.36.54) 2018 оны 09 сарын 13

Тэр ”баасан д орж” гэгч японы шалны алчуур болоод л дуусна, нэрээ дагах биз дээ. Ер нь түүнд ”монгол хүний нүнжиг” байхгүй юм шиг байгаа юм. Ах захаа ялгахгүй, ёс мэдэхгүй тийм амьтан эргээд монголоо яаж хардаг бол?

0  |  0
g(202.126.89.109) 2018 оны 09 сарын 13

nobshiin zaluu

0  |  0
зочин(59.153.112.227) 2018 оны 09 сарын 13

Нэг дэвжээндээ тэргүүн бөх байхын тул Ганэрдэнэ гээч Баасандорж сэтгүүлч нарыг их шрупдсэн гэдэг. Тэр хэний хүчээр нэг түрүүлснээ ч тоохгүй ачийг бачаар хариулсан Дүрвэд хог

0  |  0
bek(182.160.32.239) 2018 оны 09 сарын 13

ene novsh turuulehuu guih nohoid guihgui nohoi saad gedeg ug baidagdaaharvaas novshiin buus baindaa

0  |  0
zochin(150.129.143.150) 2018 оны 09 сарын 13

YU YARIAD BAYNAA , MONGOL SETGEKHUYGEEREE ASUUDALD BUU KHAND, KHUND GAR KHURCH KHUUGDCHIKHSUN SHUU DEE , KHEND BURUUGAA TOKHOKH GEED BAYNA DAA

0  |  0
Мал(64.119.16.98) 2018 оны 09 сарын 13

Баасандоржоо Ёстой монголд ирээд хэрэггүй зэвүүн эр хүний шинжгүй юмнууд зайлвал таарнааа.

0  |  0
wwww(182.160.34.48) 2018 оны 09 сарын 13

mongold ireeed hereggui baasandorjoo

0  |  0
Zochin(139.5.217.207) 2018 оны 09 сарын 13

Xogiin novsh

0  |  0
Zochin(122.201.19.67) 2018 оны 09 сарын 13

End Takinowag buruutgah ni teneg hereg biz ee. Mongolchuud bid alivaa zuild hen negniig buruutgahaa bolih heregtei. Tuhain uyd yu bolsniig harsan bish.

0  |  0
Зочин(103.57.92.180) 2018 оны 09 сарын 13

За юу бичээд байгаан бэ гээндээ ч гоондоо ч бсан блгүй дээ юун аймар хажууд нь бсан юм шиг бичдэгийн

0  |  0
иргэн(202.9.43.110) 2018 оны 09 сарын 13

энэ новшид сайн барилдах санаа байдаг байх даан ч сачий нь хүрэхгүй,8 давж байвал барав.удахгүй зодог тайлж иргэншлээ солино биз....

0  |  0
Зочин(66.181.164.43) 2018 оны 09 сарын 13

Харж байяа элэг нэгтнээ балласан нөхөр яаж барилдахыг нь

0  |  0
Зочин(66.181.188.162) 2018 оны 09 сарын 13

Хүний хог, новш

0  |  0
aki(202.131.242.42) 2018 оны 09 сарын 13

govno

0  |  0
1(202.131.228.163) 2018 оны 09 сарын 13

Novsh

0  |  0
Top