Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ зургаан хувиар өсчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 13

Улсын хэмжээнд хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад зургаан хувиар өсөөд байна. Ийнхүү өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 5.6 хувь, согтууруулах ундаа, тамхины үнийн бүлгийн үнэ 8.0 хувь, тээврийн үнэ 5.7 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ 11.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Монгол Улсын инфляцын дийлэнхийг мах бүрдүүлдэг бол араас шатахуун, бензиний үнэ нөлөөлдөг гэж Монголбанкнаас мэдээлж байсан юм. Харин өмнөх сартай харьцуулахад 0.8 хувиар буурсан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top