Беларусь улсын Мэдээллийн сайд Монголд айлчилна

Н.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 13

Бүгд найрамдах Беларусь улсын /БНБУ/ нийслэл Минск хотноо болж буй “Беларусийн олон улсын хэвлэлийн форум XIII”-ын үеэр Монгол, Беларусийн сэтгүүлчдийн төв байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Бүгд найрамдах Беларусь улсын Мэдээллийн яамтай МУСГЗ, доктор Б.Галаарид МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа анх холбоо тогтоож байсан. Тэгвэл энэ удаад Олон улсын форумын үеэр МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, ерөнхийлөгч асан Б.Галаарид нар Беларусь улсын Мэдээллийн сайд Александр Николаевич Карлюкевичтэй уулзаж харилцаа, хамтын ажиллагааг албажуулан, баталгаажуулах хэд хэдэн чухал асуудал шийдвэрт хүрсэн байна. 

Тодруулбал:

  • МСНЭ болон Беларусийн Сэтгүүлчдийн холбооны хооронд Хамтран ажиллах санамж бичигт маргааш /2018.09.13/ гарын үсэг зурах, энэхүү санамж бичигт хоёр орны сэтгүүлчдийн байгууллагын хамтын ажиллагаанд БНБУ-ын Мэдээллийн яамны зүгээс онцгой анхаарал хандуулан дэмжих заалт оруулах,
  • Беларусь улсын Мэдээллийн сайд Александр Николаевич Карлюкевич ойрын хугацаанд Монгол Улсад айлчлах,
  • Хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг эхлүүлэх, сэтгүүлч солилцох, хамтарсан контент бэлтгэх, харилцан айлчлах ажлыг хэрэгжүүлэх,
  • 2019 оны хоёрдугаар сард Беларус улсад зохион байгуулах зохиолчдын үзэсгэлэн, форумд оролцон Монголын уран бүтээлчдийн бүтээлийг танилцуулах, тавдугаар сард зохион байгуулах Хэвлэл мэдээллийн форумд Монголын талаас оролцох, олон улсын хэвлэл мэдээллийн форумд Монголын талын оролцоог тогтмолжуулах,
  • БНБУ-ын Мэдээллийн яамны Гадаад харилцааны газартай МСНЭ-ийн зүгээс ойрын үед Беларусь улсад дахин албан уулзалт хийх гэсэн асуудлаар нээлттэй ярилцсан байна. БНСУ-ын Мэдээллийн сайд Александр Николаевич Карлюкевич уг асуудлуудыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. 

 МСНЭ гадаад харилцаагаа өргөтгөх, олон тал хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө ажилласаар байгаа бөгөөд Беларусь улсын Сэтгүүлчдийн холбоотой байгуулах хамтын ажиллагааны баримт бичиг нь нэгэн шинэ шимийг бий болгох юм. 

Дашрамд дурдахад, “Беларусийн олон улсын хэвлэлийн форум XIII”-д 27 орны хэвлэл мэдээллийн салбарын 134 төлөөлөгч, хүлээн авагч орны хувьд 269 төлөөлөгч, мөн 20 гаруй орны 30 гаруй дипломат төлөөлөгч оролцож байгаа билээ. Форумын талаарх мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.

Н.Туяа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top