НГХУСАЗЗ-өөс сургалт зохион байгуулав

2018 оны 09 сарын 14

Нийслэлийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гэмт хэргийн статистик мэдээллийг шинжлэх ухааны арга зүйгээр тооцох, үнэн бодитой гаргах, анхан шатны бүртгэл мэдээллийг сайжруулах зорилгоор Үндэсний Статистикийн хороотой хамтарч Нийслэлийн Цагдаагийн газар, дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн дүн бүртгэл хариуцсан албан хаагчдад статистикийн арга, аргачлалын мэдлэг эзэмшүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Уг сургалт, семинарыг нээж Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, НИТХ-ын Захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, НГХУСАЗЗ-ийн гишүүн Б.Мөнх-Оргил үг хэллээ. Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа хэлсэн үгэндээ хуулийн салбарын гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох чухал ажил гэдгийг онцолж, үүнд ач холбогдол өгч, дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Албан хаагчдад “Статистик ба гэмт хэрэг”, “Гэмт хэргийн өнөөгийн байдал”, “Дескрептив статистик”, “Гэмт хэргийн статистик мэдээллээр инфографик гаргах нь”, “Статистикийн мэдээллийн хэрэгцээ, ач холбогдол, мэдээллийг ашиглаж судалгаа хийх арга зүй”, “Хугацааны цуваа, регрессийн шинжилгээ” зэрэг сэдвийн хүрээнд ҮСХ-ны сургагч багш нар холбогдох мэдээллийг өглөө.

Эх сурвалж: НИТХ-ын ХМОНХТ

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top