Б.Сандуйжав: ДЦС-4 насжилт өндөр учраас тоног төхөөрөмжийг үе шаттайгаар сольж байна

2018 оны 09 сарын 16

Өчигдөр нийслэлийн орон сууцны айл өрхүүд халаалт дулаанаа авч эхлэх ёстой байсан. Гэтэл эсрэгээрээ өглөөний 10.00 цагаас нийслэлийн хэмжээнд эрчим хүч тасарч, холбогдох байгууллагууд үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэхээр шуурхай ажиллаж байна гэх мэдээллийг өгч байлаа. Тэгвэл Эрчим хүчний яамнаас хамгийн сүүлийн байдлаар өгсөн мэдээлэлд:

18.00 цагийн байдлаар хэрэглэгчдийг эрчим хүчээр бүрэн хангах ажил 80 гаруй хувьтай явагдаж байна. "ДЦС-4” ТӨХК-д 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн өглөөний 09 цаг 54 минутад Ил хуваарилах байгууламж-4 дээр 220 кВ-ын 3-р систем шинийг захиалгын дагуу хүчдэлээс чөлөөлөх үед станц бүрэн зогссон гэмтэл гарлаа. Техникийн хувьд нэгэнт зогссон тул шугам хоолойны ус шавхах, горим ажиллагааг хийхэд тодорхой хугацаа ордог. Тиймээс энэ бүхнийг хийгээд 14 цагийн байдлаар ТЭЦ 4 хэвийн горимдоо орсон юм.

 "ДЦС-4" ТӨХК бүрэн ажиллагаанд орсны дараа бичлэг үзэж ямар саатал гарсныг тогтоож, дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Эрчим хүчний яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Сандуйжав: "Дөрөвдүгээр цахилгаан  станц насжилт өндөр. Том станц учраас үе шаттайгаар тоног төхөөрөмжийг сольж байна. Манайх хөрөнгө оруулалтын эх үүсвэрээс шалтгаалаад үе шаттайгаар шинэчилж байна. Өнөөдөр манай цахилгаан дулааны 70 орчим хувийг үйлдвэрлэж буй ганц станц учраас үе шаттайгаар тоноглолуудыг сольж байна. Нэг, дөрөвдүгээр зуух, процедурын шугамыг шинэчилж байна. Энэ бүхэн бол хөрөнгө оруулалттай холбоотой. Яам олон арга хэмжээ авч ажиллаж байна. ОХУ-аас нэгээс дөрөвдүгээр зуухын шинэчлэлийн ажлыг хийж байна. Нийт дөрвөн зуухыг шинэчлэхээр нийт 94 МВт-ын нэмэгдэл ирэх жил орно. Яамны зүгээс ТЭЦ-3 өргөтгөлийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр байгуулахаар ярьж байна" гэв.

Харин  "ДЦС-4"-ийн  ерөнхий инженерийн орлогч Р.Ганбат “Тоног төхөөрөмжийн гэмтэл гараагүй. Сэлгэн залгалттай давхцаад зогссон. Цахилгааны гэдэг юм уу ямар нэг нөлөөлөл болсон болов уу. Цахилгаан тасрах болсон нарийн шалтгааныг бүрэн сэргээж дууссаны дараа тогтооно” гэсэн юм.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.23.83) 2018 оны 09 сарын 17

Ерөнхий инженер нь хаана яваад байнаа. Хамаг гол техникийн бодлогыг барьж байгаа хүн хариуцлагаггүй байгаагийн шинж

0  |  0
Зочин(122.201.23.83) 2018 оны 09 сарын 17

Ийм хариуцлагатай үед ДЦС-4-ийн дарга, Ерөнхий инженер нь хаана байнаа? Ганбат гэдэг орлогч яриад байх юм.

0  |  0
ЗОЧИН(103.9.90.50) 2018 оны 09 сарын 17

ТӨР ЗАСГИЙН МУУГИЙНХ! ХЭД Л БОЛ ХЭДЭН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ БОЛОМЖ БАЙСАН. ӨӨРТӨӨ АШИГ ХАРЖ ТӨРИЙН АЖЛЫГ ГАЦААСАН, ГАДААД ДОТООДЫН ОЛОН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР, ТЭРЧ БҮҮ ХЭЛ ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦАА, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙГ ХҮРТЭЛ ГАЦААЖ, БУЦААЖ БАЙСАН ТЭНЭГ ЭНЭ ИХ УЛСТӨРЖИЛТ, УХААНГҮЙ ТҮШМЭДҮҮДИЙН БАЛАГ! ОДОО ТЭГЭЭД НӨӨЦ ДИЗЕЛЬ Ч БАЙХГҮЙ БҮХНИЙГ УХААЛАГ СИСТЕМД ШИЛЖҮҮЛСЭН УХААНГҮЙ ДАРГА НАРТАА ТАЛАРХАХ УУ?..ККК ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХНЫГ БУРУУТГАХ ЁСТГҮЙ. АВААР ОСОЛ, ГАМШИГ ХЭЛЖ ИРЭХГҮЙ. ОЛОН ЖИЛ АШИГЛАСАН, ХУУЧИРЧ МУУДСАН, ОЛИГТОЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙДЭГГҮЙ, МЭРГЭЖЛИЙН БУС УДИРДЛАГАТАЙ.. ГЭЭД АСУУДАЛ ИХ

0  |  0
ббб(66.181.179.139) 2018 оны 09 сарын 16

ганц цахилгаан станц барих шийдвэр гаргаж чадахгуй 20 жил ярьдаг арчаагуй тор засаг. Газар олдохгуй байгаа гэл уу кк ккккккк

0  |  0
zochin(66.181.185.239) 2018 оны 09 сарын 16

Sanduijab dargaa buu khudal yri Eeree stantsad ajillaagyi dandaa darganstar ybsan odoo tetegebertee suu, Hkotiig kharanhkyi bolgochikhood nasjilt genee YAMNII SAnduijaB BUSAD meregjliin ch gesen stnats medehkgyi nekhduudees bolj 5 sek zuukh zogsood ergeed ybakhad sariin stalingaa hkasuulj bsn . Tiim l hkaruytslagtai ender meregjliin salbar shuu buu khudal yri MHKG shuud arga khemjee abahkuul

0  |  0
лх........(66.181.189.74) 2018 оны 09 сарын 16

ман,ан 2 нэгнийхээ ажлыг сайн муу ч хамаагүй нядалж байдгаа болоосой??????тэц-5,цахим газар,уб-н захиргаа,гэр хор..дахин төлөвлөлт......сэргээе???

0  |  0
ган(66.181.161.56) 2018 оны 09 сарын 16

багануурын цс-ыг түргэн бариулаач үхсэнд нь худлаа алцагнаад байгаа юм

0  |  0
Top