Ажил олгогчид: Залуучууд ажил хийх сонирхолгүй байна

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 20

Ажлын байргүй, ажил олдохгүй туйлын хүнд байгаа гомдол нийгэмд хаа сайгүй байдаг. Тэр ч бүү хэл ажилгүй ядуу байгааг хэн нэгэнд тохож аашлах нь энэ ардчилсан нийгмийн ёс юм шиг болсон.

Гэтэл өнөөдрийн байдлаар Сүхбаатарын талбай дээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Эйч Ар” клуб хамтран “Хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг”-ийг зохион байгуулж байна. Үүнд 70 гаруй байгууллагын 4000 орчим ажлын байр зарлагдаж байх жишээтэй.

Мөнхүү Дорноговь аймагт “Хөдөлмөрийн нээлттэй өдөрлөг” зохион байгуулахад 1200 ажлын байр зарлагдсан нь хөдөө орон нутагт хангалттай ажлын байр байгааг харж болно. Тиймээс энэ тухай орон нутаг руу утас цохиж, ажил олгогч нартай холбогдлоо. Тэдний ихэнх нь “Манай залуучууд ажил их голох юм. Болж өгвөл зүгээр шахам сууж байгаад цалин авах гээд байх шиг байна” гэсэн бол нөгөө хэсэг нь “Ажилгүй гэсэн залуучууд ерөөсөө ирэхгүй юм. Тэгсэн хэрнээ ажил олдохгүй хэцүү байна гээд яваад байдаг. Залуучууд ажил хийх сонирхолгүй байна уу гэж эмзэглэж явдаг” хэмээсэн юм.

Манай улсад байнгын ажиллагаатай Хөдөлмөрийн биржүүд ч үйл ажиллагаа явуулж тасралтгүй ажилд зуулчилж байдаг. Залуучуудын холбоон дээр гэхэд “Залуучуудын хөдөлмөрийн бирж” ажиллаж, ажилд орохыг хүссэн залуусыг ажилд зуулчилж байдаг. “Залуучуудын хөдөлмөрийн бирж” дээр гол төлөв их дээд сургууль төгсөөд ажилгүй байгаа залуус ирдэг ч хөдөө орон нутагт явж ажиллана гэхээр яваад өгдөг аж. Мөнхүү “Мянгат малчдын холбоо” гэх байгууллага нийслэлд ажилгүй суугаа залуу гэр бүлд уриалга гаргасан. Тухайлбал, тэдэнд мал маллах ажлын байр гаргаж цалинжуулаад, хүүхдийнх нь сургалтын төлбөрийг дааж сургах тухай номлоод ч очиж ажиллахгүй байгааг гайхаж байсан. Энэ бүгдээс харахад залууст ажил хийх сонирхол байна уу, үгүй хэмээн эргэлзэхэд хүргэнэ.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.228.129.229) 2018 оны 09 сарын 20

Цалин хэтэрхий бага /дундажаар 500/, ажлын цаг их /өдөрт 10-12 цаг/ зарим нь бүр туршилтын хугацаа нэрээр цалингүй ажиллуулж залхааж хөдөлмөрийн мөлжлөг хийж байгаатай холбоотой. Хувийн хэвшилд ажиллагсадын цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажил мэргэжлийн онцлог бүрээр тогтоож, хэрэгжилтийн байдалд хяналт тавьж хөдөлмөрийн мөлжлөг хийх явдлыг таслан зогсоовол залуучууд ажиллана.

0  |  0
Зочин(182.160.33.165) 2018 оны 09 сарын 20

Залуучууд хувийн кампаниудад итгэхээ больчихсон байхаа Туршилтын зугацаа нэрээр цалингуй ажилуулаад халаад дараагийн хунээ авч молигодоод байна Ийм юм их нийтлэг болсон Уйлдвэрчний эвлэл иймэрхуу ходолморийн молжлогтэй тэмцмээр юмаа

0  |  0
оогий(124.158.105.30) 2018 оны 09 сарын 20

манайд ажлын байр байгаад ч цалингаа цагт нь тавьдаггүй. ажил хийсэн хүн нь үнэгүй өдөр шөнөгүй ажилласаар байгаад цалингаа ч авсан юмгүй ажлаа хаяад явдаг.Ажил олгогчид дахин зар тавиад бас өөр хүнийг мөнгөгүй ажиллуулж байгаад дараагийн хүнээ авдаг. ийм муухай тогтолцоо байна. Ажилд орж байгаа хүн автобус унааны мөнгө хоол унд гээд зардал гардаг.. Тэрийг нь өгч явуулах бололцоотой айл тэр бүр байхгүй ээ. тэгээд л ажил хийснээс гэрийн ажлаа хийсэн нь арай зардал бага гээд байгаа хүмүүс олон шүү

0  |  0
Top