Засгийн газрын эсрэг 13 шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 09 сарын 20

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч “Монголиан коппер корпорейшн” ХХК  Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар гэсэн гурван байгууллагад холбогдуулан нийт 13 нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх уг хэргийг 2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд нийт 13 нэхэмжлэлийн шаардлагаас 9-ийг нь хангаж, хоёр шийдвэртэй холбоотой шаардлагыг хэсэгчлэн хангаж, хоёрыг нь хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2018 оны долдугаар сарын 19-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нийт 13 нэхэмжлэлийн шаардлагаас 5-ыг нь хангаж, нэг шийдвэртэй холбоотой шаардлагыг хэсэгчлэн хангаж, долоог нь хангахгүй орхиж шийдвэрлэсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нийт 13 нэхэмжлэлийн шаардлагаас зургааг нь хангаж, хоёр шийдвэртэй холбоотой шаардлагыг хэсэгчлэн хангаж, тавыг нь хангахгүй орхиж шийдвэрлэв.

Дээд шүүх хэргийг ийнхүү шийдвэрлэхдээ Монгол Улсын Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль болон дээрх тогтоолыг зөрчиж,  зарим шийдвэрүүдийг гаргасан байна гэж дүгнэжээ.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МИ ДААЯА(202.9.43.56) 2018 оны 09 сарын 20

МОНГОЛЫН БҮХ ШҮҮГЧ ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКИНД ӨРТЭЙ. ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГЭЭС НЬ ХАРААРАЙ. ТЭГЭЭД ИЧИХГҮЙ ӨРТЭЙ БАНКНЫХАА ТАЛД ШИЙДЭЭД БАЙДАГ.БИ ЭНЭ ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭЛТЭЙ УЧИР ШҮҮХ ХУРАЛД ОРОЛЦОХГҮЙ ГЭЖ ХЭЛЭХ ШҮҮГЧ БАЙДАГГҮЙ ЮМ УУ??? ТИЙМ ХУУЛЬ БАЙДАГ Л САНАГДАХ ЮМ.

0  |  0
зочин(64.119.20.101) 2018 оны 09 сарын 20

хувийн өмчийг булааж авч болохгүй ,хуулийн дагуу шийдэх ёстой

0  |  0
Top