Газар тариалангийн салбарын цаг үеийн БАГЦ МЭДЭЭ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 21

2018 оны газар тариалангийн салбарын зорилт /2018.04.04/

 2018 онд улсын хэмжээгээр 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д улаанбуудай, 13 мянган га-д төмс, 8.3  мянган га-д хүнсний ногоо, 69.8  мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2 мянган га-д тариалалт хийсэн.

2018 оны ургацын урьдчилсан баланс /2018.08.24/-аар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоосон юм.

Ургац хураалтын мэдээ /2018.09.18/

2018 оны есдүгээр сарын 18-ны байдлаар 17,9 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 29,4 мянган га-гаас 47,2 мянган тонн үр тариа, 3,6 мянган га-гаас 85,3 мянган тонн төмс, 4,1 мянган га-гаас 48,4 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна.

Цаг агаарын нөхцөл байдал /2018.09.18/

Есдүгээр сарын 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 20, 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурах тул цаг агаарын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, малчид, тариаланчдад хандан сэрэмжлүүлж байна. 

Есдүгээр сарын 21, 22-нд нутгийн зүүн хагаст эрс сэрүүсч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн  уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-4 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

ХХААХҮЯ-наас тариаланчдад дараах зөвлөмжийг өгч байна /2018.08.24/

 Ургац хураалтын үед аймаг бүрт Ургацын штаб байгуулж, Улсын ургацын комисстой хамтран шуурхай ажиллаж байна. Ийнхүү тарианы болц, хүн хүч, техникийн хангамж, намрын цаг агаарын төлөв байдлыг харгалзан ургацыг технологийн дагуу богино хугацаанд хураан авахад нь зориулж, газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, тариаланчдад хандан ХХААХҮ-ийн сайд, Ургацын улсын комиссын дарга Б.Батзориг дараах зөвлөмжийг хүргүүлж байна.  

  • Үр тариа, буудайг бүрэн болцоос хойш 7-10 хоногийн дотор хураах
  • Хаягдал аль болох бага байлгахын тулд нэг талбайг 4-7 хоног, аж ахуй нэгжийн хэмжээнд 10-15 хоногт ургац хураалтыг дуусгах нь зүйтэй.
  • Оройтож боловсорсон ногоон тариад захалгаа хийх, зурваслан хадаж салхилуулах, шаардлагатай үед ангилан хадах бэлтгэлийг хангах
  • Хураалтын техникүүдийг сүрэл цацагч төхөөрөмжөөр тоноглох, сүрлийг талбайд бүрэн цацах
  • Намрын цаг уурын төлөв байдалтай хураах арга, хугацааг уялдуулж зөв төлөвлөх
  • Хураах техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, техникийн хангамжийг бүрдүүлэх
  • Тарианы болц, өндөр, нам, өтгөн, шингэнийг харгалзан талбай нэг бүрд хураах техникийн хадах ба цайруулах ангийн тохируулгыг зөв хийх, үүнд хяналт тавих
  • Боловсон хүчин, техникийн операторчдын тогтвор суурьшил, мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх, хураах талбайд техникийн зөв тохиргоо хийх чадвар эзэмшүүлэх
  • Үтрэм, элеватор, зоориндоо ариутгал хийх
  • Тариалангийн талбайг хашаажуулах, хамгаалах зэрэг ажил, арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг нийт газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, тариаланчдад зөвлөж байна.

 

Улсын ургацын комиссын дарга Б.Батзоригийн өгсөн чиглэл /2018.09.20/

  • Цасан шуурганд мал уруудаж ургацыг сүйтгэхээс сэргийлэх талаар орон нутгийн удирдлага ард иргэдийг дайчлан зохион байгуулах
  • Ургац хураалтын  шатахууны зарцуулалт өсөх тул хангамжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах
  • Налсан тариаг хураахад зориулсан иш өргөгч, морозовын соёо зэрэг нэмэлт эд ангийг нийлүүлэх ажлыг ТЭДС, дилер аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулах
  • Хураасан төмс, хүнсний ногоог хөлдөхөөс хамгаалж хучих, яаралтай зоорилох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх.

 

 

Газар тариалангийн бүс нутгийн цаг үеийн нөхцөл байдал /2018.09.21/

  • Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Түшиг суманд бага зэрэг бусад бүх сумын талбай цасанд дарагдсан. 25-30 см зузаан цас орсон. Ялангуяа Хүдэр, Ерөө сумын хувьд байдал илүү хүнд байна.

 

  • Үтрэмд байгаа буудайг яаралтай ТЭДС-д тушаах, үтрэмийг чөлөөлж чийгтэй буудайг хатаах арга хэмжээ авах бэлтгэлийг хангах, шатахууны нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай, замын байдал хүндэрсэн байна. Энэ талаар арга хэмжээг авах санал ирүүлсэн.

 

  • Төв аймгийн Эрдэнэсант бараг цасгүй, Сүмбэр сум бага зэрэг цастай. Жаргалант, Цээл, Угтаалцайдам, Борнуур, Баянчандмань, Баянцогт сумын талбай цасанд дарагдсан. Жаргалант, Борнуур сум хамгийн их цастай 30 см орчим зузаан цас орсон байна.

 

  • Сумдын штаб ажиллаж байна. Талбайд мал орохоос хамгаалах арга хэмжээ авч байна.

 

  • Дархан-Уул аймаг цастай. Цас хайлж байна. Талбайд мал орохоос хамгаалах арга хэмжээ авч байна.
  • Хөвсгөл,Булган аймагт цас бага орсон байна. Цагийн байдал хүндрээгүй.

 

Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top