Өнгөрөгч наймдугаар сарын 9-10-нд шилжих шөнө Засгийн газрын 13-р байр буюу Зам тээврийн хөгжлийн яамны байранд тус яамны газрын дарга нар архидан согтуурч, улмаар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Хохирогч нь Зам, тээвэр хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн байсан бөгөөд түүний амь насыг хөнөөсөн хэрэгт мөн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг сэжиглэн, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан юм.
Тэгвэл түүнийг цагдан хорих хугацаа дуусч, прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлжээ. Улмаар шүүхээс Б.Махбалыг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан аж. Дээрх хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 7 )
Sanatai hun alsan hund amiig amiar n soliosoi.muu aluurchin.luivardsan zuulun hool n zohihgui bga bol shorondo uhesei
Ta nar 10000 tugd 13 jil ugdug hun alsan hulgaid yamar yal uguhiin hariya.
Tumee ui bolloo shuud tsaazal novsh Bas sogtuudaa gej yaliin hunguruuluh gej bnuu muu h hulgai nar.
Энэ нөхөр цөөхөн жилийн ял авсан болоод дараа нь өршөөлөөр суллагдаад гараад ирнэ дээ
Хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн этгээдэд Монголын төр зүгээр л Төрийн халамжинд бөөцийлдэг байх юм.Харин хохирогч нь хохироод л үлдэх нь тэр
Цаазаар авах хэрэгтэй
ugasa nasaaraa hatah hulgaichiig tende l bsan deer shde