Нэгдүгээр сургуульд Боловсролын яамны цохолттой 41 хүүхэд элсчээ

2018 оны 09 сарын 25

Авлигатай тэмцэх газраас 2018-2019 оны хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан цэцэрлэг, сургууль, их, дээд сургуулийн бүртгэл, элсэлтийн үйл явцыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид зохион байгуулах зөвлөмжийг БСШУСЯ-нд хүргүүлсэн байна. Гэвч зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй гарчээ.

Зөвхөн Улсын тэргүүний нэгдүгээр сургуульд Боловсролын яамнаас цохолттой буюу харьяаллын бус 41 хүүхэд элсэн орсон байна. Мөн тухайн сургуулийн хамран сургах тойрогт хамаардаггүй 58 хүүхэд элссэн байна. 84 дүгээр сургуулийн хувьд өөрийнхөө хаяган дээр хүүхэд бүртгэдэг бизнес хүртэл үүссэн тухай АТГ-аас мэдээллээ. Иймд боловсролын салбарын элсэлтийн асуудлыг үргэлжлүүлэн нарийвчлан шалгахаар болжээ.

М.Бүүвэй

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Анх(66.181.161.102) 2018 оны 09 сарын 25

1 Сургууоьд

Анх(66.181.161.102) 2018 оны 09 сарын 25

Сургуульд 5-6 мянган доллароор ордог

Зочин(103.229.121.1) 2018 оны 09 сарын 25

Хорооны засаг дарга нарыг шалгах...

Зочин(103.229.120.101) 2018 оны 09 сарын 25

Худ-н 65 цэцэрлэгийн бага 3 бүлгийн энэ жилийн шинэ элсэлтийг шалгана уу? Нийт 105 хүүхэд цахимаар орсон. Гэтэл 1 ангидаа 55 хүүхэдтэй боллоо. Яагаад нэмэлтээр 50-70 хүүхэд нэмэлтээр авав. Яаралтай шалгана уу!

иргэн(202.179.27.199) 2018 оны 09 сарын 25

Хан-Уул дүүргийн 67-р Цэцэрлэгийг ч гэсэн Шалгах хэрэгтэй одоо ч гэсэн Нэмэлтээр Хүүхдүүд аваад байна шүү дээ

Top