МСНЭ: Эхний ээлжийн сэтгүүлчид 2019 оноос байрандаа орж эхэлнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 09 сарын 27

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярын мөрийн хөтөлбөрт тусгасан “Сэтгүүлчдийн ордон” барих ажил эхэлж, сэтгүүлчдийн орон сууцны шав тавихад бэлэн болсон талаар МСНЭ-ээс мэдээлэл хийж байна.

“Сэтгүүлчдийн ордон” Сүхбаатарын талбайгаас хоёр км-ын зайд буюу 32-ын тойрогт байрлах ба 678 кв.м талбайтай байх ажээ. Газрын асуудлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд шийдэж өгсөн байна. Нийт 16 давхар байхаар төлөвлөсөн “Сэтгүүлчдийн ордон”-ы барилгын ажлыг “Марс Констракшн” компани гүйцэтгэнэ.

Image may contain: 2 people, including Мандахбаяр Хархүү

"Сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдэхгүйгээр, цалин хангамжийг нь нэмэхгүйгээр сэтгүүлчдээс хариуцлага нэхэх нь учир дутагдалтай. Тийм болохоор бид энэ ажлыг эхэлсэн. Мөрийн хөтөлбөрт тусгасан, төлөвлөсөн ажлууд эхнээсээ гараанаас гарч байна. Сэтгүүлчдийн ордон иргэдэд, олон нийтэд үүд хаалгаа үргэлж нээлттэй байлгана. Нийгмийн гүүр, нийгмийн дуу хоолой байхад нэгдэн нягтрах байр талбай, мэргэжлийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулах орчин нөхцөл бидэнд хэрэгтэй байсан. Хараат бус, чөлөөт сэтгүүл зүйг эрхэмлэж, хөгжүүлэхэд энэ бүтээн байгуулалт, бидний гэр болох энэ ордон үр өгөөжөө өгнө. Сэтгүүлчдийг орон сууцжуулах ажил бүрэн шийдэгдсэнийг дуулгахад таатай байна. Цаг наргүй ажилладаг хэвлэл, мэдээллийн салбарынханд маань энэ мэдээж хамгийн чухал асуудал" гэж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэллээ.

Мөрийн хөтөлбөрт тусгагдсан “1000 сэтгүүлчийг орон сууцжуулах” хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутагт барих 1620 айлын “Шинэ гүрэн” иж бүрэн цогцолбор хороололд 400 сэтгүүлчийг орон сууцаар хангахаар болсон ба өнөөдөр үүнийг баталгаажуулах гэрээнд гарын үсэг зурж байна. Ингэснээр ирэх 2019 онд эхний 100 сэтгүүлч тус байрнаас нэг кв.м-ийг нь 1.09 сая төгрөгийн үнээр худалдан авах боломжтой болно.

Image may contain: 6 people, including Мандахбаяр Хархүү, people standing and suit

Уг хөтөлбөрт хамрагдах сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтныг сонгохдоо сэтгүүлч, редакц, МСНЭ-ийн хооронд гурвалсан гэрээ байгуулж, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх замаар сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого баримтлах аж.

Хэвлэлийн бага хурлыг ШУУД ҮЗЭХ

Image may contain: 6 people, including Мандахбаяр Хархүү, suit

Image may contain: 4 people, including Мандахбаяр Хархүү, people smiling

Image may contain: 11 people, suit and indoor

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ёхуо(203.91.115.37) 2018 оны 09 сарын 29

байранд орж болно улс төрчдийн бөгсийг долоогчид

0  |  0
tuya(64.119.26.38) 2018 оны 09 сарын 29

zahialgiin tal bicheech nar bairtai bolson ch shunal ni daragdahgui hulsuur hunii gar hul bolj amidralaa avch yavdag ene zamaasaa hezee ch garahgui kkkkkkk

0  |  0
Zochin (107.77.89.50) 2018 оны 09 сарын 27

Hend hudaldagdaj heniig terd shurgah gehed ni bas tsaashaa hichneen hvnii tarhiig ugaa gej hen menge egee be Ta naraas ilvv tvmnii ervvl mengiig sahin hamgaalj tvmnii hvvhdiig surgaj bgaa ardiin bagsh nart suuts baitugai tsalin ni ch nemeh menge bhgvi bhad shvv

0  |  0
Top