Өөрийн хүслээр цэцэрлэгт орсон Буянаа хүүгийн БОРОГХОН АМЬДРАЛ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 28

Таван настай хүү өөрийн хүсэлтээр улсын цэцэрлэгт орсон тухай мэдээлэл сошиал орчинд тархсан билээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 135 дугаар цэцэрлэгийн үүдэнд нэгэн хүү хоёр өглөө дараалан ирж, суух болсныг тус цэцэрлэгийн хамт олон анзаарч, өөрийн цэцэрлэгтээ бүртгэн авсан байна. Энэ талаар цэцэрлэгийн эрхлэгч А.Анхмаа “Есдүгээр сарын 25-нд таван настай хүүхэд манай цэцэрлэгийн үүдэнд ирээд явахгүй байна гэж ажилтнууд маань хэлсэн. Яагаад суугаад байгааг нь лавлатал “Би цэцэрлэгт л явмаар байна” гэсэн. Тэгэхээр нь ээж, аавыгаа дагуулаад ир гэтэл “Аав, ээж загнана” гээд яваагүй. Тиймээс цэцэрлэгийн ажилтнаа цуг явуулж ээжийг нь ирүүлсэн. Ээж нь ойролцоох байрны СӨХ-д ажилладаг юм билээ. Ингээд ээжтэй нь уулзаж хүүхдийг нь цэцэрлэгтээ авъя, эрүүл мэндийн шинжилгээнд нь хамруулаад ир гэсэн юм. Гэтэл маргааш өглөө нь хүү ганцаараа ирчихсэн сууж байсан. Хүүгийн ээж ажилд ороод удаагүй байсан учраас шинжилгээнд хамруулах боломжгүй байсан юм билээ. Тиймээс бид хүүг эрүүл мэндийн шинжилгээнд хамруулж, усанд оруулан, хувцаслаж цэцэрлэгтээ оруулсан. Өчигдөр шинжилгээгээ өгчихөөд шууд л цэцэрлэгтээ явж эхэлсэн" гэсэн юм.


Дээрх мэдээллийн дагуу WWW.ZINDAA.MN сайтын сурвалжлах баг цэцэрлэгт орж чадсан сэргэлэн хүүтэй танилцахаар нийслэлийн 135 дугаар цэцэрлэгийг зорьсон юм. Биднийг 17:00 цагт хүрч очиход эцэг, эхчүүд хүүхдүүдээ авахаар ирцгээж байлаа. Азаар хүү цэцэрлэгтээ байж таарав.

135 дугаар цэцэрлэгийн үүдээр оруут л жижүүрээсээ эхлээд тус цэцэрлэгийн хамт олон биднийг ямар ажлаар явааг шууд л таачихсан “Буянаа хүүг хайж явна уу” гэсээр угтсан юм. Тус цэцэрлэг хичээлийн хоёр байртай ажээ. Өнгөрсөн жил гадна фасадаа засварласан тул өнгө үзэмж сайтай цэцэрлэг байлаа. 1993 онд байгуулагдсан 135 дугаар цэцэрлэг 16 бүлэг, 680 хүүхэдтэй. Улсын цэцэрлэгүүдийн нэгэн адил хүчин чадлаасаа давсан хүүхэд хичээллэдэг хэдий ч Буянаа хүүг авсан тухайгаа цэцэрлэгийн хамт олон хэлж байлаа.

Бидний хайж очсон хүүг Г.Буянбаатар гэдэг ажээ. Хүү таван настай тул “Ахлах А” бүлэгт буюу боловсролын тэргүүний ажилтан Ц.Догсмоо багшийн ангид суралцуулахаар болжээ. Ц.Догсмоо багш тус цэцэрлэгийн туршлагатай, сайн багш нарын нэг бөгөөд цэцэрлэгийн багшаар 30 жил ажиллаж байгаа гэнэ. Тэрбээр Буянаа хүүг анх анхаарч, цэцэрлэгийн эрхлэгчтэйгээ уулзуулсан хүмүүсийн нэг төдийгүй хамгийн түрүүнд сошиалд мэдээ түгээсэн хүн юм байна.


Ц.Догсмоо багшийн хариуцсан анги хүүхдүүдийг амьтантай танилцуулах анги аж. Ангид нь яст мэлхий, загас, тоть зэрэг амьтад байв. Буянаа хүүг цэцэрлэгт ирсэн анхны өдрийн талаар Ц.Догсмоо багш “Хоёр өдрийн өмнө л болсон явдал. Хүүхдүүд цэцэрлэгтээ ирэх үеэр нэг хүүхэд өөрөө хүрч ирээд л цэцэрлэгийн үүдэнд суучихсан. Үүдний жижүүр анх харсан юм. Тэгээд эхний өдрөө л цэцэрлэгийнхний анхааралд өртөж, цэцэрлэгийн зүгээс ээжийг нь олж уулзсан. “За танай хүүхэд энэ цэцэрлэгт л явна гээд байна. Хүүхдийн хүслийг харгалзан үзээд танай хүүхдийг авахаар шийдлээ гэсэн. Ингээд цэцэрлэгийнхэн ярилцаж байгаад хүүг цэцэрлэгтээ хүлээн авах бүх талын ажлыг хариуцан хийхээр болсон. Бид Буянааг усанд оруулж, хувцаслаад эрүүл мэндийн шинжилгээнд хамруулсан. Ингэж л бидэнтэй нэгдсэн юм даа” хэмээн хуучилсан юм.  

Буянааг цэцэрлэгт явж эхэлсэн хоёр хоногийн хугацаанд Ц.Догсмоо багш хүүг өөрийгөө илэрхийлэх чадвар сайтай, сэргэлэн цовоо, бусад хүүхэдтэй найрсаг харилцаатай, өөртөө үйлчлэх дадлууд нь сайн хөгжсөн болохыг ажигласан байна. Буянаа хүү нүүр гараа сайн угаадаг, ширээндээ зөв сууж хооллодог, унтахдаа хувцасаа чамбай эвхэж тавьдаг тухай багш нь магтаж байлаа.

Ц.Догсмоо багш цэцэрлэгт болсон өдөр тутмын үйл явдлаа гэрэл зургаар баримтжуулж ажилладаг юм байна. Тэр дадлынхаа дагуу Буянаа хүүгийн зургийг дарсан байна. Улмаар сэргэлэн хүүгийн тухай мэдээллийг фэйсбүүк хуудастаа нийтэлжээ. Гэтэл сошиал орчинд хүүгийн тухай мэдээлэл дорхноо тархаж, нэг шөнийн дотор 8000 хүн лайк дарж, 700 хүн сэтгэгдэл бичиж, 700 шейр хийсэн байна.


Буянаа хүүг цэцэрлэгт явахад шаардлагатай хэрэглэгдэхүүнийг 135 дугаар цэцэрлэгийн хамт олон дундаасаа гаргаж өгчээ. Мөн багш нар өөрсдийн хүүхдүүдийнхээ хувцаснаас илүүчилж, солих хувцас авчирч өгсөн байна. Хүүд туслах гэсэн сайн санаат хүмүүс ч эхнээсээ ирэх болжээ. Нэгэн залуу өвлийн шинэ гутал бэлэглэсэн байна. Ангийн хүүхдүүд нь ч түүнийг найрсгаар хүлээн авсан аж. Биднийг Буянаа хүүтэй уулзаж байхад ангийн хүүхдүүд нь ярианд оролцож “Энэ чинь миний найз” хэмээн өмчирхөж байсан шүү.

Ийнхүү биднийг Буянаатай танилцаж байх хооронд хүүгийн ээж хүрээд ирэв. Хүүгийн ээжийг Б.Үүрийнцолмон гэдэг аж. Тэрбээр 27 настай бөгөөд 135 дугаар цэцэрлэгийн хажуугийн байранд орцны жижүүрээр ажилладаг юм байна. Б.Үүрийнцолмонг ирэхэд Ц.Догсмоо багш “Буянаа хүүгээ сургуульд ороход нь шаардлагатай чадвар дадлыг цэцэрлэгийн зүгээс бүгдийг заах болно. Манай цэцэрлэгийн хамт олон хүүг авсандаа баяртай байгаа. Одоо чи хүүдээ санаа зоволтгүй ажлаа хийж болно. Харин хүүгээ цагт нь ирүүлж, цагт нь авч байгаарай. Мөн өвтгөж болохгүй шүү” хэмээн захисан юм. Ингээд Буянаа хүүгийн ээж Б.Үүрийнцолмонтой цөөн хором ярилцсанаа хүргэе.


 

Б.Үүрийнцолмон: Цалингаараа хоол хүнсээ цуглуулна. Бас хөргөгч авна гэж бодож байгаа

-Хүү нь өөрийнхөө тэмүүллээр цэцэрлэгт орсон байна. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Хүүгээ цэцэрлэгт орсонд их баяртай байгаа. Миний хүү “Ээжээ би тоглолоо” гээд явсан юм. Тэгсэн чинь багш дагуулаад ороод ирсэн. Цэцэрлэгийн эрхлэгч болон багш нарт маш их баярлаж байна. Хүүгээ цэцэрлэгт оруулна гэдэг том ажил.

-Өмнө нь хүүгээ цэцэрлэгт өгч байсан уу?

-Баянзүрхийн товчооны дэргэд үнээ саах ажил хийдэг байсан. Тэр үедээ төлбөртэй цэцэрлэгт хүүгээ өгөх гэж үзсэн. Сарын 80 мянган төгрөг гэсэн. Төлбөрийг нь дийлэхгүй болохоор хүүгээ цэцэрлэгт хэдхэн хоног явуулаад гаргачихсан юм.

-Буянаа хүү хэр сайн хүүхэд вэ?

-Миний хүү чинь хүмүүстэй их нийтэч харьцаатай. Гудамжинд явж байгаа зүс таних хүмүүстэй дандаа мэндэлдэг. Их өхөөрдмөөр хүүхэд. “Би ээждээ хайртай. Ээжийгээ явуулахгүй” гэдэг юм. Таван настай байж 100 хүртэл тоолж чаддаг сайн хүүхэд байгаа юм. Одоо цэцэрлэгт орчихсон юм чинь их юм сурах байх. Хүмүүс хараад бөх болох хүү байна гэдэг. Цэцэрлэгийнхэн миний хүүгийн үсийг засаад, хувцсыг нь солиод бүр хөөрхөн болгочихсон байсан.

-Та хүүхдээ ямар хүн болгож хүмүүжүүлнэ гэж боддог вэ?

-Хүүгээ өөрийнхөө сургаагүй зүйлийг сургаж, хүнээс дутахгүй явуулна гэж боддог доо.

-Хүүгээ цэцэрлэгт өгсөн болохоор сэтгэл амар ажлаа хийж байгаа байх. Шинэ ажилдаа хэр дасаж байна вэ?

-Би орцны жижүүр, цэвэрлэгчээр ажилд ороод гурав л хонож байна. Нэг найз маань энд ажилд оруулж өгсөн юм. Ажилтай ч болоод, хүү маань ч цэцэрлэгт ороод сайхан байна.

-Өмнө нь ямар ажил хийж байсан бэ?

-Би айлд дөрвөн жил үнээ сааж байгаад л хот руу ирсэн. Олон үнээтэй айлд тусалдаг байсан юм. Ажилладаг айлдаа “Хотод ажил хийж үзье” гэж хэлсэн чинь “Хэцүү байвал буцаад ирээрэй” гээд үлдсэн. Дөнгөж хотод орж ирээд байсан болохоор хүүгээ цэцэрлэгт өгч чадахгүй байсан. Харин сайхан сэтгэлтэй хүмүүс таараад хүүг маань цэцэрлэгт авлаа.

-Жижүүрийн өрөөнд амьдрах ямар байна вэ?

-Жижигхэн л байдаг юм. Гэхдээ ээж, хүү хоёрт болно оо. Бага багаар төвхнөөд л байна.

-Хэдэн орц хариуцаж ажилладаг вэ?

-Хоёр орц хариуцна. Өглөө 06:00 цагт босоод цэвэрлэгээгээ хийдэг. Тэгээд өдөр нь хогоо гаргах, бохирдсон хэсгийг дахиж цэвэрлэх байдлаар ажилладаг. Орой 09:00 цаг өнгөрөөгөөд хогоо гаргаж хаядаг. Цалин сарын 380 мянган төгрөг гэсэн. Ажилд ороод удаагүй болохоор одоохондоо цалингаа авч үзээгүй л байна.

-Цалингаа буухаар хамгийн түрүүнд юу хийх вэ?

-Цалингаараа хоол хүнсээ цуглуулна. Бас хөргөгч авна гэж бодож байгаа. Айлд хамгийн хэрэгтэй нь хөргөгч байдаг юм байна. Зай багатай ч гэсэн авдраа жаахан зайчлаад хөргөгчөө байрлуулна. Энэ авдрыг би анхныхаа цалингаар авч байсан юм. Миний анхны цалин 150 мянган төгрөг байсан. Мөнгөө цуглуулж чаддаг хүнд бол амьдарч болох л мөнгө. Даанч би 150 мянган төгрөгөөрөө хоол унд аваад л дуусгачихдаг байсан.

-Цэвэрлэгээний ажил ачаалалтай байна уу?

-Гайгүй хөнгөн ажил юм байна. Өмнө нь би үхэр саагаад, том боодолтой өвс зөөгөөд явж байсныг бодвол хөнгөн ажил. Хажуугаар нь хүүгээ харах завтай байдаг нь таалагдаж байгаа. Ер нь би ажил голж мэдэхгүй. Гэхдээ хүү маань бага болохоор хүссэнээрээ ажил хийж болохгүй юм.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Би дөрөвдүгээр анги төгсөөд л сургуулиас гарчихсан юм. Яармагийн 63 дугаар сургуульд сурдаг байсан. Багаасаа аав, ээжээсээ өнчирсөн болохоор сургуульд сурах боломж байгаагүй.

-Өөр ах, дүү байгаа юу. Хаана, юу хийдэг хүмүүс байдаг вэ?

-Аав, ээжээс зургуулаа үлдсэн боловч алдсаар байгаад эгч, дүү гурвуулаа үлдсэн. Одоо эгчтэйгээ л хааяа утсаар ярьдаг. Түүнээс дотно биш ээ. Би өлсөж байсан ч бусдаас тусламж гуйх дургүй, зөрүүд хүн байгаа юм. Манай эгч, дүү хоёр хотод байдаг. Дүү маань Баруунсалаанд байдаг гэсэн. Бид нар хоорондоо уулзаад байдаггүй юм. Өөр өөрсдийнхөө амьдралыг л авч яваа хүмүүс.

-Хүүгийн аав хаана байгаа вэ?

-Аав нь хүүг гурван настай байхад нь өөр авгай аваад явсан. Хаяж явснаасаа хойш ерөөсөө холбоо бариагүй. Зарим хүн хүүгээс аавыг нь асуухаар “Манай аав өнгөрчихсөөн” гэж хэлдэг гэсэн.

-Хүүгийн нэрийг хэн өгсөн бэ?

-Хүү маань наадмаар долдугаар сарын 11-нд төрсөн юм. Хүүг маань буянтай, баатарлаг хүн болоорой гээд манай хадмын талаас нэр хайрласан .

-Хүүгээ цэцэрлэгт оруулчихлаа. Өөр танд юу хэрэгтэй байна вэ?

-Ээж хүү хоёр болоод л байна. Энэ ажил маань хамаагүй гадуур явж болдоггүй юм байна. Орцоо эзэнгүй орхиж болохгүй. Гэхдээ яаж ийгээд зав гаргаад хүүхдийнхээ мөнгөнд бүртгүүлмээр байна. Улсаас өгдөг 20 мянган төгрөгийг нь авч чадахгүй байгаа юм. Бичиг баримт бүрэн байгаа л даа. Ганцхан бүртгүүлэх хэрэгтэй байгаа. Харьяалал маань Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикт байдаг.

Бидний яриа энэ хүрээд өндөрлөсөн юм. Ээж, хүү хоёр тогоо дүүрэн шөлтэй хоол хийжээ. Гэрийн хоол амттай гэдэг дээ. Хоёр биендээ түшиг болсон та хоёртоо сайн сайхныг хүсье. Биднийг ээжтэй нь ярилцаж байх хооронд Буянаа хүү хумсаа авч байгаа харагдсан. Таван настай гэхэд сүрхий биеэ даасан байгаа биз? Тэр мөн бидэнд “Маамуу нааш ир” дуу дуулж өгөхийн зэрэгцээ Манжин үлгэр ярьж өгсөн. “...Өвөө манжин тарьжээ. Өвөө манжингаа татаад, татаад бас л дийлсэнгүй ээ...”  гээд л хэвлүүхэн уншсан. Тэр ээжийнхээ талаар “Ээж хог түүдэг ажил хийдэг. Хог хаяж болохгүй” гэлээ. Том болоод багш болох хүсэлтэй гэнэ. Бас “Аавыг маань Ганаа гэдэг. Аав маань дуу дуулах гээд явсан. Би аав, ээжтэйгээ амьдардаг. Надад зөндөө машин байгаа” гэсэн юм. Гэхдээ хүүгийн хэлсэн шиг амьдрал түүнд байхгүй ээ. Магадгүй Буянаа хүү өөрийн төсөөллийн ертөнцдөө амьдарч байж ч мэднэ.

Энэ дашрамд, Буянаа хүүг халуун дотноор хүлээн авсан А.Анхмаа эрхлэгчтэй 135 дугаар цэцэрлэгийн хамт олонд талархал илэрхийлье. Сайн үйлс, дэлгэрэх болтугай.


М.Хангал

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 88 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
золо(172.68.253.77) 2018 оны 10 сарын 04

халуун тогоонд л битгий түлчэээрэй хөөрхөн хүү байна

0  |  0
жаргал (66.181.167.54) 2018 оны 10 сарын 01

ээж нь ажил голдоггүй, хүү нь сэргэлэн. байгаадаа сэтгэл хангалуун, хайрламаар хоёр байнаа, сайн сайхныг хүсье

0  |  0
Меегий (66.181.161.34) 2018 оны 09 сарын 30

энэ залуухан зев бодолтой ээжийг илуу дээр ажилд оруулж егех юмсан. ажил голдоггуй сурхий хуухэн бна.

0  |  0
mongol(202.126.89.241) 2018 оны 09 сарын 29

Bolj dee. Huu tom bolood eejiigee enersen mundag er bolooroi.

0  |  0
zochin(202.9.42.169) 2018 оны 09 сарын 29

уншаал баймаар сайхан ярилцлага болжээ та нартаа баярлалаа

0  |  0
Уянга(202.131.231.222) 2018 оны 09 сарын 29

Анхмаа эрхлэгчтэй 135-р цэцэрлэгийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье Ээж зөв бодолтой хүүгээ сайн хүн болгож яваа юм бнаа эрүүл энхийг хүсье

0  |  0
Онон(202.126.88.56) 2018 оны 09 сарын 29

Хайр булаасан хөөрхөн хүү байна. Ээж хүү хоёр ажилтай, цэцэрлэгтэй байхад алзахгүй дээ. Ээж нь ийм хэвлүүхэн ухаантай хүүгээ сайн хүн болгож өсгөөрэй. Та 2-т сайн сайхныг хүсье

0  |  0
Зз(66.181.161.75) 2018 оны 09 сарын 29

Ямар хөөрхөн хэвлүүхэн хүү вэ. Цэцэрлэгийн хамт олон үнэхээр мундаг байна. Хүүгээ сайн хүн болгоорой.

0  |  0
Gerlee(118.83.195.90) 2018 оны 09 сарын 29

Yunii turuund 135-r tsetserlegiin hamt olond Talarhaj bn. Mundag setgeltei hamt olon bainadaa. Eej huu 2 t eruul enhiig husie mundag yostoi Buyan ni delgersen huu bnadaa.

0  |  0
Батсүх(66.181.160.119) 2018 оны 09 сарын 29

Энэ бүсгүйд туслах юмсан.

0  |  0
Suvda(86.49.235.209) 2018 оны 09 сарын 29

Nudend dulaaxan nuurende gereltei saixan xuu.....Sain xun bloroi minii duu.

0  |  0
ок(103.229.122.62) 2018 оны 09 сарын 28

Ээжийг нь юу л бол до гэж бодож байсан юм хүүгээ аваад явчихтайгаа хүн байнөө.Хамгийн гол нь нэг газраа дөрвөн жил ажилласан өнөөдүүл нь цаашдаа байлгах сонирхолтой байна гэдэг чинь хувь хүний хувьд асуудалгүй гэсэн үг шүү дэ

0  |  0
Zochin(103.11.192.46) 2018 оны 09 сарын 28

Zarim n uuriiguu bodoj dunguj tursun huuhdee hurtel hayj bhad ene busgui 4r angiin bolovsroltoi ch huugee yaj hgd usguj bn. Uneheer mundag setgeliin tenheetei bnshu. Gantsaaraa nylh huuhdee avaad ene tend yawj bhad shantrah uy mash olon bsn bh.

0  |  0
unenhuu(202.70.33.242) 2018 оны 09 сарын 28

huuhed buhen l jargaltai eleg buten hair enhriilel dund usuj torniosoi gj bainga husdeg. mash ih bayrlaj bnaa ter byatshan zvrh ymar ih bayrlaj bga bol gehees mash ih bayrtai bn tsetserlegiin hamt olond bayrlalaa mundag hvn boloh bhaa

0  |  0
Angel(66.181.161.27) 2018 оны 09 сарын 28

Ээжийнхээ ачийг хариулсан сайн хүү болоорой. Эр өсөж эсгий сунана. Орхиод явсан нэгнийг эргэж хартал сайхан амьдраарай. Ээж хүү хоёрт сайн сайхныг хүсье. Амжилт хүсье

0  |  0
Gomboo(182.160.35.215) 2018 оны 09 сарын 28

Багаасаа өөрийнхөө төлөө өөрөө тэмцэж яваа сайн хүү Баяр хүргэе. Эрүүл энх аз жаргалыг Ерөөе

0  |  0
Jack(59.12.107.75) 2018 оны 09 сарын 28

Hvvhed bolgon jargaltai baig

0  |  0
Jack(59.12.107.75) 2018 оны 09 сарын 28

Hvvhed bolgon jargaltai baig

0  |  0
n(202.126.89.233) 2018 оны 09 сарын 28

ewii ewii tsetserlegt ywhiig ikhel husejdee tom bolood mundag hun bolnoo

0  |  0
Tseegii(66.181.161.116) 2018 оны 09 сарын 28

Manaihan saihan setgeltei humuus olon bn ooo sain bn

0  |  0
ннн(122.201.25.46) 2018 оны 09 сарын 28

Цэцэрлэгүүдийн ангид байдаг том том телевизорыг авахуулмаар байна.

0  |  0
зочин(66.181.161.89) 2018 оны 09 сарын 28

Хөөрхөн мундаг хүү.Ийм хүүг бөх л болгож болохгүй шүү.

0  |  0
Даваанаа(66.181.160.105) 2018 оны 09 сарын 28

Маш сайхан мэдээ байна ямар хөөрхөн юм бэ. Монгол хүүхэд бүрийн ирээдүй гэрэлтэй байг

0  |  0
Jak(202.21.106.142) 2018 оны 09 сарын 28

vnheer mundag bna gaihaltai hvn bolgon iim setgeltei bgasai

0  |  0
Сээк(202.126.89.208) 2018 оны 09 сарын 28

Сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай амжилт хүсье

0  |  0
Сээк(202.126.89.208) 2018 оны 09 сарын 28

Сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай амжилт хүсье

0  |  0
БАТКА(202.179.25.230) 2018 оны 09 сарын 28

АНХМАА ДОГСМАА БАГШ НАРТ БОЛОН НИЙТ ХАМТ ОЛОНД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ! ҮНЭХЭЭР САЙХАН СЭТГЭЛ ШҮҮ.

0  |  0
Nyama Nyamka(103.212.119.28) 2018 оны 09 сарын 28

135-r tsetserlegiin hamt olond bayr hurgie.Eej huu 2 aztai bainaa.Ajiltai tsetserlegtei bolson uhaantai sain huu mundag eej 2 sain surch sain ajillanaa.

0  |  0
Oogii(203.91.115.43) 2018 оны 09 сарын 28

Uils buyan ni delgercn ywag...tsetserlegiin xamt oloniig.eej xuu 2 iig burxan iweeg

0  |  0
Мммм(64.119.17.222) 2018 оны 09 сарын 28

Сайхан сэтгэлтэй 135 дугаар цэцэрлэгийн хамт олонд талархаж байна. Та бvхний ажилд ендер амжилт хvсэе.

0  |  0
zochin(66.181.161.37) 2018 оны 09 сарын 28

sergelen huugiin asuudliig shiidej ogson tsetserlegiin erhlegch bagsh nart bayr hurgie

0  |  0
63 surguuli(66.181.161.96) 2018 оны 09 сарын 28

Eej ni 27hon nastai baij ortsnii jijuur gej bgaa. Han uuliin 63 dugaar surguuli gedeg chini duurgiin tusgai surguuli yum bgaan. Uneheer iim argagui humuust ach buyanaa hairlaj bgaarai.

0  |  0
Э.Золзаяа(66.181.161.13) 2018 оны 09 сарын 28

Зүгээр л уйлчихлаа ямар мундаг хүүтэй ээж вэ

0  |  0
mgl emegtei(122.201.31.216) 2018 оны 09 сарын 28

Хамгийн гол нь цэцэрлэг ажилд нь ойр, хүүгээсээ анхаарал холдуулахгүй байх боломж нь эх хүнд, тэр тусмаа энэ зэргийн ажилсаг, аж ахуйч хүүхэнд хүндрэл биш байх. Харин ундны цэвэр ус, ОО-ийн асуудал байгаа ч цэвэрлэгээ хийдэг ажил учраас нийтийн сүлжээнд холбоотой ус, ОО байгаа байх. Ямар ч л гэсэн дулаан, толгой хоргодох орон байна. Ажиллаад байхад учир бий. 135-р цэцэрлэгийн хамт олноор бахархаж байна. Багш нар ийм л сайхан хүмүүс байдагсан. Та бүхэнд сайн сайхныг хүсье. Хэвлүүхэн хөөрхөн хүүд, сайхан хүмүүжүүлсэн ээжид нь эрүүл энх, аз жаргал хүсье.

0  |  0
f(60.144.7.203) 2018 оны 09 сарын 28

Orts ch huuhdiin usuj tornih orchin ch bish de.. sergelen mundag hun bolnoo. 1 ni heregledeggui ch yumuu jijig hurgugch baival avaachaad ugchuusei tom buyan bolno do..

0  |  0
Батаа(202.126.88.35) 2018 оны 09 сарын 28

ээж нь сайн хүмүүжүүлжээ ээж нь тоодоггүй байсан болюун цэцэрлэгт орох энэ тэрүүгээр тэнүүчлээд явна дэргэдэх хүн нь халамжтай болоод л хүү хүмүүжлийн доголдолгүй байгаа байх

0  |  0
Хотын залуу(43.228.131.110) 2018 оны 09 сарын 28

Ажилдаа үнэнч ажиллаж чадах эрмэлзлэл байвал манай компанид ажил байгаа. 600000 төгрөгний цалийн өгөх боломжтой шүү.

0  |  0
Цээгий(150.129.143.3) 2018 оны 09 сарын 28

Ниэээ эвий2 амьдралд нь сайхан бүхнийг хүсье эрүүл саруул өсөж торниод эх орондоо хэрэгтэй хүн болоорой

0  |  0
Зочин(66.181.165.212) 2018 оны 09 сарын 28

Сайхан сэтгэл гаргасан цэцэрлэгийн хамт олонд баяр хүргье

0  |  0
Зочин(64.119.18.65) 2018 оны 09 сарын 28

Сайхан сэтгэлтэй цэцэрлэгийн хммт олонд амжилт хүсье.

0  |  0
ам(202.9.42.63) 2018 оны 09 сарын 28

цэцэрлэгийн дарга, хамт олонд баяр хүргэе. мундаг байна шүү. амжилт

0  |  0
Зочин(202.9.41.52) 2018 оны 09 сарын 28

Нүдэндээ цогтой нүүрэндээ галтай нүүр дүүрэн инээмсэглэл цацруулсан сэргэлэн хөөрхөн хүү байна аа. мундаг хүү болох байхаа. 135-р цэцэрлэгийн хамт олон бас их мундаг байна. Та бүхний ажил үргэлж дээшээ байг Баярлалаа

0  |  0
Uyanga(66.181.165.171) 2018 оны 09 сарын 28

Та 2 тоо хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

0  |  0
Зочин(66.181.161.50) 2018 оны 09 сарын 28

Цэцэрлэгийн хамт олонд баяраллаа

0  |  0
ТБ(183.177.100.234) 2018 оны 09 сарын 28

Цэцэрлэгийн эрхлэгч багш нар үлгэр дууриал авахаар 135-р цэцэрлэгийн нийт хамт олонд баяр хүргэе ээ

0  |  0
Zochin(183.109.177.102) 2018 оны 09 сарын 28

Saihkan setgeltei tsetserlegiin hamt olond bayr hurgie eej huu hoert mash ihk tus boljee ta bugdeed ajliin amjilt husen eruue

0  |  0
A(70.188.12.24) 2018 оны 09 сарын 28

135 tsetserlegiin hamt olon erhelegchid ajild ni amidrald ni sain saihniig husyee

0  |  0
A(70.188.12.24) 2018 оны 09 сарын 28

135 tsetserlegiin hamt olon erhelegchid ajild ni amidrald ni sain saihniig husyee

0  |  0
A(70.188.12.24) 2018 оны 09 сарын 28

135 tsetserlegiin hamt olon erhelegchid ajild ni amidrald ni sain saihniig husyee

0  |  0
A(70.188.12.24) 2018 оны 09 сарын 28

135 tsetserlegiin hamt olon erhelegchid ajild ni amidrald ni sain saihniig husyee

0  |  0
A(70.188.12.24) 2018 оны 09 сарын 28

135 tsetserlegiin hamt olon erhelegchid ajild ni amidrald ni sain saihniig husyee

0  |  0
Мөөгий(202.126.89.39) 2018 оны 09 сарын 28

Сайхан хүүгийн буяан заяа үргэлж дэлгэрч яваг ээ.

0  |  0
Bachka(202.9.40.88) 2018 оны 09 сарын 28

A.Ankhmaa erhlegchid sain saihaniig husiedee buyntai saihan setgeltei sain hun ymaa amjilt...

0  |  0
Хүрэл(202.21.106.120) 2018 оны 09 сарын 28

Хүү ирээдүйн сайн manager болох авяас байна.

0  |  0
ZOCNIN (68.145.61.75) 2018 оны 09 сарын 28

jorlon bhgyi us bhgyi yaj amidardag yum bol doo .. hoorhii doo gants orootei bolcnihoosoidoo

0  |  0
ZOCNIN (68.145.61.75) 2018 оны 09 сарын 28

jorlon bhgyi us bhgyi yaj amidardag yum bol doo .. hoorhii doo gants orootei bolcnihoosoidoo

0  |  0
ээгий(203.91.117.8) 2018 оны 09 сарын 28

хөөрхөн хүү бнаа

0  |  0
Баагий нь байнаоо(211.36.142.186) 2018 оны 09 сарын 28

Муулаад байдаг багш нар дунд чинь ийм л сэтгэл үнэртсэн хүмсүүд дийлэнх нь байдаг гэдгийг ойлгоорой хүмсүүд минь. Ажилын амжилт хүсье 135 ханд. Сайн болоорой сэргэлэн жаал минь.

0  |  0
Rinchindulam (122.201.31.146) 2018 оны 09 сарын 28

Yostoi huurhun 2 bnoo. Chaddag humuus ni tuslaad gaigvi ajild oruulaad ugwul ih l tom tus boloh yum bn .eej ni ewdereegvi zantsi setgel saitai hvvheh bn.

0  |  0
ЗОЧИН(64.119.20.232) 2018 оны 09 сарын 28

СЭРГЭЛЭН , ЦОВОО , САЙН ХҮҮ БАЙНА . - ОЛНЫ ХҮЧ ОЛОМГҮЙ ДАЛАЙ .

0  |  0
ХОРОЛОО(202.179.24.1) 2018 оны 09 сарын 28

СЭРГЭЛЭН ХҮҮ БАЙНА

0  |  0
Ээгий(66.181.161.39) 2018 оны 09 сарын 28

Мундаг хүү бахархамаар хамт олон сайн ээж сайхан мэдээ.сайхан байна аа.

0  |  0
Ме(108.7.223.33) 2018 оны 09 сарын 28

Хүүгийнхээ багадсан хувцасыг өгөх юмсан, бараг шинээрээ багадчихсан.

0  |  0
ЗОЧИН (183.177.100.3) 2018 оны 09 сарын 28

ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ БОЛОН ХАМТ ОЛОНД НЬ АЖЛЫН АМЖИЛТ САЙН САЙХНЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ СӨРӨГ ЭНЕРГЭЭР ДҮҮРСЭН ҮЕД НЭГ Ч ГЭСЭН САЙХАН МЭДЭЭ ДУУЛАХ САЙХАН БАЙЛАА ЭЭЖ ХҮҮ ХОЁРТ Ч ГЭСЭН

0  |  0
Top