Х.Амгаланбаатар хуулийн байгууллагад ханджээ

2018 оны 09 сарын 28

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар болон  нэр бүхий хүмүүс цалин хөлс нэмэгдүүлэх асуудлаар далимдуулж хувьдаа мөнгө завшдаг гэсэн мэдээлэл цацагдсан. Тэгвэл МҮЭХ уг асуудлаар хуулийн байгууллагад ханджээ. Тус холбооноос гаргасан мэдэгдэлд “Хуурамч хаяг, зарим сайтуудаар худал ташаа мэдээлэл удаа дараа нийтлэж, хувь хүмүүсийн нэр хүнд, хуулийн этгээдийн эрхэнд бүдүүлгээр, санаатайгаар халдаж байгаа тул Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст холбогдох этгээд, байгууллагуудад хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар хандлаа” гэсэн байна.

Эргэн сануулахад, Төрийн албан хаагчдын 2019 оны цалин хөлсний талаарх Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр энэ сарын 18-ны өдөр болсон. Хэлэлцээрт ХНХ-ийн сайд С.Чинзориг, МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарын тэргүүтэй гишүүд цалингийн нэмэгдлийн асуудлыг хэлэлцэж Төрийн албан хаагчдын цалинг 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээ авч, 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлэх шийдвэрт хүрсэн юм.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
WWW333(202.72.245.122) 2018 оны 09 сарын 28

Ene yastoi harakh tsarainii uudgui amitan shuu. Uund ikh no bii. Luivarchin

0  |  0
мөнгө олох арга(122.201.21.196) 2018 оны 09 сарын 28

2013, 2014, 2015, 2016 онд МҮЭ-ийн холбоо амаа үзүүлж, цалингийн асуудлаар огт дуугүй байсан юм. Учир нь тэр үеийн Засгийн газартай 680 сая төгрөгний хаалтын гэрээ хийсэн байсантай шууд холбоотой. сая энэ Засгийн газартай бас л хаалтын томхон гэрээ хийх зорилго агуулж бсан болохоос биш үнэн чанартаа нэмэх асуудлаар сэтгэл бгаагүй юм

0  |  0
Top