Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар дөнгөж сая /2018.10.01/ Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолыг УИХ-д өргөн барилаа. Үүнтэй холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас байр суурийг нь сонирхлоо. Тэрбээр "УИХ-аар Ж.Бат-Эрдэнэ сайдыг албан ёсоор чөлөөлсний дараа шинэ сайдын томилгоог ярина. Гэхдээ намын Удирдах зөвлөлөөр эхлээд хэлэлцэнэ" гэх тайлбарыг өглөө.
Б.ЭРХЭС

Сэтгэгдэл ( 0 )