УИХ-ын дарга гурван сарын өмнөх хүсэлтэд хариулт өглөө

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 01

АТГ-ын даргыг солих асуудлаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон Ерөнхийлөгчийн зүгээс ээлжит бус чуулган зарлах саналыг өнгөрсөн зун хоёр ч удаа УИХ-ын даргад хүргүүлээд байсан. Харин ээлжит чуулган эхэлсэн энэ өдөр буюу өнөөдөр /2018.10.01/ УИХ-ын дарга М.Энхболд бараг гурван сарын өмнө тавьсан ээлжит бус чуулган хуралдуулах хүсэлтэд албан ёсны хариулт өгсөн юм.

Тэрбээр УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлтийн үеэр хэлсэн үгэндээ

“...Эрхэм гишүүд ээ, УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд нэр бүхий гишүүдээс ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гишүүдийн шаардлагыг дэмжсэн санал ирүүлсэн. Товчхондоо ээлжит бус чуулганаар Авлигатай тэмцэх газрын даргыг томилсон УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох санал тавьсан. Авлигын эсрэг хуулиар АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, огцруулах тодорхой үндэслэлүүдийг хуульчлан заагаад, хуульд зааснаас бусад үндэслэлээр чөлөөлөх, огцруулахыг хориглосон байдаг. Зөвхөн Авлигатай тэмцэх газрын даргыг ч биш, төрийн аль ч шатны, ямар ч албан тушаалтныг зөвхөн хуульд заасан үндэслэлээр л албан тушаалаас нь чөлөөлж, огцруулдаг эрх зүйн орчинд бид ажиллаж, амьдарч байгаа. Ийм байхад хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага баталсан хуулиа өөрөө зөрчдөг байж болохгүй. Өнгөрсөн хугацаанд уг саналыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хоёр удаа хэлэлцүүлсэн. Зөвлөлөөс хуулийн үндэслэлийг нь Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэний дараа ээлжит бус чуулганы товыг тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэснийг хэлье...” гэсэн нь намрын чуулганы нээлтэд хэлсэн үгний ОНЦЛОХ ХЭСЭГ байв.

М.Хангал

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.26.69) 2025 оны 03 сарын 13

УИХ-ын дарга МЭнхболд нээрээ Эрх мэдэл Албан тушаалаа ашиглаж бүрэн чадаж байна дөө МЭнхболд Мөнхийн УИХ- ын даргын энэ Албан тушаалд байх ч биш дээ Ерөнхийлөгч асан НЭнхбаяр Ерөнхий сайд асан СБаяр Сайханбилэг нар Яасныг мэдэж байгаа биз дээ УИХ-ын дарга МЭнхболдоо Албан тушаалдаа байх даа тэд өөр шиг чинь бас ингээд Цамнадаг л байсан одоо яаж байна Гэмт хэрэгтэн болцгоосон

1  |  0
ganaa(155.4.39.118) 2025 оны 03 сарын 13

estoi haraal idmer yumaa

1  |  0
Top