Чойномын МӨНХТЭМҮҮЛЭН: Хот орж, хоёр эгчтэйгээ уулзахыг яаран хүлээж сууна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 02

Дэлхийн сая сая үзэгчдийг байлдан дагуулсан “Москва нулимсанд дургүй” кино атаархсан найруулагчдын явуулгаар кино мөн, бишдээ тулж, дэлгэцэнд гаралгүй архивт шилжих дөхсөн гэдэг. Азаар Л.Брежнев үзээд “Гарга” гэж хэлснээр өдөртөө л Москвагийн сая сая үзэгчдийг байлдан дагуулж, дараа нь гадаадын таван кино наадмын тэргүүн шагнал авчээ. Оскарын шагнал хүртсэн найруулагч В.Меньшовыг ажил мэргэжил нэгтнүүд нь “Америкт дүрвэн гарах гэж байна” гэж КГБ-д "матаж", ёслолын ажиллагаанд нь оролцуулаагүй гэх яриа ч байдаг. 

Ренчиний Чойном яг л энэ мэт замаар, тийм замналаар амьдарч, 1979 оны дөрөвдүгээр сарын 24-нд цэл залуухан 43 насандаа өөд болжээ. Харамсалтай нь, түүний авьяас билэгт тохирсон алдар гавьяа байсангүй.  “Чойном бол асар их хог новшин дундаас гялалзсан алт эрдэнэс” гэж аугаа их номч гүүш Бямбын Ринчен хэлжээ. Амьд сэрүүн ахуйд нь “Чи бол гайхалтай яруу найрагч” хэмээн дуун алдсан нь Бэгзийн Явуухулан байв. Уул, уулаа харна гэдэг энэ байх.

Ренчиний Чойном бичсэн шүлгээсээ гадна хувийн амьдралиараа ч дуулиан, шуугианы эзэн байжээ. Гэхдээ түүнийг хүнтэй ер муудалцдаггүй, гэгээн цайлган хүн байсныг олон хүний тэмдэглэн үлдээсэн бичвэрээс мэдэж болно. Ч.Эрдэмном, Ч.Хулан гэх албан ёсны хоёр охинтой гэдэг ч Ч.Мөнхтэмүүлэн нэртэй отгон охиных нь тухай хүмүүс тэр бүр мэддэггүй. Учир нь нэрт найрагчийг таалал төгсөхөд охин ердөө гурван настай байжээ. Эсэргүүний хүүхэд гэж нийгэмд адлагдахаас сэргийлж, ээж нь цэргийн хүнтэй суусан ч хожмоо охиноо төрсөн ааваар нь овоглох болсон байна. Эх, үр хоёрыг үгүйсгэх хүмүүс олон байсан ч хэцүү цаг хугацааг тэд хамтдаа даван туулсан юм. Ч.Мөнхтэмүүлэн одоо дөрвөн хүүхэд, нөхрийн хамт Дархан хотод амьдардаг бөгөөд өнгөрөгч наймдугаар сарын 09-нд “Би бол Чи” нэртэй яруу найргийн анхны номоо гаргажээ. Хэвлэлийнхний хувьд ховор бөгөөд цоо шинэ зочин, яруу найрагч Р.Чойномын отгон охинтой чин сэтгэлийн яриа дэлгэлээ. Болгооно уу.

-Тун саяхан "Би бол Чи" нэртэй анхны номоо өлгийдөн авчээ. Ном гаргахаар эртнээс төлөвлөж байсан гэж сонссон?

-Сурагч байх үеэсээ бичсэн шүлгүүдээ хадгалсаар өнөөдрийг хүрчээ. Нөхөр маань шүлгүүдийг чинь хэвлээд ном болгочихвол хүмүүст таалагдана даа, бас ааваасаа өвлөж авсан авьяасаараа ээж, аавдаа зориулж номын суварга босгох хэрэгтэй гэж хэлдэг байсан. Тэгээд нээрээ тэгж болдог бол сайхан ч юм уу гэж бодоод ном хэвлүүлэх мөрөөдөлтэй болсон ч санхүүгийн боломж олдолгүй багагүй хугацаа алдсан. Харин сайхан сэтгэлтэй дүү, “Бөөгийн тавилан” группийн админ Х.Хүрэлбаатар надад тусалж, ном хэвлэж өгөх сайн санаатай хүмүүстэй холбож өгснөөр хүсэл минь биелсэнд маш их баярлаж байна.

-Та хэдэн онд, хаана төрсөн юм бэ. Ижий нь ямар хүн байв. Чойномын отгон охин Мөнхтэмүүлэн гэж мэдэхээс, таныг чухам ямар амьдрал туулж, өдий хүрсэн гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх?

-Би 1976 онд Улдаанбаатар хотын III төрөх эмнэлэгт төрсөн. Ээж маань аавтай танилцах үедээ оюутан, 14 насаар дүү байсан гэдэг. Бага байхдаа эсэргүүний хүүхэд гэгдээд илүү дутуу юм ярих вий гээд ээж надаас аавын тухай юм бүхнийг нуудаг байсан. Том болсны дараа, аавыг цагаадсан үед намайг хүүхэд нь мөн, биш гээд л миний амьдрал муухан киноноос дутахгүй хүмүүсийн сонирхлыг татдаг байсан санагддаг. Удахгүй ээжтэйгээ өнгөрүүлсэн он жилүүдийнхээ тухай дурсамж маягийн зохиол бичих санаатай байгаа. Товчхондоо ийм л юм.

-Тэр тухай сонсож байсан. Зохиолч Ш.Сүрэнжав гуай таныг Р.Чойномын хүүхэд гэж яаж нотлох юм гээд загнаж байсан гэдэг шүү. Ээж тань хожим ааваар нь овоглуулсныг бодоход ухаантай хүн байж дээ?

-Ээж минь их ухаантай, сэтгэлийн тэнхээтэй хүн байсан. Аавыг их хайрлаж, ааваар бахархдаг хүн байсан болохоор надад ч өндөр шаардлага тавьдаг байсан. Чи тийм мундаг хүний үр хүүхэд болохоор чамд үүрэх ёстой үүрэг хариуцлага гэж бий гэдгийг байнга сануулна. Хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхдүүд төрсөн эцэг, эхээрээ овоглож чаддаггүй, овоглосон нь давхар хэлмэгддэг байдал өнгөрснөөс хойш олон хүн овгоо солиулж, төрснөөрөө овоглох болсон. Би ч бас тэдний адил.

-Чойномын Мөнхтэмүүлэн гэж дуудуулах болсноос хойш таны амьдралд ямар өөрчлөлт орсон бэ. Аавыгаа өнгөрөхөд та ердөө л гурван настай байж шүү дээ. Аавтайгаа өнгөрүүлсэн цаг хугацаа илүү урт байсан болоосой гэж та мэдээж боддог байж таарна?

-Мэдээж хэрэг энэ тухай үргэлж боддог. Учир нь олон хэвлэл, номонд ээжийг минь таагүйгээр илэрхийлсэн, үгүйсгэсэн, заримдаа бүр ташаа мэдээлэл гардаг байсан. Аавын надад зориулсан нэг ч шүлэг байдаггүй. Тийм болохоор багадаа би энэ тухайд их гайхаж, аавдаа гомддог байсан. Бүр надад хайргүй байсан юм уу, эсвэл аав тийм муу хүн байсан юм уу гээд л боддог байлаа. Ямар сайндаа аавын 75 насны ой дээр аавын найз н.Дэмбэрэл зураачаас “Ах аа, аав надад хайргүй байсан юм уу” гэж асууж байх билээ. Харин тэр ах, "Яалаа гэж дээ, дахиж хэзээ ч тэгж бодож болохгүй. Аав нь чамд маш их хайртай байсан" гэж хэлэхэд нь миний нулимс урсаад л явчихсан.  Ээж маань аавыг их сайн халамжтай, бас эмэгтэй хүнийг их хүндэлдэг хүн байсан гэж дурсдаг байсан юм.

-Таныг болон ээжийг тань үгүйсгэх шалтаг, шалтгаан нь юу гэж боддог вэ?

-Мэдэхгүй ээ, бодвол миний ээжийн шударга зан хэн нэгний ашиг сонирхолд нийцээгүй байх. Аавыг амьд байхад нь ад үздэг, зохиол бүтээлийг нь архи дарсаар худалдаж аваад өөрийн нэр дээр гаргадаг, хэнийг магтаад хэнтэй дотноссоныг нь хянаад, цааш нь матдаг хүмүүс цагаадсаных нь дараа их сайн найз байсан, би дандаа тусалдаг, надаас дотно хэн ч байгаагүй гэх мэтээр яриад явахад миний ээж дуугүй байж чадаагүй болохоор л ад болсон байх гэж боддог юм.

- Ээж, охин хоёр хэцүү цаг үеийг даван туулжээ. Одоо танд хүмүүс хэрхэн ханддаг вэ?

-Одоо жирийн л харьцаатай. Намайг Чойномын охин гэж анх сонссон хүмүүс бол хувийн амьдрал, намтар, мөн аавын анхны эхнэр, хүүхдүүдийн тухай баахан байцааж байгаад л чимээгүй болчихдог. Эгч нь ойрноос хот орж, эцэг нэгтэй хоёр эгчтэйгээ уулзах бодолтой байгаа.  

-Нэрт найрагчийн тухай, амьдрал, уран бүтээлийнх нь тухай ёстой л амтай болгон нь ярьдаг байсан цаг саяхан. Таныхаар аав тань ямар хүн байсан юм шиг санагддаг вэ?

-Миний бодлоор аав минь уран бүтээлч, авьяаслаг, тэр бүр олон төрөөд байдаггүй, агуу хүн байсан гэж боддог. Миний нэг шүлгэнд

“Агуу их хүн бусдад танигдахгүй

Адилхан олны дунд хутгалдан байвч

Амьдралын тогоонд бүхнээс илүү чанагдан

Арчаагүй нэгийг нь шөлөөрөө тэнхэрүүлдэг юм”  гэж бичсэн байдаг юм. Би аавыгаа тийм л хүн байсан гэж боддог.

-Ч.Эрдэмном, Ч.Хулан эгч нартайгаа уулзах гэж байгаа юм байна. Өмнө нь уулзаж байв уу?

-Тийм ээ, хоёр эгчтэйгээ уулзах санаатай. Эрдэмном эгчтэй өмнө нь уулзаж байгаагүй. Харин Ч.Хулан эгчтэй холбоотой байсан. Одоо гурвуулаа хамт уулзах үеийг сэтгэл догдлоод л хүлээж байна.

-Сайхан уулзалт болох байх даа. Та дөрвөн хүүхэд, нөхрийн хамт амьдардаг гэсэн. Гэр бүлээ танилцуулаач. Мөн өдий хүртэл хэрхэн амьдарч ирэв дээ?

-Нөхөр бид хоёр ханилаад 20 жил болж байна. Энэ хугацаанд нэг хүү, гурван охинтой болсон. Хүү маань одоо "Отгонтэнгэр" их сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан. Дараах охин ес, түүний удаах нь гуравдугаар ангид сурдаг. Харин бага охин маань гурван настай. Өдий хүртэл бусдын жишгээр хоолтой үедээ хоолтой, хоосон үедээ хоосон амьдарч байна даа. Хүний амьдралд гэр бүл, үр хүүхэд шиг аз жаргал, үнэтэй эрдэнэ байхгүй гэж боддог. Өвчин, өр хоёр шиг хэцүү зүйл байдаггүй юм байна гэдгийг ойлгох хэмжээнд л амьдарч ирлээ.

Мөнхтэмүүлэн эгчийн том охиныг Энх-Учрал гэдэг бөгөөд түүний хэлснээр гэр бүлийнх нь "гэрэл гэгээ, гоо үзэсгэлэн" гэнэ, удаах охиноо "аз жаргал, баяр баясгалан" гэсэн бол отгон охин Энх-Ундралыгаа манай гэрийн "хүсэл мөрөөдөл, итгэл найдвар" хэмээсэн юм.

Р.Чойномын зээ хүү Отгонбаатарын Энх-Амгалан:

 -Хүмүүс манай өвөөг цаг үеэсээ өмнө төрсөн хүн гэж ярьдаг. Гэхдээ би үүнтэй санал нийлдэггүй. Харин ч яг хэрэгтэй цаг үедээ төрж чадсан. Тэр хүн бол хүмүүст эрх чөлөө гэж юу байдаг, сайхан амьдрал, аз жаргал бүхэн чинь хаачсэн бэ гэдгийг ухуулж чадсан. Хэн нэгэн бидний хэлийг, үзэл бодлыг хорих ёсгүй гэдгийг хүмүүст ухуулах гэж заяагдаж төрсөн. Би Р.Чойном гэдэг хүний үр сад болж төрснөөрөө үргэлж бахархдаг. Мэдээж тэр том хүний үр сад заавал сайн явах ёстой. Хэзээ ч тэр хүний нэрийг газар унагаж болохгүй. Хэн нэгний хүүхэд, хэн нэгний үр сад гэчихээд бусдаас ялгарах юмгүй байж болохгүй гэдгийг би мэддэг. Чи Р.Чойномын үр сад гэдгээрээ юугаар ялгарах юм, зөндөө л хүмүүс юу ч хийхгүй амьдарч байгаа шүү дээ гэдэгтээ би санал нийлдэггүй. Гэхдээ би өвөөгөөрөө өөрийгөө тодотгомооргүй байна. Би яг өөрийнхөө хийж бүтээснээр л ирээдүйгээ дүгнэмээр байна-

-Таны том хүү О.Энх-Амгалангийн өвөөгийнхөө тухай хэлсэн яриаг сонсож байлаа. Таны хэлдгээр гэрийн тань оюун ухаан, алдар хүнд юм байна гэж бодсон. Хүүгийн тань хичээл ном сайн биз дээ?

-Хүү маань сайн байгаа. "Отгонтэнгэр" их сургууль хүүг маань дөрвөн жилийн сургалтын төлбөр болон оюутны байрны төлбөрөөс чөлөөлж, хүссэн мэргэжлээрээ суралцах боломж олгосноос гадна сургууль дээрээ үнэгүй хоол идэх эрхээр ивээж, хүүг минь дэмжиж, бидэнд тусалж байдагт талархаж явдаг.

-Хоёр эгчтэйгээ уулзаад хамгийн түрүүнд юун тухай ярилцана гэж бодож байгаа вэ?

-Хоёуланг нь хамт байхыг харахыг хүссэн болохоор эхлээд сайн гэгч нь харж авна. Бид хоорондоо адилхан байна уу, юугаараа ижил, юугаараа өөр гэдгээ ярилцах байх даа. Ярих зүйл их байх болов уу... 

-Таныг шүлэг бичихээс гадна үргэлжилсэн үгээр бичдэг гэж сонссон. Ер нь анх хэзээ шүлэг бичиж эхэлсэн бэ. Аавынхаа уран бүтээлүүдээс уншиж өссөн л байх даа?

-Анхны шүлэг маань намайг 11 настай байхад тэр үеийн “Пионерийн үнэн” сонинд хэвлэгдэж байсан. Аавыг цагаадаад, ном нь чөлөөтэй хэвлэгддэг болсон цагаас шүлгийг нь уншиж үзсэн. Ер нь би зүгээр л өөртөө зориулж бичдэг байсан, тэр маань ном болсон. Харин хүүхдийн туужаа хүүхдүүддээ зориулж бичиж байсан, ээждээ зориулсан номоо бас үргэлжилсэн үгээр бичнэ гэж бодож байгаа.  

-Аавынхаа шүлгийг уншаад ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Нэг л танил, яг сайн таньдаг хүнтэйгээ уулзсан мэт дотно санагддаг.

- Хорвоод мэндэлсэн цагаасаа аавыгаа нэг ч хараагүй хэрнээ "Эсэргүүний хүүхэд" гэж дуудуулж, хүнд хэцүү амьдралыг туулж өссөн байтал зарим хүмүүс "Төрсөн хүүхэд нь нь мөн, биш" гээд байхаар гомддог л байсан байх даа. Тэр бүрт аавыгаа, өөрийгөө юу гэж цагаатгаж боддог вэ?

-Аав минь амьд сэрүүн байсан бол хэзээ ч ийм зүйл болохгүй гэж боддог.

Р.Чойном найрагч амьд ахуйдаа гэдсэндээ бүрэлдэж байсан хүүхдэдээ хүү төрвөл Желал-Ад дин, охин төрвөл Чингис хааны дүү Тэмүүлэнгийн нэрийг өгнө гэж ярьдаг байжээ. Тиймээс ээж нь төрсөн охиндоо аавынх нь өгсөн нэрний урд МӨНХ залгаж МӨНХТЭМҮҮЛЭН нэрийг хайрласан гэдэг. Түүний уран бүтээлд амжилт хүсье.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С.Даш(203.91.115.50) 2024 оны 11 сарын 20

Чойном шиг агуу яруу найрагч дэлхийн түүхэнд өмнө нь ч байхгүй дахин хэзээ ч төрөхгүй гэдгийг хамаг монголчууд мэдсээр байна !! Улсын баатар болгочоосой...Аварга хүнд суртлын албин шулмын үетэй цор ганцаараа ширүүн тэмцсээр л амь үрэгдсэн гэхдээ маш бузар бие хэл сэтгэлзүйн найруулгаар насан туршид нь тамлан тарчлаасаар алсан нүгэлтнүүдийг яллах ялын хэмжээ энэ ертөнцөд лав байхгүй!! Одоо тэр шуламнуудтай ард түмэн ирээдүй бид нар хатуу хариуцлага тооцох нэхэлтэй шүү!! Ард түмэн даанч хүлцэнгүй бна!! Гэвч ирээдүйтэйгээ хилэнгийн их аянгат үүл зангаран хуралдсаар байгаа шүү!” !!!!!!!!!

1  |  0

С.Даш(203.91.115.50) 2021 оны 06 сарын 16

0  |  0

Чойном шиг агуу яруу найрагч дэлхийн түүхэнд өмнө нь ч байхгүй дахин хэзээ ч төрөхгүй гэдгийг хамаг монголчууд мэдсээр байна !! Улсын баатар болгочоосой...Аварга хүнд суртлын албин шулмын үетэй цор ганцаараа ширүүн тэмцсээр л амь үрэгдсэн гэхдээ маш бузар бие хэл сэтгэлзүйн найруулгаар насан туршид нь тамлан тарчлаасаар алсан нүгэлтнүүдийг яллах ялын хэмжээ энэ ертөнцөд лав байхгүй!! Одоо тэр шуламнуудтай ард түмэн ирээдүй бид нар хатуу хариуцлага тооцох нэхэлтэй шүү!! Ард түмэн даанч хүлцэнгүй бна!! Гэвч ирээдүйтэйгээ хилэнгийн их аянгат үүл зангаран хуралдсаар байгаа шүү!”

ard(108.180.24.227) 2018 оны 10 сарын 11

hamar nud bol yag aav bainoo

0  |  0
Samba(73.34.4.183) 2018 оны 10 сарын 06

Yaruu nairagch bish gej heleegui ee Setgelgeenii yaruu nairagch bish shuud ursaad yvdag ardiin aman zohioliin torliin yaruu nairagch gej helsen.Yum oilgohgui baij bitgii hudlaa hov hutgaj bai ldaa

0  |  0
Lhagbasyrengiin ....(172.68.255.44) 2018 оны 10 сарын 03

Lhagbasyrend sagnal ni ikhedeed syyldee yaryy nairagch naraa gytaan doromjloh ydaa gardag bolson?yynd dyrgyizej baigaagaan helye!lhagbasyreng bodbol choinom chini jinhene yaryy nairagch abyastan men!lhagbasyrengiin derged tygdrehgyi saihan yrsaad engereh uyangiin nairgyyd ch bisgyi bii dee!choinom bol ard tymenii nairagch?....yugaarch harlyylj chadahgyi ee!!!

0  |  0
Зочин(202.179.31.26) 2018 оны 10 сарын 03

Чойномын охин биш ГЭЧИХВИЙ гэсэн ЮМ шиг хамар нь тэр чигээрээ л байна даа....гэж бичих гэсэн байх

0  |  0
Zoo(162.158.178.111) 2018 оны 10 сарын 03

Б.лхагвасүрэн гуай Чойномыг яруу найрагч биш шахуу юм хэллүү яалаа

0  |  0
Зочин(110.18.69.70) 2018 оны 10 сарын 03

Чойномын охин биш гэсэн шиг хамар нь тэр чигээрээ л байна даа.Чойном бол зуунд нэг хоёр л төрөх агуу найрагч шүлэг толгой холбож уран цэцэн гэхээсээ илүү гүн гүнзгий утга агуулсан ,тухайн үеийн харанхуй нийгмийг нэвт гэрэлтүүлсэн үндэсний үзэл шингэсэн,шударга ёс ханхалсан өнгөрсөн үеэ,тухайн нийгмээ яг бодитоор нь хэлсэн ирээдүй үёийг гайхамшигтай зөгнөсөн агуу найрагч шүү..Гэтэл өнөөгийн толгой гэх найрагчид одоогийн бусармаг нийгэмтэйгээ эвлэрчихсэн дагаад далдганачихсан олон түмнээ дагуулж биш хуулж амьдарсан л дүр зураг харагдах юм даа.Чойном энэ нийгэмд төрвөл юу гэж хэлэх бол.

0  |  0
Kk(182.160.38.241) 2018 оны 10 сарын 02

Найз нь гээд тодорсон найрагчдаас шүлгийг нь өөрийн нэр дээр хэвлүүлдэг бас матдаг хүмүүс нэлээн байсан гэсээн,

0  |  0
Вердум(103.26.193.245) 2018 оны 10 сарын 02

Агуу хүний охинд аз жаргал хүсье

0  |  0
э(202.9.42.44) 2018 оны 10 сарын 02

хөөрхий дээ яг аав байна даа

0  |  0
Yran byteeld ni amji(148.60.92.227) 2018 оны 10 сарын 02

dyy mini chinii sylegiin nomiig abahsan?daanch nytag hol bna daa!!!

0  |  0
za dyy mini bicheed (148.60.92.227) 2018 оны 10 сарын 02

choinom bol yneheeriin goz abyastai tersen chag ye amidraliin telee temyylsen syyrga bailaa!ter hyn bol yrgeljilen neree dyyrsyylah zaabal ch ygyi neg iim ydam ygsaa baih yostoi gej hyleegeed baisan ene Menhtemyylen baijee!bayar hyrgye!odoo bol niigem eer bolson!hamgiin baharhal bol aabiinhaa abyasiig abch syleg yrgeljilsen zohiol bichej baigaa chini yneheeriin tanii eej,ohin hoyoriin menhiin hairiin temyylel yum,chamaar baharhaj baina!Minii bye Darhan symiin eneegiin hoyor dygaar brigadiin nytagt terj essen bas Regzen gyainh (Choinomiin) saahalttiin amidardag bailaa!namaig bagad aab eej maani

0  |  0
Зочин (182.160.4.85) 2018 оны 10 сарын 02

Чойномын шүлгүүд энгийн мөртлөө агуу билэг авьяастай хүн гэдгийг илтгээд байдаг юм.Мөрдлөг хавчлаггүй чөлөөтэй уран бүтээлээ туурвиж байсан бол өшөө ямар их сод сайхан бүтээлүүд тэр хүнээс гарах байсан бол гэж харамсах сэтгэл төрдөг юм.Тэр сайхан хүний үргэлжлэл болсон үр хүүхдүүдэд аз жаргал хүсье.

0  |  0
Gegee(202.9.42.171) 2018 оны 10 сарын 02

Hvniig. Her. Duviilguh. Uym. Ardchilaliinhan. Ene. Met. Hvneer. Shoudaad. Avgai. Hvvhnvvd. Ergvvlj. Amidralaar. No. Toglogch

0  |  0
hudlaa ch baij medne(150.129.143.126) 2018 оны 10 сарын 02

Ene humuus uneheer ohin zee huu ni mun uu????

0  |  0
12745(103.87.255.42) 2018 оны 10 сарын 02

ЗЭЭ ХҮҮД НЬ ХЭЛЭХЭД ЧОЙНОМТОЙ ДҮЙЦҮҮЛЖ ОЧНО ГЭЖ БИТГИЙ ТЭНЭГТ. ХАРИН ОХИН НЬ ЧОЙНОМТОЙ МАШ АДИЛХАН ЮМ БАЙНА.

0  |  0
Top