Хүүхдүүдийн 90 хувьд мөнгө олговол 27 орчим тэрбум төгрөг нэмж шаардагдана

2018 оны 10 сарын 05

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт “Хүүхдийн мөнгө” олгох Тогтоолын төслийг нэр бүхий гишүүд УИХ-ын даргад өргөн барилаа. Өнөөдрийн байдлаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд буюу 912 мянган хүүхдэд олгож байгаа бөгөөд нийт 205.1 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа аж.

Хүүхдийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн амьжиргааны түвшингээр нь ялгаж тэтгэмж олгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэснийг, мөн Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Тиймээс “Хүүхдийн мөнгө” авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт өгөх УИХ-ын тогтоолын төсөл боловсруулжээ. Ингэж олгоход нийт хүүхдийн 85-90 орчим хувь хамрагдах бөгөөд нийтдээ 114.000 хүүхэд нэмэгдэнэ. 85 хувьд олгоно гэвэл улсын төсвөөс 13 тэрбум, 90 хувьд олговол 27  орчим тэрбум төгрөг нэмж шаардагдана гэж тооцсон байна.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хэнтийн зочин(202.179.31.84) 2018 оны 10 сарын 05

Хүүхдийн мөнгийг чухам хэдэн хүүхдэд өгч байгаа нь маш тодорхойгүй байдаг.99%-д өгч байгаа гэсэн ч үнэмшихэд бэрх учраас хүсэлт гаргасан бүх хүүхдэд өгнө гэдэг нь маш зөв, эсвэл нэг ч хүүхдэд мөнгө өгөхгүйгээр сургуулийн хүүхдийн ном, сурах бичиг, цэцэрлэг, яслийн хүүхдийн хэрэглэгдэхүүн, нярайн эм, эмчилгээ зэрэгт зарцуулбал шудрага бус нэг ч гэсэн асуудал шийдвэрлэгдэнэ.

0  |  0
Top