АИ-92 автобензиний 34 хоногийн нөөцтэй байна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 11

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн  өсөлтэй холбоотойгоор ОХУ-ын “Роснефть” компаниас 2018 оны аравдугаар сард шатахууны хил үнэ бүтээгдэхүүний төрлөөс хамааран өмнөх сарынхаас тонн тутамдаа  45-85 ам.доллараар нэмэгдүүлж байгаа.

Ингэснээр манай улсад АИ-92 автобензин 766 ам.доллар /тн, дизелийн түлш 758 ам.доллар/тн үнэтэйгээр нийлүүлэгдэж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 98, АИ-92 автобензин 34, дизелийн түлш 33, ТС-1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байна.  

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top