Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа ТИКА олон улсын байгууллагын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад ТИКА-гийн Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулагч У.Эмрах, ТИКА-гийн дэд координатор Т.Зэкиа болон нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа нар байлцлаа. ТИКА Олон улсын байгууллагын Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулагч У.Эмрах нь шинээр томилогдон ирсэн бөгөөд энэ удаагийн уулзалтаар албан ёсоор танилцаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа төслийн явцад хийгдэж байгаа ажлын талаар танилцууллаа. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 17, Чингэлтэй дүүргийн 17, Налайх дүүргийн 7-р хороодод ӨЭМТ баригдаж байгаа. Энэ онд багтан ашиглалтад өгөхөөр ажиллаж байгаа гэлээ. Мөн эрүүл мэндийн бусад төвүүдийн барилгын ажил болон баригдаж дуусч байгаа төвүүдэд тавих тоног төхөөрөмжийн талаар санал солилцлоо.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )