08:00 цагт
-Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны VIII их хурал "Чингис" хаан зочид буудлын 3 давхрын хурлын танхимд болно.
09:00 цагт
-“Шүүгчийн ажлын ачаалал тодорхойлох судалгааны тайлан” сэдэвт хэлэлцүүлэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно. Хэлэлцүүлэгт ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, ШЕЗ-ийн гишүүд, шүүгчид, судлаачид оролцоно.
-"Хүнсний аюулгүй байдал: Хүнсний экспорт-2018" эрдэм шинжилгээний бага хурал ХХААХҮЯ-ны хурлын танхимд эхэлнэ. Холбоо барих утас: 8001-9000
10:00 цагт
-"Шинжлэх ухааны академийн грант-2018" минисимпозиум Шинжлэх ухааны академийн байранд болно.
-Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
-Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
-Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан "Монгол Улс, БНАСАУ-ын харилцаа-70 жил" сэдэвт симпозиум, соёлын арга хэмжээний нээлт Гадаад хэргийн яаманд эхэлнэ.
14:00 цагт
-Төрийн ордны Их танхимд Хүний нөөцийн мэргэжилтний үндэсний чуулган эхэлнэ.
Сэтгэгдэл ( 0 )