Сонгинохайрхан дүүрэгт 100 хүүхдийн цэцэрлэгийн шав тавилаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 20

Сонгинохайрхан дүүргийн 5, 8, 23, 29, 32 дугаар хороод цэцэрлэггүй. Тэгвэл өнөөдөр /2018.10.20/ тус дүүргийн 5-р хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалт буюу 1,1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдах 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн шав тавих ёслол боллоо.

Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо нь 8900 иргэнтэй бөгөөд үүний 750 нь цэцэрлэгийн насны хүүхэд юм. Энэхүү 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийг 2019 оны есдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулах юм. Барилгын ажлыг “Арь” ХХК гүйцэтгэж байна. 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top