Баянзүрх дүүргийн 86 иргэн газраа чөлөөлж, шинэ зам барихыг дэмжжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 20

Нийслэлийн Газрын албанаас энэ жил Баянзүрх дүүрэгт нийт найман авто зам шинээр барих бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийг хийлээ. Эдгээр авто замын нөлөөлөлд нийт 86 нэгж талбарын 30.009 м2 буюу 3 га газар өртөж, нийт 7.94 км авто замыг шинээр тавих ажлыг хийж байна.

Шинээр авто зам тавих ажилд 86 иргэн идэвх санаачлагатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлжээ.

Тухайлбал,

  • Баянзүрх дүүргийн 5 болон 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг холбосон Дарь-Эхийн авто замаас Ганц худаг, Цагаан даваа хүртэлх авто зам,
  • Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захын хойд гудамжнаас газарчин дээд сургууль, хүртэлх авто замын шинэчлэлтийн ажил,
  • Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн алтан өлгий Цайз захаас хойш өгсөх авто зам,
  • Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын урд талд замын засварын ажил,
  • Баянзүрх дүүргийн 5, 22 дугаар хороо, Монелийн уулзвараас урагш УСУГ-ын авто баазын өмнөх уулзвар хүртэлх зам,
  • Баянзүрх дүүргийн 3, 4, 14, 15 дугаар хороо, Зүүн 4 замын уулзвар, гүүрэн гарцын барилгын ажил,
  • Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Өгөөмөр зах орчмын Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон төмөр зам доогуурх явган зорчигч болон авто машины нүхэн гарц,
  • Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, 21 дүгээр сургуулийн баруун талаар холбоос зам шинээр барих ажил тус тус хийгдэж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард(202.9.43.154) 2018 оны 10 сарын 21

тэгмээр дээ..дан ганц засгийн газрын буруу гэж юу байхав дээ...иргэдийн хойрго байдал ч их сөргөөр нөлөөлж байгаа..хурдхан газраа чөлөөлөөд орон сууцанд орж утаагаа арилгамаар байна шүү..

0  |  0
ИРГЭН(202.9.43.174) 2018 оны 10 сарын 20

АМЖИЛТ ХYСЬЕ

0  |  0
Top