Түүнийг Магнайбаярын ЧИНГИСХААН гэдэг. М.Баасанжаргал гэх нэрээ сольсон учир, "Гэр ухаан" төсөл яагаад хэрэгжүүлэх болсон, яагаад Чингис хаан шиг болохыг хүсдэг гээд олон нийтийн сонирхлыг татдаг өөртэй нь холбоотой мэдээлэл, үзэл бодлынхоо талаар тэр дэлгэрэнгүй ярилцав.
-Та манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу. Хаана, хэдэн онд төрсөн, айлын хэд дэх хүүхэд, ямар сургуульд сурсан гээд бүх зүйлээ ярьж өгөөч?
-Би 1989 оны дөрөвдүгээр сарын 28-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотод Булган уулынхаа энгэрт төрсөн. Бага ангийнхаа боловсролыг Архангай аймагт монгол хэл, бичгийн н.Нэргүй багшийнхаа ангид суралцаж эзэмшсэн. Монгол хэлний хичээлд илүү дуртай, зураг зурах сонирхолтой хүүхэд байсан. Багаасаа биеэ даасан, айлын бага хүүхэд. Хоёр ах, хоёр эгчтэй. Аав, ээж маань монгол гэр урладаг хүмүүс байсан. Тухайн үеийн модны үйлдвэрт аав ажилладаг, ээж маань хээлж, цоохорлодог байлаа. Тэр үеийн хөдөөний хүүхдүүдийн адил мал маллаж, гудамжинд тоглож өссөн. Сайн муугийн тунг тааруулж явсаар сургуулиа төгссөн дөө.
-Таны жинхэнэ нэр тань хэн юм бэ? Яагаад эцэг, эхээс өгсөн нэрнээсээ татгалзаж, Чингисхаан гэдэг нэрийг өөртөө өгөх болов?
-Аав, ээж маань надад М.Баасанжаргал гэдэг нэр хайрласан. Баасан гаригт төрсөн учраас тэгж нэрлэсэн юм билээ. Яг ч аав, ээж маань өгөөгүй, өөр хүмүүс өгсөн гэж сонссон. Багаасаа л энэ нэрэндээ дургүй байсан. Нэрнээсээ болоод шоглуулна, дээрээс нь их ичимхий хүүхэд байлаа. Гэхдээ ичсэн ч гэсэн тайзан дээр, самбарын өмнө гараад ярих зүйлээ ярьчихдаг, хэлчихдэг хүүхэд байсан. Нэгдүгээр ангиасаа Чингис хаанаар "өвчилж" эхэлсэн. Юм л бол Чингис хаан, түүний баатруудыг зурдаг болсон. Дунд ангидаа хамтлаг байгуулж, “Чингисийн домог” гэж шүлгээр реп дуу хийж, үглэдэг байлаа. Түүхийн хичээлээс Чингис хааны түүхэнд л хамгийн их дуртай. Дунд сургуулиа төгсөөд найруулагч болохоор шийдэж, Кино урлагийн дээд сургууль /КУДС/-д н.Мөнхдорж багшийн ангид орсон. Тухайн үед ээж намайг эмч болгохыг хүсдэг байсан л даа. Хэдийгээр ээжийнхээ хүслийг биелүүлж чадаагүй ч урлагаар дамжуулан нийгмийг эмчлэх, биеийг нь биш ч сэтгэл санааг нь эмчлэх найруулагч эмч байя гэж шийдсэн. Ээждээ ч бас ингэж хэлдэг байсан. Харамсалтай нь, 2011 онд ээж маань өөд болсон. Хайртай хүнээ алдахаар хүн амьдралыг их өөрөөр харж эхэлдэг юм билээ. Ер нь хайртай хүнээ, ээжийгээ алдана гэдэг их хэцүү л дээ. Тэгээд л эх дэлхийгээ би ээжийгээ гэж боддог болсон. Миний эх дэлхий, миний амьсгалж байгаа агаар, нар гээд бүгд миний ээж. Эхэндээ хүн итгэдэггүй юм байна лээ. Ээж минь байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг. Нэг бол намайг орхиод өөд болчихсон гэж бодохоор гомдоод л, хурим хийхэд минь, амжилтад хүрэхэд минь байхгүй дээ гээд л гоморхдог. Сүүлд л монгол хүн үхдэггүй, мөнхөрдөг юм байна гэдгийг ойлгож авсан. Миний ээж надтай хамт, яг миний ус, агаар шиг хамт байгаа юм байна гэж боддог болсон.
-КУДС-иа төгсөөд мэргэжлээрээ ажилласан уу. “Гэр ухаан” гээд реалити шоу тань нэлээд олон хүнд таалагдсан шүү дээ?
-Сургуулиа төгсөөд ETV телевизэд ажилласан. Дараагаар нь Star tv, UBS гээд гурван телевизэд 2013 он хүртэлх хугацаанд ажилласан. 2014 онд Европ руу явсан. Гадагшаа хил давах боломж гарч ирсэн. “Нислээ, буулаа” гээд аяллын нэвтрүүлэг хийсэн. Хүн гадагшаа яваад, нүд тайлаад ирэхээрээ шал өөр болдог юм билээ. Монголд бүх боломж байгаа юм байна, гадагшаа явна, гадаад л сайхан амьдарна гэдэг худлаа гэдгийг ойлгосон. Бид аймагтаа, сумандаа илүү их зүйл хийх хэрэгтэй. Монгол өв соёлоо судалбал бидэнд маш их боломж байгаа юм байна гэдгийг олж харсан. Монголд ирснийхээ дараа “Сэцэн” гээд өөрийнхөө студи, продакшныг байгуулсан. Компани, байгууллагуудын зар сурталчилгаа, танилцуулга хийж, студи маягаар ажиллаж байгаад 2015 онд “Гэр ухаан” гэдэг нэртэй реалити шоу хийе гэж шийдсэн. Яагаад энэ “Гэр ухаан” гэдэг нэр орж ирсэн тухай ярья. Ээжийгээ алдчихаад яаж ч чадахгүй бэтгэрээд хэцүү байх үедээ шөнө бүр ахтайгаа адуунд явдаг байлаа. Нэг шөнө адуугаа манаж хонохдоо од хараад сэтгэлээ онгойтол сайхан уйлчихлаа. Тэгээд үүрээр яг нар мандах үед адуугаа хураагаад, сайхан гуугалаад л, хоёр гурван азарга адууны тоосон дунд явахдаа ёстой л нэг эр хүн гэдгээ мэдэрсэн дээ. Тиймээс тэр сайхан дурсамжаа бодож хотын хүүхдүүдээр яг өөр шигээ адуу хураалгаж үзэх юмсан гэдэг бодол төрөх болсон. 2015 онд. Охидуудыг үнээ саалгаж, залуучуудаар гэр бариулан, энэ сайхан байгаль эхтэйгээ ойртуулъя гэсэн санаа. Над шиг ингээд сэрэх болов уу, арай өөр мэдрэмжийг авах болов уу гэж тэр л дээ. Тэгээд “Гэр ухаан” төслөө хэрэгжүүлж, зургаан охин, зургаан хүүтэй хамт хөдөө очиж, нэвтрүүлгээ хийсэн. 2016 онд NTV телевизээр гарсан. Нэвтрүүлгээ хийхийн тулд бид нэлээд судалгаа хийсэн. Гудамжаар явж байгаа хүүхдүүдээс таван ханатай гэр хэдэн уньтай вэ гэж асуухад хариулж мэдэх хүүхэд цөөхөн байсан. Гэхдээ тэдний буруу биш л дээ. Бид хүүхдүүддээ энэ сайхан өв соёлоо уламжлуулж, өвлүүлж үлдээхээ мартчихсан байна. Түүнээс хойш залуусын өв соёлоо таньж мэдэх гэрийн ухаан их дэлгэрсэн гэж боддог.
-“Гэр ухаан” төсөл хэдий хугацаанд үргэлжилсэн бэ? Реалити шоу хийнэ гэдэг эрсдэл, дээрээс нь том хариуцлага шүү дээ!
-“Гэр ухаан-1, 2” гэж төсөл маань үргэлжилсэн. Гэхдээ энэ хугацаанд би 30-40 сая төгрөгөөр шатсан. Өрөнд орсон. Яагаад ийм байдалд орсон бэ гээд бодоод үзэхээр би хэтэрхий ашиг хараад байсан юм билээ. Реалити шоу хийж, түүгээрээ мөнгө олно гээд л бодчихсон явж. Харамсалтай нь тэгээгүй. Харин ч бүр хүнд байдалд орсон. Мшин тэрэг, тоног төхөөрөмж гээд бүхнээ зарсан. Өөр нэг алдаа нь би “Гэр ухаан” гэж юу юм бэ гэдгэийг бүрэн судлаагүй байсан. Унасан хүн ууртай гэдэг шиг би яагаад ингэчихэв ээ гэдгээ дараа нь ухаж, бодож, судалсан. Монгол гэрт гэрийн онол, төрийн онол, орчлон ертөнцийн тогтолцооны онол хүртэл байдаг юм байна. Монгол хүн хэчнээн аугаа ухаантай юм. Энэ өв соёл, гэр гэдэг зүйлдээ асар их зүйлийг нуудаг юм байна. Жижигхэн юм шиг хэрнээ бүх л бүтэн эв эеийн ухаан багтдаг юм байна гэдгийг одоо би таньж мээдсэн. Гэр барихад яадаг билээ, нар сарны тусгал, агаарын солбилцол гээд шинжлэх ухаан талаас нь авч үзсэн ч аугаа зүйл.
-Та бас газар, усаа хамгаалъя гэж дуу хоолойгоо өргөдөг. Энэ сэдвийг их ярьдаг. Ялангуяа сошиал орчинд...
-“Уухай” гэж нэгдэл байгуулж, газар усныхаа төлөө тэмцэж явлаа. Үндэсний үзэл, үндсэрхэг үзэл, эх оронч хүн гэж хэнийг хэлэх вэ гэдгээ өөрөө ч ялгахгүй нэг хэсэг явсан. Тэгсэн хүмүүс намайг чи туйлшраад байна, С.Жавхлангийн араас орох нь гэж шүүмжилсэн. Үс гэзгээ ургуулаад, дээл хувцас өмсөөд л явдаг байлаа.
-Та яагаад заавал Чингисхаан гэж нэртэй болсноо ойлгомжтой тайлбарлаж болох уу?
-Монгол хүн эхлээд ир-гүн болно, иргэн хүн болоод мөр-гүн /мэргэн/ хүн болно гэхчлэн боловсролын зэргээр яривал хамгийн дээд цол нь Чин-гис буюу ГЭС цол. Би энэ цолд хүрэх гэж өөртөө зорилго тавьсан. Ингээд 2017-2018 он шилжих яг тэр мөчийг ганцаараа өнгөрүүлсэн. 2018 онд би юу хийх вэ гэдгээ бодож төлөвлөсөн. Одоо би яг төлөвлөгөөгөөрөө явж байгаа. Жишээлбэл, би фэйсбүүкийнхээ нэрийг тэр чигт нь Чингисхаан болгосон. Маш олон хүн дургүйцлээ илэрхийлсэн, найз нөхөд маань хүртэл чамаас ичиж байна гээд зайгаа барьж эхэлсэн. Гэхдээ яагаад болохгүй гэж? Өнөөдөр Чингис хаан гэсэн нэртэй архи, пиво байна. Бараг л дотоож гаргаж, ариун цэврийн цаас үйлдвэрлэхэд бэлэн болсон байна. Үүний эсрэг би яагаад дугарч болохгүй гэж? Чингисхаан гэдэг чинь боловсрол. Маршал Чойбалсан гэдэг шиг, доктор, профессоруудын хамгийн дээд цол нь юу юм... Чингисхаан гэдэг монгол нэршлээрээ хамгийн дээд боловсролын цол олгох хэрэгтэй байхгүй юу. Чин-гис гэдэг боловсрол. Боловсрохын тулд Чингис ухаан байх ёстой.
-Гэхдээ өөрийнхөө нэрийг заавал Чингисхаан гэж солих хэрэг байсан гэж үү?
-Би өөрийгөө 2033 он хүртэл бэлтгэнэ. Яг Чингис хаан шиг эх орныхоо төлөө, өрөөл бусдын төлөө, үр хойчийнхоо төлөө өөрийгөө зориулна. 2033 он болоход миний бие яг 44 нас хүрнэ. 44 насанд миний хийж бүтээснийг ард түмэн хараад үнэхээр энэ залуу хийж чадсан юм байна гэх юм бол магадгүй хаанд өргөмжлөгдөх байх. Яагаад байж болохгүй гэж? Яагаад Монгол Улс хаант засаглалтай байж болохгүй гэж? Ийм зорилго, мөрөөдлийг би өөртөө тавьсан. Стив Жобс шиг, Франклин шиг болохыг хүсээгүй, Чингисхаан шиг л болохыг хүсч байна. Хуучин түүх гэж байсан юм бол энэ түүхийг давтаж, шинээр гаргаж ирэхийг хүсч байна. Чингисхаан ч гэсэн хүн. Яг л дөчин хэдэн насандаа хаанд өргөмжлөгдөж, хүний амьдралаар амьдрах хугацаандаа эх дэлхийн тэн хагасыг эзэлсэн. Өөрийнхөө нэр алдрыг мянганаар дуурсгасан. Тэгэхээр яагаад бид ахин шинэ түүхийг гаргаж ирж болохгүй гэж... Ийм учир шалтгааны улмаас би 2018 онд өөртөө маш том зорилго тавьсан. Яг л тэр төлөвлөгөөгөөрөө явж байна. Албан ёсоор иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээгээ Чингисхаан гэдэг нэрээр авлаа. Цаанаасаа л бүх зүйл бүтчихсэн. Намайг хүрээлсэн маш олон залуус надтай нэгдэж байна. "Би өөрийгөө Зэв гэж бодож байна, Мухулай гэж бодож байна" гэхчлэн цаанаасаа сүнс нь сэрж байна. Ямар ч байсан танд зүтгэнэ, таны төлөө явна, тантай хамт насыг элээнэ, хамтдаа Их Монгол Улсыг байгуулна, ийм сайхан болгоно, эх дэлхийгээ аварна гээд мөрөөдлийн баг үүсгэж байна.
Яагаад байж болохгүй гэж.. Залуучууд мөрөөдөг. Бид ямар муу зүйл мөрөөдөж байгаа биш сайн сайхан зүйл л мөрөөдөж байна. Залуучууд бид эх дэлхийгээ бодож ийм нэгдэлд хүрч байна. Ганцхан Монгол Улс гэж ярихаасаа өмнө эх дэлхийгээ харах хэрэгтэй. Бид том сэтгэлгээтэй, уужим хүмүүс байсан. "Уяхан замбуутивийн наран" дууг сонсохоор эх дэлхийгээс гараад явчихаж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Түүнтэй адилхан бид дэлхийг дээрээс нь харах хэрэгтэй. Мөсөн далайнууд хайлж байна, далай хог хаягдлаар дүүрч байна, энд тэнд хүүхдүүд өлсөж үхэж байна. Дэлхий тэр чигтээ маш хэцүү байна. Энэ бүгдийг дэлхийн зүрхэнд байгаа монгол хүмүүс л хайр түгээж байж аварна. Бид ханан дотороо л сэтгээд байгаа юм. Эртний монголчууд яагаад тийм уужим сэтгэлтэй байсан гэхээр монгол гэрт өссөнд учир бий. Байгальтайгаа ойр, тооноороо од харчихна. Гэрээсээ гараад л байгаль дэлхийтэйгээ шууд харьцдаг байсан учир ямар ч хавчигдмал, баригдмал сэтгэлгээ байгаагүй. Бүх зүйлс талст мэт гэгээрлийн орон зайд байдаг байсан. Одоо болохоор бүгд дөрвөн хананы дунд, дээр дээрээсээ давхралдчихсан, буланд амьдарч байна. Булантай юм болгонд муу зүйлс хурсан байдаг. Гэтэл монгол гэрт ямар ч булан байхгүй, тойрог хэлбэртэй. Та нар япончуудыг мэднэ дээ. Бүх хүн нь яг робот шиг системтэй, нэг талаараа энэ нь цэгцтэй мэт боловч нөгөө талаараа маш эмгэнэлтэй. Монголчуудын сэтгэлгээ бол өөр, задгай. Монголчууд газар нутаг, эд баялагаа зарахаас илүүтэй ухаанаа зарах хэрэгтэй. Тиймээс би ухаанаа заръя гэж хэлээд байгаа юм.
-Та өөртэй чинь үзэл бодол нийлдэг олон залуус /дагагч/ бий гэж ярьсан. Ер нь таны энэ үзэл бодол, яриаг хүмүүс ямар байдлаар хүлээж авдаг вэ?
-Таньд яриад байгаа энэ зүйлсийнхээ тухай би фэйсбүүк хуудсандаа маш их бичдэг байсан. Миний энэ үзэл бодолтой санал нэгдсэн хүмүүс өөрсдөө хүрээд ирдэг. Хамгийн анх би Чингисхаан гэдэг реп, хип хоп дуу хийе гэдэг талаар саналаа хэлж байлаа. Gangnam Style гэдэг шиг. Эхлээд би реп хийж байгаагаар олонд танигдах ёстой юм байна. Тэгвэл миний үг арай илүү үнэ цэнэтэй байх юм байна гэж бодоод YouTube, сошиалд сайн ажилладаг залуучууд байна уу гэж хүмүүст хандахад Алтанцогт гэж залуу ирсэн. Өөрийнхөө хүсэл зорилго, бүх зүйлээ түүнд ярьсан. Тэр залуу надад шууд итгэсэн. Би чамайг Чингисхаан болгоход зүтгэе, чамтай хамт байя, анд чинь байя гэж итгэсэн. Ингэхээр би ганцаараа биш болчихож байгаа юм. Дараа нь “Утаагүй тархи” гэдэг пэйж нээгээд хөдөлгөөн эхлүүлсэн. “Цэлмэг тархи” гэсэн ТББ байгуулж, залуучуудыг утааны асуудлыг шийдэхэд уриалсан. Аль наймдугаар сараас бид утааны төлөө дугарч эхэлсэн. Бид тухайн үед маш олон судалгаан хийж үзээд, “Аргалаар аргалъя” гэдэг санааг гаргаж ирсэн. Гэх мэтчилэн ярьвал олон зүйлс бий.
-Энэ таны одоо хийж байгаа эко түлшний санаа эндээс төрсөн үү?
-Утааг арилгахын тулд аль 10 жилийн өмнөөс олон янзын туршилт хийжээ. Гэхдээ Улаанбаатар одоо хүртэл утаатай байна. Монголчууд хааныхаа үеэс аргал хөрзөнгөө түлээд өвөлжчиж ирсэн. Одоо ч хөдөөний айлууд түлж байгаа. Тэглээ гээд зуд болсон ч хөлдөж үхээгүй л байна. Тийм болохоор яагаад бид аргал түлж болохгүй гэж... Олон Улсын эрдэмтэд аргалын талаар судалж үзээд, барим гаргаад ирчихсэн байсан ш дээ. Аргал дотроо 400 гаруй төрлийн эмийн ургамал агуулж байна. Тэдгээр нь хүний биед байгаа 300 гаруй вирусыг устгах чадвартай гэж байна. Гүүглээс хайгаад үзээрэй. Маш олон мэдээлэл байгаа. Энэ мэтчилэн аргалын ашигтай талыг судалсан зүйлс цөөнгүй бий. Бид одоо аргалыг үртэстэй холивол яах юм, шаталт нь хэр хэмжээтэй байх юм, утаа нь хүний биед хэрхэн нөлөөлөх юм, дараа нь үнсийг нь яаж ашиглах юм гэдгийг судалж байгаа. Хүмүүс аргал түлэх сайн гэдгийг мэддэг ч зарим нь заавал шинжлэх ухааны нотолгоо хүсээд байгаа юм. Үйлдвэрээ барина гэхээр заавал нөгөө шинжлэх ухааны судалгаа, бичиг баримт хэрэг болоод байгаа. Бид бэлтгэж л байна.
-Аргалаар түлш хийх үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа гэж ойлгож болох уу. Энэ нь таны Чингисхаан болох үйл хэрэгтэй ямар холбоотой юм бэ?
-Аргалын үйлдвэр Чингисхааны үйл хэрэгтэй маш том холбоотой. Миний харж байгаагаар бид шинэ хот байгуулах хэрэгтэй. Монголчууд маш уудам газар нутагтай. 21 аймагтай. 21 аймгийн залуучууд нутагтаа очоод нэг, нэг хот байгуулах ч боломж бий. Архангай аймагт гэхэд 13 дугаар зууны үеийн хот байгуулах боломжтой. Энэ бол маш том аялал жуулчлалын санаа. Гэхдээ яг тэр үеийг харуулах биш орчин үетэй хослуулсан хот байгуулж болох юм. Магадгүй нийслэл Улаанбаатар хот маань 21 дүгээр зууны хот, 15 дугаар зууны хот, нэгдүгээр зууны хот гээд 21 зууны хотыг 21 аймагтаа байгуулах боломжтой. Хот гэхээр хэтэрхий том зүйл бодох хэрэггүй. Жижигхэн, мини хотуудыг ярьж байгаа хэрэг. Тэндээ гоё, сонирхолтой амьдардаг, жуулчдыг татдаг, тухайн аймгийнхаа онцлогийг гаргаад ирдэг, тийм хот байгуулах боломж бидэнд байгаа. Байгаа боломжоо харахгүй байна. Өмнөд Солонгос явж ажил хийх гээд л, тэнд очиж аяга таваг угааж, шал арчиж зүлгэх гээд л яараад байх юм. Тэгж амьдарч яах юм бэ, тийм биз дээ. Гахайны гэдэс гүзээ арилгадаг ажил хүртэл хийж байна. Тийм муухай, заваан ажил хийх ямар хэрэг байна аа. Монголчууд тийм хийморьгүй, шалдаа буучихсан хүмүүс биш. Монголчууд бид тэнгэр заяатай, язгууртан гаралтай, хааны удамтай хүмүүс. Үүнийг залуучуудад хэлмээр байгаа юм. Монголчууд ноён зантай гэж шүүмжилдэг. Угаасаа бид чинь хааны удамтай юм чинь ноён зантай байхгүй яах юм бэ. Ухаан шаардсан том зүйлээ өөрсдөө хийгээд, жижиг сажиг зүйлээ гаднаас ажиллах хүч авчирч хийлгэх ёстой. Би бол ингэж хардаг, ийм үзэл санаатай хүн. Гэтэл бид өнөөдөр жижигхэн байна, сэтгэлгээ маань жижигхэн байна. Яагаад ийм байна гэхээр өнөөх л байр, хашаандаа хашигдчихсан, фэйсбүүк, зурагтнаас өөр юм үзэхгүй, байгаль, эх дэлхийгээсээ холдчихсонтой холбоотой. Ядаж 90, 80, 70 оны залуус нь глобус аваад хараач ээ. Монголынхоо газар нутгийг ажиглаач ээ гэмээр байгаа юм. Төв аймгийн жижигхэн цэг дээр бүгдээрээ нийлж суучихаад угаартаад байгаагаа анзаараасай гэж би боддог юм. Бид арчаагүйдээ л хордоод байж байгаа. Баян ч бай, ядуу ч бай нэг л агаараар амьсгалж байна. Хөгшин, залуу, хүүхэд гэлтгүй бүгд л монголчууд. Энэ бүхнийг харахаар миний өр өвддөг. Яаж энэ хүмүүсийг сэрээх вэ, яавал ойлгуулах вэ гэхээд бодоод үзэхээр өөрөөсөө л эхлэх хэрэгтэй байгаа юм. Чингисхаан гэдэг нэр бол нэг талаараа маркетинг. Би 2033 он хүртэл хэрхэн ажиллах зорилгоо өөртөө тавьсан гэж түрүүн хэлсэн дээ. Тийм ээ, би Чингисхаан болно.
-2033 он хүртэл өөрийгөө бэлтгэнэ гэж та ярих юм. Тэр үед яг юу болно гэж та төсөөлдөг юм бол?
-Миний хийж байгаа бүх зүйл хүүхдийн боловсролын төлөө, монгол хүний төлөө байх болно. Ээжийгээ би эх дэлхийгээ гэж хардаг гэж хэлсэн дээ. Би ээжийгээ алдсан, одоо эх дэлхийгээ алдмааргүй байна. Амьд байгаа дээрээ газар дэлхийгээ ухуулмааргүй байна, өвтгөмөөргүй байна. Миний биед мэдрэгддэг л дээ. Ухаж байгаа, өрөмдөж байгаа нь энд тэндээс хатгаад байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг. Их эзэн Чингис хаан эх дэлхийг бөөрөнхий гэдгийг хэзээний ойлгочихсон байсан учир дугариг гэртээ сайхан амьдарч байсан. Тэр үнэхээр болохгүй байгаа хүмүүсийн л толгойг авдаг. Түүнээс биш улс орныг тэр чигт нь хүйс тэмтэрдэггүй байсан. Эхлээд илчээ илгээнэ, дараа нь яахаа шийддэг байсан. Домог яриагаараа айлгана. Миний зүгээс хамгийн эхлээд аргалын үйлдвэр байгуулна. Дараа нь бантангийн газар байгуулна. KFC-тэй адилхан яагаад “Бантан” гэдэг дэлхийн стандартад нийцсэн хоолны газар байж болохгүй гэж. Бантан бол жинхэнэ эрүүл монгол хоол. Би хийх гэж байгаа зүйлсийнхээ ердөө хоёрыг нь л ярилаа. Цааш нь кино театр, цэнгээний газар гээд маш олон зүйлс байж болно. Уламжлалаа хадгалсан шинэ хот бидэнд хэрэгтэй, Улаанбаатараас нүүе гэж уриалмаар байна. Шинэ хот байгуулна. Архангайд уу, Хархоринд уу гэдгэийг бид судалж байгаа. Газраа олчих юм бол залуучууд нэгдээд, өөрсдийн гэсэн газар дээрээ шинэ хотоо байгуулна. Гэрт амьдарна. Гэр нь орчин цагийн, халуун дулаанаа шийдчихсэн, халуун устай байна. Энэ бүхнийхээ зураг төсөл дээр ажиллаж байгаа. Ирэх арваннэгдүгээр дүгээр сарын 11-нд Сүхбаатарын талбай дээр “Утаагүй тархи” өдөрлөг зохион байгуулна. Тэнд ирвэл илүү их мэдээлэл авч болно шүү. Бид өглөөний 06 цаг 45 минутад төрийнхөө ордны өмнө төрийн дууллаа дуулж, тойрон бүжиг хийн уухайлаад, Төрийн ордноо гороолно. Талбай дээр хоёр гэр барина. Нэгэнд нь нүүрс, нөгөөд нь аргал түлнэ. Түлшнүүдийнхээ танилцуулга, онцлог зэргийг хажууд нь тавьчихна. Сонголтыг хүмүүст үлдээнэ. Мөн өөр олон сонирхолтой зүйлс зохион байгуулахаар багаараа ярилцаад явж байна. Мэдээж турхирсан, уруу татсан зүйл байх ёсгүй. Бид зүгээр л шийдэл дэвшүүлнэ.
Г.ЭНХ-УЯНГА
Сэтгэгдэл ( 162 )
Ene zaluu 44 nas hvrehgui ch baij magadgui uurtuu olon Daisan beldeed chamaig nuhaj dunguh zaluuchuud gudamjaar neg bgaa ter barulgachin zaluu shig emgeneltei bolohiig vgvisgehgui \nTvvhee sudalj ushdag ni sain hereg
Minii duu chiniiheer bol hotiinhon maliin argal tuldeg boloh heregtei ym bna tegvel malchdiinhaa tuldeg argaliig hotiinhon tuugeed ehelbel malchid maani tuldeg argalgui tuleegui yah bolj bnaa ene zaluu yavch eruul uhaantai bish ym
ene zaluu argalaa sudalj duusaagui baihad mongolchuud maani bugd oron suutstai bolchih bailgui ene zaluu yavch eruul bish ym
Ene zaluu uneheer eruul uhaantai bish ym yriltslaga ni hund heregtei zuil yuch alga maliin argal sudalj bga geh ym delhii niit shine tehnologi shine zuil sudalj baihad iim zuil yrij bga hun ene arai udahgui hunii baas sudalj bna gej medeh l ym bna
YAAGAAD BOLOHGUI GEJ
yamartai hudulmurluj baina,yu baih ni hamaagui yum hiihiig ermelzej baina.humuus yamar ch ued chamd gai boloogui hamaagui l bol duugai l ungurchij baimaar sanagdah yu, ene zaluug bi demjihgui ugaasaa yavtsgui oilgomjtoi,,gehdee ene nadad gem hiigeegui,gai boloogui,,,,zugeer l husel ermelzel hudulmur;uh gesen setgeliig ni hundetgemeer bn
SHIZOTOI YUM BNA,
hutsdag BAAS we pizda chin ymar taarsan shuudain huurguj yriltslaga awdag bnaa hahaha adilhan arhangain aimshgiin lalruud yum bhdaa arhangaigaas iimerhvv mal aj ahui nar ih garhimaa muushig yasni yasan gdg goshin kinog vzsiim bhda muu malchin pizda nar nuuts tovchoo unshihaaraa ugasa engij eliirdim bnlee hurhi amitad
Солиотой хүнийг ингэж сурталчлах хэрэг байгаа юм уу
Шизофринтой хүмүүс ямар олон болоо вэ.
эрүүл юм шиг галзуу солиотой хүмүүс их болжээ сарандаваагаас авхуулаад
СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТТӨЙ ИЙМ ЮМНУУД ОЛОН БОЛЖЭЭ
Юу ч бодохгүй, хийхгүй байгаа хүний дэргэд энэ үнэхээр сайшаалтай зүйл шүү. Зорилго тавиад нэг нэгээр хийж эхэлсэн бна шдээ амжилт. Монголын тал нь ядаж ийм сэтгэлтэй, зоригтой, зорилготой байвал боллоо до
Сэтгэл гэгэлзүүлсэн сайхан л ирээдүйн тухай уншлаа
Үндэстний соёл, уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, хайрлан хамгаалах гол төлөөлөгч болж болох л залуу байна. Гэхдээ хаан нь ч юу юм бэ дээ, тэгээд яахуу дараа нь чиний хүүхэд өв залгамжлах уу хаха. Хэт үндэсэрхэг хүн төрийн толгойд байж болдоггүй юм аа, дүү хүү.
Itgesen ym shig bgaarai
Ер нь бол эхнэр хүүхдээ араар нь тавьдаг ѳрх гэрээ засаж чадахгүй ѳѳрийгѳѳ мэдэхгүй ѳрѳѳлийг хүндэлдэггүй ярьхаас ѳѳр шидгүй хүн таны ирээдүйг ѳѳрчлѳх нь юу л болдоо. 4 сарын 28н хѳгшѳѳн бямба гараг байна. Бямбажаргалаа гэхүү Баааасанжаргалаа гэхүү хѳгшѳѳн
Hyatadiin haan bol hoshnogoo
Энэ чинь бас *Мөрөөдлийн баг* байгуулжээ. Сайн талаас нь харахыг хичээлээ... Ажил хийж нийгэмд тустай зүйл хийх зориг байна гэж харлаа... Бусдаар бол баас шиг юм ярьж байна даа.
Гарчгийг нь уншаад хунийг дугнэлгуй, доторхийг нь уншаарай. Надад лав тэнэг санагдсангуй.
Ene huniig muulj baigaa humuus oorosdoo tolgoi muutaigaa medej avaa
Хөөрхийдөө шизотой юм байна.
Мөрөөдлийн баг бүл нэмжээээ
Энэ новшын толгойг ав! Эргүүтсэн байна
eneeder mehej baigaa niigem gedegeen ganzhan ene jisee haryylna!eh ornoo syitgegchid had chylyyn deer ereechigchid ene metiin tenegyyd baidag baihgyi yu?...soliotoi 21 zyyn gedeg yamar aimsigiin zyyn baij be?gej bas negentee dyridah chag irnee!ter yeiin zaluus gej bas yamar gaihaltai tenegyyd baij be?gej tyyhiin hyydasand ydyyleh biz!!!ta nar iim l bna!gehdee bi eeriigee cheleeleh gesen bis!gehdee nadad eer bodol baina!tyygeeree yalgaatai!
ЭНЭ ПИСДААА ЧИНЬ АРХЬ УУЦЫМ БИШҮҮ
Өвчтэй солиотой ийм юмнаас холхон амьдар хүмүшсээ
Ийм гажгууд олширвол мөхөхийн цондон угаасаа эхний балайнуудаа яая гэж байхад
Ухаантай, зөв үзэл бодолтой, бас бусдад нөлөөлж чадах л залуу байна. Ийм л сайхан залуус олшроосой. Үйлс нь бүтэж дэлгэрэг.
Ehleed ehneree hairlah uhaand suraltschih daraa n eh ornoo hairla
өнөөдрийн нийгмийн батга
golog bnshdee
ingeed irehleeree neg l bish shuu kk
Ban tan бол өөрөө монгол биш Монголжсон хоол
За яахав вэ Бөртэ үжингээ л олохыг бод. Бусад нь яахав кк
argal dulaanaa her barih ve.ene hund tootsoo hiisen zuil baigaa bolovuu.uvul heden t .argal heregteig sudalsan zuil bna uu
Зөв л сэтгэж байна. Амжилт хүсье.
Зөв л сэтгэж байна. Амжилт хүсье.
Зөв л сэтгэж байна. Амжилт хүсье.
Зөв л сэтгэж байна. Амжилт хүсье.
Зөв л сэтгэж байна. Амжилт хүсье.
Солиотой хулгайч вэ юу юу гэнэ үү?
Зүгээр санагдла бид бүгд бодож эсвэл ярихаас цаашгүй болж зөв буруу нь хамаагүй э хийх хүсэл эрмэлзэл байна гэдэг сайхан яг даваанчм шиг би чингисхааны үр удам гэж балаараагүй л юм бн
zuv neg iim hun bna gedeg sain l bna uudrug setgej bna bolohgui geh gazar bhgui shuu de amjilt husiy
eruul l baigaa daa,shizophrene taldaa sanagdchihlaa
Ymand medremj goo uzemj gj bdag bolhoos bish. Zgr hiih in amjilt bolon ur dung uzuldegguilde.
Mundag zaluu bna chi chadnaa amjilt
za teged harjil baiydaa and min ., 2033 ond nzn shinjleh uhaanaar 1 yum setgeed uls eh orondoo heregte yum hiiged suuj baiy
Temujin nertei chingis haan tsoltoi hun shuu dee yostoi baas borvind yana gedeg bilee hahaha icheechee ehner huuhed eej aavaa ehleed aytaihan avch yav daraa n ulstor yari
buten unshsan ch gui, unshih ch hereg alga. shizophrenia
Монголчуудын Чингис хааныг шүтэх үзэл өвчний хэмжээнд очжээ.
Зөв зүйтэй манай залуус алсыг хардаг зорилготой байх ёстой амжилт хүсье
Чингис хаан гэдэг чинь цол болхоос нэр биш. юун еерийн нэрийг хурдан солдог юм.уунээс дугнэхэд 1-юмтай. харин ихуу багуу гэхээс....2033 он гэхэд нэг дурдээ орсон сахалнаас еер юмгуй л байна даа...
mundag l zaluu baina.mongoloo hugjuulchih yumsan gesen chini setgel haragdaj baina.yagaad bolohgui gej .helj yarij baigaa sanaa onoo tusuluud ni zuv tiishee l yavj baina.amjilt husie.tom muruud tom setge gedeg baihaa. bodol sanaa ni yamar ch baisan turuuleed l yavchihaj.hun hunii harah untsug uuruu.bodson sanasanaa l helsen baina. yalzarsan 76 tsadahaa medehgui berduudees salgaad uguh shonshoortoi aaviin huu ch yum biluu hen medlee.76 bol mudduu suudalaa tavihgui ur udam ni zalgaad mongoliig suidleed duusah bailgui
Хөөрхөн баньд вэ
Haan gedeg chinTengerees tomilgootoi baidag yum gedgiig mongol uhaanaas oilgoog Batotgonii shav iboltoi
авахийн аваад хаяхыг нь хаяж чадахгүй шоолж байгаа хүмүүс жинхэнэ гажигтай юмдаа энэ залуугаас дор юм
Санаа бол авах юм байна харина нэр зарим нь галзуу хүний өдөрийн тэмдэглэл байна нийгэм ийм хүмүүсээр дүүрвэл эмэгнэл сүйрэл
Хахаха энэ тэнэг биднийг нэгтгэж бж чингис болно биздээ. Түүхэнд чингис хаан хүүхэд бхаасаа л тэмцсэн бдаг. Энэ тэнэг хүлээгээд сууж бдаг таарчдээ.
Бантан гэж сүлжээ хоолны газар байгуулна гэнэ Бантан гэдэг чинь өөрөө хятад үглдээ чээгий андаа
Яг одоогийн нөхцөлд гадаа гудамжинд нэг бөбөөчний ярьсан яриа нь ч зөв үнэний ортой байна. Яагаад гэвэл нийгэм тэр аяараа гажуудсан учраас хамгийн тэнэгийн амнаас гарсан үг ч үнэний ортой байна. Энэ залууг тэгж л дүгнэж байна. Зорилготой байна гэдэг сайн зүйл ч юу ярьж юу хийхээ ул суурьтай мэдэх хэрэгтэй. Өнөөгийн Манай залуус бүгд тэр аяараа өвөг дээдэсдээ үнэхээр хүндэтгэлгүй хандаж байна. Тийм байж уламжлал яриад л. Шуудхан хэлэхэд цаг үеэ ч зөв мэдэрч чадахгүй байна.
УБ-н утаанаас болоод ингээд байнаа. Бүгдээрээ ийм болхоос өмнө биднийг авраачээ.
Хөөрхий ээжийгээ алдаад сэтгэцийн юмтай болчихсон бн шд
Хөөрхий ээжийгээ алдаад сэтгэцийн юмтай болчихсон бн шд
ZINDAA setgvvliig owoo yum baih gesn chn iim yum niitelj baidag... tanai setgvvliin tsenzur odoo unshaad baih ch hereggvi shar soninii toond orloo doo
Busdiin anhaarliig Chingis haan gedeg nereeree tataj chadsan bn mundag. Helj baigaa sanaanuud n ch gesen zow bn shvv dee. Gol n heregjuulj chadwal... Gehdee Yagaad bid hogjildogguin gol shaltgaan n delgetsnii tsaanaas tom dugarahaas ooriig meddeggui shuumjlegch ta nart l bgag oorsdoo hardag boloosoi
Ene duug mednee lav zugeergui hun sanagddag. Tsoo eruul gehdee neg duudlaga ene tertei l baih
Зорьсон зорьлогодоо хүхрийн тулд тууштай байгаарай
hyn yadaj ene zaluu sig baij syr l daa:ta nar sig syymjilehees chaasgyi mah iddeg malnuud baigaad yadag bilee!!!eersdiigee hen gej bodood bainaa!goldoo nyhgyi malnuud bol ene chechen yarih geed eeriigee horlood baigaa hymyys bygdeeree men!Mongold yneheeriin mergen hyn baisan bol eneeder Mongol maani ingej yabah uu?Hen ch l chadahgyi bna!ene yunaas bolob geheer ta bidnii synal arbin bna!zebhen eeriigee bodoh chini hetereed baina!odoo zogs!!!!tegbel hegjine!
төр барьж байгаа хэдэн балайгаас хамаагүй өөдрөг ядаж улс орноо гэх сэтгэлтэй иргэн байна
yaria gej bantan.bas davaanyam guai n hamaatan garaad irjdee.
yariltslagii ni bvren unshival bas ch ergvv bish bololtoi. zov sanaa bodol tsuhalzaj bn aa
Баасанбалайл болох байждээ нэр нь
ГАЛЗУУ ХҮН БАЙНА. ЯАНА ДАА!
ewii 2, yasan ch bolchimgui yum, ner ni hunddehwiidee
Ekh ornoosoo urvagchidaa tseerluul. Mongol uhaan mongoloo gesnee bitgii shoolj doromjil... hezee negen tsagt hereg ni garna
Ekh ornoosoo urvagchidaa tseerluul. Mongol uhaan mongoloo gesnee bitgii shoolj doromjil... hezee negen tsagt hereg ni garna
Баасанжаргалаа архиа бага уу,харин тэр нэрний чинь эхний 4-н үсэг орсон утаагүйн эсрэг санаагаа эрүүлдээ хийхээ бод,одоо хэн дуртай нь нэрээ сольж болдог,дээл өмсөөд сахлаа ургуулахаар Чингис болдоггүй юм,дээнхэ үед зохиолч нар гэж сахал үстэй дээлтэй манаргасан даа,ямартаа аль нь Б.Лкагвасүрэн бэ гээд хошин зураг хүртэл гарч байхав дээ
БОЛОМЖИЙН санаанууд байнаа аргал түлхэд цагаан цэнхэр утаа гардаг шүү тэр хүний эрүүл мэндэд нэх хоргүй байхаа
БОЛОМЖИЙН санаанууд байнаа аргал түлхэд цагаан цэнхэр утаа гардаг шүү тэр хүний эрүүл мэндэд нэх хоргүй байхаа
Өвчтэй хүн юм шиг л бна даа
wAHAHA. sETGETSIIN EMGEGTEI HUN BNA SHUU DEE. Uhernuud ni dagachih wii dee
Ner ni hvndetgeh vii dee Amnii zorgoor burj ogchoo
Ner ni hvndetgeh vii dee Amnii zorgoor burj ogchoo
Их зөв юм ярьж байнаа. Шоолж харааж байгаа хүмүүс хэзээ ч чадахгүй бөгөөд тархины хэмжээ хүрэхгүй. Таалагдлаа.
Хэхэ Жавхлангийн дүү нар тодроод ирлээ гэж ийм сэтгэцийн өвчтэй солиоролтой улсуудаас бүрдсэн нийгэм хөгжих үү
altan urgiin hvn mun uu. ingehed
Toglood bgan bishuu
Avah geehiin uhaanaar handwal mash saihan saihan sanaanuud zondoo bn er ni ooriinhoo tuhai yrisan zviliig no hasval busad ni vneheer vnen zvilvvd bn
Neg mor owogoo Esuhei gechihgui
Солиорол хаха
pisda yumaa
Ээ яана даа энэ залуус
Гэхдээ авах санаанууд маш их бна
Нууе гэдэг чинь харин зов доо
Яадын бэ, ирээдүйн хаан маань ч юм билүү
bas neg medrel nemegdew
ийм улс олширвол яанаа
Шар хаданд нь хэвтүүлээч