2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм үйлчилж эхэлнэ. Энэ хүрээнд дүрэмд ямар өөрчлөлт орж байгааг дэлгэрэнгүй танилцуулъя. Шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрэмд 60 гаруй төрлийн өөрчлөлт орж байгаа. Хэдхэн хоногийн дараагаас шинэ дүрэм хэрэгжиж эхлэх тул жолооч, явган зорчигчдыг энэхүү өөрчлөлттэй танилцахыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
ЖОЛОО БАРИХ ҮЕДЭЭ ГАР УТАС, ХӨГЖИМ, ЧИХЭВЧ АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО!
Жолоочид хамарсан заалтуудад гэхэд замын хөдөлгөөнд оролцох үед гар утас ашиглахыг хатуу хориглосон. Учир нь утсаар ярьж замын хөдөлгөөнд оролцох үед жолоочийн анхаарал сарниж, сулардаг. Энэ нь осол гаргах магадлалыг нэмэгдүүлдэг гэсэн үг. Тухайлбал, 35 км/ц-ийн хурдтай явж байгаа машины жолооч утсаар ярихгүй, ирсэн дуудлагыг салгахад гурван секунд зарцуулдаг байна. Гэтэл хурдтай явж байгаа үед 47 метр газрыг туулах хугацаа юм байна. Түүнчлэн хөгжим, чихэвч ашиглахыг хориглосон бөгөөд зөрчил гаргасан жолооч Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээх нь.
Замын хөдөлгөөний дүрмийн шинэчлэлээр зөвхөн жолооч биш явган зорчигч үүрэг хүлээнэ. Зорчих хэсэгт утас, чихэвч ашиглахыг хориглоно. Мөн скүүтер, 20 км цагийн хурдтай явдаг тээврийн хэрэгсэлтэй зорчиж болохгүй. Эл дүрмийн заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцож, автомашинд мөргүүлсэн тохиолдолд тухайн иргэний буруу болох магадлал өндөр байна.
Иргэдийн мэдээллийн дагуу “E-Police” аппликэйшнээр торгууль тавьж эхэлжээ. Мэдээж цагдаагийн байгууллагын нөөц бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Энэ ажлыг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотод 800 гаруй мянган зөрчил илрүүлэгч камертай боллоо гэсэн үг. Хэрэв зөрчил гаргахгүй л бол “E-Police” аппликэйшн танд ямар ч асуудал авчрахгүй. Энэхүү дүрэмд зам, тээврийн осол, хэрэг, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцөлийг хангах, түгжрэлийг багасгах зэрэг зорилгоор өөрчлөлт оруулсан гэдгийг албаныхан тайлбарлаж байгаа юм.
Замын хөдөлгөөний дүрэмд орж буй ӨӨРЧЛӨЛТҮҮД
Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, явган хүний хөл хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа, үйлчилгээний талбай зэрэг газарт цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглоно.
Хүүхэд,залуус замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүх, гар утсаар ярих, тоглох, дугуйт тэшүүр, түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр зорчихыг хориглоно.
Жолооч гэр хороолол болон хотхон дотор гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг хориглоно.
“Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл" таних тэмдэг бүхий автобуснаас хүүхэд буулгах, түүнд суулгах үедээ ослын дохионы гэрлээ асааж байх, тус автобусанд ойртон ирсэн жолооч хурдаа хасаж анхаарал болгоомжтой явах, хүүхдүүд зам хөндлөн гарч байвал зогсож өнгөрөөнө.
Замын хөдөлгөөнд жагсаалаар оролцож яваа хүүхдийн тоо дөчөөс олон бол жагсаалын зөвхөн урд болон ардаас гадна дунд хэсэгт нь насанд хүрсэн хүн хамгаалж явна.
Хүүхэд тээвэрлэх автобусан доторх суудал бүрийг хамгаалах бүсээр тоноглосон байна.
Долоон нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно.
10 хүртэлх насны хүүхдииг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана.
Харааны бэрхшээлтэй хүний цагаан таяг нь харанхуй үед гэрэл ойлгодог буюу гэрэлтдэг гадаргуутай байна.
“Сонсголын бэрхшээлтэй жолооч”-иин Таних тэмдгийн дүрсийг “цэнхэр дэвсгэртэй дөрвөлжин дотор цагаан өнгөөр сонсголын бэрхшээлийг илэрхийлэх олон улсын дүрсэн тэмдэглэгээг зурна” Өөрийн үйлдлийг хянах чадваргүй хөгжлийн бэрхшээлтэй /сэтгэцийн өвчтэй/ хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахыг хориглоно.
Зогсож байгаа тээврийн хэрэгслээс зорчих хэсэг талд ачаа буулгах, ачих, тэр талын цонхоор биеэ болон бусад зүйл гаргахыг хориглоно.
Автобусны хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно.
Зорчигчийг суурин газрын доторх чиглэлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэхээс бусад тохиолдолд зогсоогоор нь тээвэрлэхгүй.
Хот хоорондын болон аялал, жуулчлалаар явах автобусан доторх суудал бүрийг хамгаалах бүсээр тоноглосон байна.
Жолоочийн өвөр дээр суудлын болон ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр хүн тээвэрлэх, өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг урд суудалд эсвэл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр тээвэрлэхийг хориглоно
Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт, үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглоно. Зайлшгүй тохиолдолд замын дагуу хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл (дэнлүү) буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашиж гаргана.
Мопедын жолооч хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй.
Таксинд нэгдүгээр эгнээгээр зорчихыг зөвшөөрнө.
Зарим уулзварт баруун гар тийш эргэх тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг байнгын нээлттэйгээр зохион байгуулах эрх зүйн зохицуулалттай болжээ.
Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна.
Нийтийн тээврийн автобус, троллейбус буудлын талбай руугаа бүрэн гүйцэд орж зогсоно.
Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хориглох зэрэг өөрчлөлт орсон байна.
Д.Дамдин
Сэтгэгдэл ( 22 )
Ар эраас нь баахан дүрэм гаргаад мөрдөхгүй дандаа торгох мөнгө авах авилга авахааар юм зохиогоод байх ад яаа энэ тэнэгүүүд ойлгох вэ? Харьцуулсан зурагт үзүүлэн хиийж үзүүлээчээ.өмнө энгэж байсан одоо болохгүй энгэнээ гээд зураачээ.Зөв Буруугэж улаан ноггоон өнгөөр ялгаад.хиййгэээч. юм уншааад ч ойлгохгүй эргүүү толгойнууд их байна .өлсөглөн зарлах юмуу яах юм гэхийг л өлсөглөн зарланаа гээд уншаад сон.соод байгаанууд их байна шүү дээ
блютүүт чихэвч чинь жолоочид маш хэрэгтэй. нэгдүгээр эгнээнд түр зогсолт хийж чадахгүйгээс хойш блютүүт чихэвч мааш хэрэгтэй. сонсголын бэрхшээлтэй иргэн жолооч тэгээд бүр яах болж байнаа. толгой нь ажилладаг хүн замын цагдаад байна ууу. чихэвч их асуудалтай байна. бодож үзээч.
чихэвчээр утсаар ярьж болохгүй гэж байх юм яаж ярих. зайлшгүй ярих шаардлага гарна ш дээ. утсаар ярих гэж зогсоол бас хайх уу
Avtobusnii buudal deer huviin teregnuud uchnuun zogschihson niitiin teevert suuhad hundrelt bdag avtobusni buudal deer zogsdog mashinuudad arga hemjeege avaachee
Ene for huuli heregjuuleh ajilgaand irgediig tatan oroltsuulj baigaa in hun hoorondiin haritsaag. Ulam holduulna daa
Ene for huuli heregjuuleh ajilgaand irgediig tatan oroltsuulj baigaa in hun hoorondiin haritsaag. Ulam holduulna daa
Ene for huuli heregjuuleh ajilgaand irgediig tatan oroltsuulj baigaa in hun hoorondiin haritsaag. Ulam holduulna daa
Ene for huuli heregjuuleh ajilgaand irgediig tatan oroltsuulj baigaa in hun hoorondiin haritsaag. Ulam holduulna daa
Egnee bairlal duraaraa solij zambaraagui yvdag avtonusnuuddaa arga hemjee avaachee mun yvgan hunii gartsaaraa garahgui teevriin heregsleliin zorchih hesgeer duraaraa yvdag yvdan zorchigchiddoo arga hemee avaachee heden jolooch nar luugaa l tiim zurchil gargaval ingej tegej torgono geed baih yum hamgiin ih zurchil gargaj hudulguu d saad uchiruulj bgaa nuhduud bol naaduul chini bgaa yum shuu dee
ЭГНЭЭ ДАЙРЧ ОРДОГ АВТОБУСНЫ ЖОЛООЧИД АНХААРУУЛСАН ХОРИГЛОСОН ЗААЛТЫГ ТОДОРХОЙ БОЛГЛХ
Temdegee sain tavih heregtei.er bhguu um bnleesjdee.oir oir tavih heregtei.
Hamgiin gol ni murduh l heregtei bn.murduhgui neeh olon huuli duremeer yahav.durem zurchvul sain torgoh l heregtei bn
Дүрэм муудаагүй. Түүнийг биелүүлэхээр зохиож байгаа ажлын үр дүн тунч маруухан.Наад зах нь гэхэд автобусны буудлаа халтурчидаас чөлөөлж чадахгүй,явган хүмүүстээ зам тавьж өгөх асуудал хэрэгжихгүй.байж байна
unadag duguin talaar baihguu baih shig bn uu gui yu.sport heregsel tustei l gej...yag unadag dugyu gej bhgu bn tiimuu
20 dugaar durmiig dagaj bieluulexiig shaardxaasaa umnu zamiin egneenii temdeg temdeglegeeg saijruulan todruulax shaardlagatai
гарцгүй газраар хашаандаа яваа юм шиг хүмүүсээ сайн зохицуул....ялангуяа хар хорин захын замааар бол бэлчинэ шүү дээ