Төвийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган эхэллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 26

Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт "Төвийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган-2018" эхэллээ. Энэхүү чуулганд Дархан-Уул, Говьсүмбэр, Сэлэнгэ, Төв аймгийн удирдлагууд оролцож байна. Тэд "Өнөөдрийн шийдвэр, ирээдүйн хөгжил" уриан доор нэгдэж төвийн бүсийн хөгжлийн бодлого, цаашид авч хэрэгжүүлэх төсөл, гадаад зах зээлд гарах боломж, гарц хийгээд хөрөнгө оруулалт зэрэг өргөн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөөд байна. Чуулган бүтэн өдөр үргэлжлэх юм. Дөнгөж сая чуулганыг нээж Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон Конрад-Ауденауэр сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Йоханн Фурманн нар нээж үг хэллээ. Чуулган "Төвийн бүсийн хөгжлийн бодлого, хэрэгжиж буй болон төлөвлөгдөж буй төсөл, хөтөлбөрүүд" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж эхлээд байна.

Б.ЭРХЭС

zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top