Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн “Дэлхийн монгол сэтгүүлч” мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан Монгол Улсын залуу сэтгүүлчдийн сургалт ӨМӨЗО-ы Хөх хотод 2018 оны аравдугаар сарын 10-наас аравдугаар сарын 24-ний өдрүүдэд амжилттай боллоо.
Дээрх хөтөлбөрийн хүрээнд МСНЭ, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Өвөр Монголын Багшийн их сургууль /ӨМБИС/-ийн Сонин, мэдээллийн дээд сургуультай хамтран зохион байгуулсан энэ удаагийн сургалт нь анхных гэдгээрээ онцлог бөгөөд ирэх жилүүдэд тогтмол зохион байгуулах юм. Энэ удаагийн сургалтад телевиз, фм радио, сонин, сайт гэсэн Монголын 16 хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч хамрагдлаа.
Сургалт хоёр талын сэтгүүлчдийн харилцан туршлага солилцох, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай танилцах, Дундад улсын түүх, хоолны соёл, ӨМӨЗО-ын эдийн засаг, аж ахуй болон Хөх хотын зарим онцлог газраар аялал хийх сэдвээр явагдав.
“Монголын залуу сэтгүүлчдийн сургалтын анги”-ийг ӨМБИС-ийн Сонин, мэдээллийн дээд сургуулийн багш Ундрахбулаг удирдаж, хичээлийг Баярхүү, Хөгжилт, Тогтох, Оч нарын зэрэг тус сургуулийн доктор, профессор багш нар заан явууллаа. Өмнөтгөлийг үүгээр өндөрлөе.
Биднийг Эрээн хотоос ӨМБИС-ийн төлөөлөгч буюу манай ангийн багш тосч аван, Хөх хот руу автобусаар явлаа. 100 км/цагаас дээш хурдтай явах автобусны цонхоор харж явахад мод тарихаас эхлээд ногоон байгууламжийг алхам тутамд хийжээ. Уулыг нүхэлж зам тавьж байгаа харагдана. Ингэхдээ газар хөрснийхөө унаган байдлыг алдагдуулж, улаан тэрм, хөндий нүх болгож үлдээлгүй, тэр бүгдэд бут сөөг тарьж, зүлэгжүүлж, нөхөн сэргээжээ. Газар тариалангийн бүс гэдэг нь хаа сайгүй харагдах эрдэнэ шишийн талбайгаас илхэн харагдана.
Ингээд 5-6 цаг явж, Хөх хотод нар шингэхийн дайтад орж ирэв. Улаанбаатартайгаа харьцуулж харлаа. Улсын нийслэл маань сайхан, эх орон минь юутай ч зүйрлэшгүй нандин билээ. Гэхдээ Хөх хотод зам, дэд бүтэц, барилга байгууламж өдөр, цагаар хөгжиж байна уу гэмээр өөрчлөгджээ.
Өндөр барилга, талдаа 4-6 эгнээ бүхий өргөн зам, унадаг дугуй, моторт дугуй унах хүмүүс нүдэнд шууд туслаа. Хөх хотод, цаашлаад Дундад улсад нэгдүгээр эгнээг дугуйн зам болгож шийдсэн байдаг бөгөөд энэ хэсэгт автомашин орж ирнэ гэж санаа зоволтгүй зорчих боломжтой.
Лавшруулж харвал бүх л байгууллагын хаягийг уйгаржин монгол бичгээр бичиж, араас нь ханзаар давхар хаягладаг аж. Энэ дүр зураг Өвөр Монгол даяар харагдах нийтлэг төрх, Монгол бичиг үсгээ эрхэмлэж, хадгалж үлдэх гэсэн чин хүслийнх нь илрэл гэлтэй. Харин уур амьсгалын хувьд Хөх хот нь манай улстай ойролцоо ч хэдэн хэмээр дулаан байв.
ӨМӨЗО-Ы ТАЛААР ТОВЧХОН
ӨМӨЗО нь БНХАУ-ын умард хэсэгт, зүүнээс баруунтаа 2400 гаруй км, өмнөөс хойд зүгийн өргөнөөрөө 1700 гаруй км, нийт 1.183 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай. Хятадын эх газрын нийт нутаг дэвсгэрийн 1/8 хувийг эзэлдэг. Өвөр Монгол нь газар зүйн байрлалаараа өндөрлөг, уур амьсгал нь эх газрын сэрүүн бүсийн уур амьсгалд харьяалагддаг.
Засаг захиргааны хуваарь: ӨМӨЗО нь Хөх хот, Бугат, Хөлөнбуйр, Түнляо, Улаанхад, Улаанцав, Ордос, Баяннуур, Үхай хот болон Хянган, Шилийн гол, Алшаа аймаг гэсэн есөн хот, гурван аймаг, 108 хошуутай. ӨМӨЗО-ы төв нь Хөх хот бөгөөд дөрвөн сая орчим хүн амьдардаг.
ӨМӨЗО нь монгол үндэстнээ гол болгодог ч хятад үндэстэн олонхийг нь эзэлдэг. Үүнд нийт монгол, хятад, манж, хотон, дагуур, эвэнк, орцон, солонгос, шивээ, түжя, дүншян, мяо зэрэг 55 үндэстнээр бүрэлддэг. Өвөр Монголын нийт хүн ам ойролцоогоор 25 сая, үүнд монгол үндэстэн 4.58 сая, ӨМӨЗО-ы нийт хүн амын 17.1 хувийг эзэлж байна.
Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 4 )
mundag bnaa awah zuil mash ih shuu surug setgegdel bicheed bga humuus yum bolgoniig muugaar harhaa bolio awah yumiig n yadaj olj harsan gej itgii bid 3 sayuulaa hernee ydur bur l muu muuhai jigshuurt zuil boldog shuudee setguulch nartaa amjilt husie
Uvurmongol huuhnuudtei suulreed hamt amidardag mongol zaluuchuud bna Tedend yamar arga hemjee avah we?
Хятадад талтай сэтгүүлч бэлтгэх хөтөлбөр
хятад өөрийгөө магтан дуулуулах гэж энэ хэдийг аваачиж хооллож дээ. Өвөр монголд өөрийгөө монгол гэх боловч монгол хэл мэддэггүй хүмүүс байдаг. Монголоор ярьдаг хэд нь бараг л хөдөө газрын мухарт ганц нэг малчин байгаа.Бас монгол хятадын хооронд зууч хийдэг хэд бий. Тэр хаягийг монголоор бичдэг бол зүгээр хуурах арга, хятад ханзыг бараг 300 м-ээс хараад уншихаар том бичдэг, дээр нь монгол бичгээр бараг 5 метр зайнаас ч уншихааргүй жижиг, хачих намхан болгоод шахаад биччихдэг. Монголоо гэдэг өвөрмонголчуудаа гомдоомооргүй байгаа ч Хөх хот бод энгийн нэг шинэ Хятад хот.