ТЭМДЭГЛЭЛ-1: ”Дэлхийн монгол сэтгүүлчид” Хөх хотод
(ЦУВРАЛ 2)
ХҮҮХДҮҮДДЭЭ МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛЫГ АХУЙГААР НЬ ТАНИУЛЖ БАЙНА
Өвөрмонголчууд Монголынхоо түүх, үндэстнийхээ өв соёлыг хадгалахыг эрхэмлэдэг нь алхам тутамд харагддаг. Тухайлбал, Өвөр Монгол даяар ахлах сургууль төгстөл нь бүх хичээлийг монгол хэлээр заадаг бөгөө дээд сургуульд орсныхоо дараа хятад хэлийг судалж, сурдаг байна. Тэдгээр аймаг, хошуудын монгол сургуулийн нэгээхэн төлөөлөл болох Хөх хотын үндэстний бага сургууль, цэцэрлэгтэй бид танилцлаа. Цэцэрлэг, сургуулийн аль аль нь үүднээсээ эхлээд анги танхим, хичээлийн хэрэглэл дээрээ монгол хэв шинжийг хадгалж, үүгээр дамжуулж багаасаа монгол аж амьдрал, түүх, бичиг үсэг, өв соёлоо танин мэдэх боломжийг олгохыг чухалчилж иржээ.
Бидний танилцсан цэцэрлэг 1000 орчим хүүхэдтэй. Бага, дунд, ахлах гурван бүлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Нэг бүлэгт 40 орчим хүүхэд байх ба хоёр багш, нэг асрагчтай ажилладаг аж.
Цэцэрлэгийн цагийн хуваарь нь 07:30-17:30. Энэ хугацаанд хүүхдүүдийг үдээс өмнө болон хойно хоёр удаа гадаа салхилуулж, тоглох боломж олгодог гэж байлаа. Гадна талбай нь ямар уудам гэдгийг зургаас харж болно.
Харин Хөх хотын үндэстний бага сургуульд 1-6 ангийн 2400-аад хүүхэд суралцаж, 100 гаруй багш ажилтан ажиллаж байна. Сонирхуулахад тус сургуульд энэ онд Монгол Улсаас 86 хүүхэд суралцаж байгаа аж.
Тэр чигтээ монгол ахуй, соёл, орчинтой энэ сургуульд 55 дугуйлан хичээллүүлдэг бөгөөд орчин үеийн хөгжим, бүжиг, гар урлал, зураг зурах, монгол уран бичлэгийн дугуйлангаас гадна нэг онцлог зүйл байсан нь сургуулийн таван давхрыг бүхэлд нь шатар, морин хуурын анги болгон тохижуулсан нь байв.
Үүнээс гадна сурагчид хоорондоо маргах тохиолдол гарахад эвлэрүүлэх өрөө, стресс бухимдал тайлах өрөө, сурагчдын сэтгэл зүйч гэх мэтээр ая тухтай орчинд суралцаж, төлөвших бүхий л боломжийг хангасан байлаа.
СУРГУУЛИЙН НОМЫН САН
Сонирхсон сэдэв, ном зохиолоо цахимаар унших боломжтой.
Номын сангаас авсан номыг энэ төхөөрөмжид ариутгаж, дараагийн уншигч авахад бэлэн болгодог ажээ.
Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 7 )
uvurmongolchuud maani uhaantai vad,zorigtoi humuus yum .Ter olon hujaanuudiin daramtan door iim zutgel gargana gedeg amargui.Getel tusgaar mongol ulsiin turd shigdsen erliuz hurliiz parazituud mongoliug hujaa tums, solongos kimchi bolgoj huvirgalaa.
Яанаа манайх одоо хэзээ ийм болно баахан англи хятад сургууль байдаг бид ер нь зөв явж байна уу
Юмтай байж байж хөгжүүлдэг юм байна даа манайх хов хоосон юман дээр сэтгэ сэтгэ гээд байдаггүй л юм байна даа
Ёоё.Манай төрийн удирдлагууд үүнийг хараасай.Ичээд үхчихвэл дараа нь арай гайгүй улс гарч ирэх болов уу?Монгол гэж цээжээ дэлдэгсэд ийм орчин нөхцөл бүрдүүлэхийн төлөө ажиллавал иргэд бид шууд дэмжинэ.
Бид ичиж үхэх юм байна.
heleh ug algoo bid harin bodoh asuudal bnda
za gaihaltai gehees uur yu helhew bidnees iluu tuuh soyloo awch uldej yawaa humuus shuudee iim saihan sonirholtoi awuushtai medee beltegsend bayrlaj bainaa bolomjtoi bol bogino hemjeenii video ch yumuu beltgemeer manai bolowsorliin yam ulger duurailal awah l heregteildee