Ц.Амарболд: Олон улсын “А” зэрэглэлийн уралдаанд түрүүлсэндээ одоо л итгэж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 29

Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин, цагдаагийн дэслэгч, Соёлын тэргүүний ажилтан Ц.Амарболд БНХАУ-ын Нингбо хотын Ард түмний Засгийн газраас зохион байгуулсан олон улсын дуурийн дуулаачдын “А” зэрэглэлийн “Ningbo music international central vocal competition-2018” уралдаанд тэргүүн байр эзэлсэн байна. Ц.Амарболд мөн тус уралдааны үеэр зохиогдсон хятад дууны уралдаанд “Шилдэг дуучин” номинацийн эзэн болжээ.


Дуучин Ц.Амарболдыг өнгөрөгч амралтын өдөр /2018.10.27/ эх орондоо ирэхэд нь “Чингис хаан” нисэх буудалд түүний гэр бүл, найз нөхөд, хамт олон болон ЦЕГ, цагдаагийн “Сүлд” чуулгын уран бүтээлчид угтан авч, баяр хүргэсэн юм. “Чингис хаан” нисэх буудалд дуучин Ц.Амарболдтой цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Олон улсын “А” зэрэглэлийн дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлсэнд тань баяр хүргэе. Уралдаан хэр өрсөлдөөнтэй өрнөв?

-БНХАУ-ын Нингбо хотноо гурван жилд нэг удаа зохиогддог олон улсын “А” зэрэглэлийн дуурийн дуулаачдын уралдаанд амжилттай, сайхан оролцсондоо баяртай байна. Анх удаа олон улсын тэмцээнээс тэргүүн байр эзэлж байгаа болохоор сэтгэгдэл өндөр байна. Тэмцээн “А” зэрэглэлийн гэдэг утаагаа зохион байгуулалтын хувьд өндөр төвшинд болсон. Энэ жил долоо дахь удаагаа зохиогдсон тус уралдаанд 17 орны 368 уран бүтээлч өрсөлдсөн. Тэмцээнд оролцсон дуучид маш сайн уран бүтээлчид байлаа. Хоёрдугаар байранд орсон Өмнөд Солонгосын базз баритон дуучин гэхэд олон уралдаанд түрүүлж байсан шилдэг дуучин.

-Шилдэг дуучдын тэргүүнд бичигдсэн сэтгэгдэл мэдээж өндөр байсан байх?

-Өөртөө итгэж өгөөгүй. Ер нь би олон улсын “А” зэрэглэлийн уралдаанд түрүүлсэндээ одоо л итгэж байна.

-Таныг гэр бүл, найз нөхөд, хамт олон гээд олон хүн угтаж авлаа. Эдгээр хүмүүст хандаж юу хэлэх вэ?

-Маш сайхан байна. Цагдаагийн ерөнхий газар, “Сүлд” чуулга гээд миний ард хүчирхэг хамт олон байдаг. Онгоцны буудал дээр ирээд хамт олноо хараад бахархах сэтгэл төрж байна. Надад тусалж дэмждэг хамт олон, түрүүлж өсгөсөн ээж аав, СУИС-ийн багш нар, цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд, цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн, “Сүлд” чуулгын хамт олондоо баярлалаа.

-Таны цаашын зорилго юу вэ?

-Илүү өндөр амжилт гаргахын төлөө хичээх болно. Дуурийн дуучдад конкурсын нас гэж байдаг. Тиймээс конкурсын насаа дуустал амжилт гаргахын төлөө хичээх болно.


Г.Ариунбаатар: Миний “хамгийн, хамгийн” найз минь

Дуучин Ц.Амарболд цагдаагийн “Сүлд” чуулгаас олон улсын “А” зэрэглэлийн уралдаанаас “Тэргүүн” байрын шагнал хүртсэн хоёр дахь дуучин юм байна. Өмнө нь 2011 онд М.И.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын XXIV уралдааны “Тэргүүн” байрын шагнал болон “Шилдэг баритон дуучин” шагналыг тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, гавьяат жүжигчин, цагдаагийн хошууч Г.Ариунбаатар хүртэж байсан юм. Дуучин Г.Ариунбаатараас дуучин Ц.Амарболдын талаарх сэтгэгдлийг нь авсан юм.

-Олон улсын дуурийн дуулаачдын “А” зэрэглэлийн уралдаанд “Сүлд” чуулгын дуучин Ц.Амарболд түрүүлсэн байна. Дуучин Ц.Амарболдын гаргасан амжилтыг энэ тэмцээнд өмнө нь түрүүлж байсан хүний хувьд дүгнэхгүй юу?

-Манай Ц.Амарболд өмнө нь ОХУ-д болдог томоохон уралдаануудад амжилттай оролцдог байсан. Энэ удаад Хятадад зохиогдсон дэлхийн “А” зэрэглэлийн маш том уралдаанд найз маань түрүүллээ. Манай цагдаагийн “Сүлд” чуулгын уран бүтээлчид Монголын сонгодог урлагийн түүхийг бичилцэж яваад баяртай байна.

Ц.Амарболд бол аргил хоолой буюу хүний хамгийн доод өнгө болох базз хоолойтой. Дэлхийд базз хоолой ховордож байгаа. Монголоос ийм чадварлаг уран бүтээлч хүч түрэн гарч ирж байгаад баяртай байна.

-Та найзыгаа цөөн үгээр тодорхойлохгүй юу?

-Миний найз бол мундаг дуучин. Дуучнаас гадна хүн чанар, мөн чанар хосолсон сайхан найз маань юм. СУИС-ийн нэг ангид таван жил дээрээс нь “Сүлд” чуулгад нэг хамт олон болоод арваад жил найзалсан байна. Ингээд бодохоор амьдралд үргэлжийн хамт байдаг анд минь юм. Намайг П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд явахад миний найз хамт явж, уралдаан үзэж намайг дэмжиж байсан. Тэр уралдаанд тэргүүн байрын “Гран При” шагнал хүртэхэд найз минь хамгийн түрүүнд баярыг маань хуваалцаж байлаа. Ингээд бодохоор миний “хамгийн, хамгийн” найз минь юм.


М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Songodog(103.212.118.55) 2018 оны 10 сарын 31

Mash tom amjilt gargaj iim amjiltand hurehiin tulg heden shunu noirgui honoj heden udur haluun hooloo idelgui hichneen udur heden tsagt gertee harisaniig hench medehguu bi l hubidaa mash ih ogshij bna bayrlahiin argagui

0  |  0
Buyaka(151.18.185.230) 2018 оны 10 сарын 30

Bayar hurgiy...dyyriim teatriin mundagyyd maani yaagaad tag bolchihowoo ta nar chini hamgiin.iheer bayar hurgeh yostoi bys yy ...ene sain meddeg commentyydiig teatriihan ter dyndaa dyychid l bichij baigaa biz

0  |  0
Duuchin Batjargal. D(150.129.141.83) 2018 оны 10 сарын 29

Ene dashramd end muu komment bichsen ataarhuu malnuudad zoriulj helie. suusan tsetsnees yavsan teneg deer gej ardiin zuir ug bdag um.teneg zorig gargaj yavaad terguun bairiig irehgui yasan um bee.tamiin togoonii amidralaadaa salaach.bitgii uruvdmuur bai.

0  |  0
Duuchin Batjargal D.(150.129.141.83) 2018 оны 10 сарын 29

Olon ulsiin A zeregleliin mergejliin duulaachdiin temtseend turuulsen Amarbolddoo bayr hurgie ee.alivaa uraldaan temtseend olortsono gedeg ter tusmaa amjilt gargana gedeg ni tuhain uran buteelch bolon bagsh nariin nur ih hudulmuriin ur dun bilee.olon ulsiin temtseend hamtran oroltsoj amjilt gargasan Suis iin bagsh Enhtuul baghsdaa bayr hurgie.

0  |  0
(103.229.122.155) 2018 оны 10 сарын 29

Ивий чааваас,ямар их атаархана вэ? Чадвал 363аас шилдэг 60д нь шигшигдэж үлдээд уригдаж очоод уралдах нь яагаа вэ? Google translet.аар орчуулагдсан коллеж гэдэг үгэнд ямар их ач холбогдол өгнө вэ? Чадаж байгаа юманд арга байхгүй шүү! Хүний хөдөлмөрийг бүү дутуу үнэл!!!

0  |  0
Zochin(64.119.17.182) 2018 оны 10 сарын 29

Bayar hurgeye

0  |  0
Цэцэг(150.129.141.241) 2018 оны 10 сарын 29

Энэ хүмүүс ямар муухай атаархуу, арчаагүй болцон юм бэ? Ийм сайхан амжилт үзүүлээд ирж байгаа сайхан залууд баяр хүргэж, амжилт хүсхийн оронд ийм зүйл бичээд сууж байдаг. Ухамсар дутуу байна даа

0  |  0
Битгий атаарх(150.129.140.200) 2018 оны 10 сарын 29

Энн муулсан комментыг нэг л хүн бичсэн байдаг гэнээ хаха.Өөр өөр нэр өгөхөөр өөр хүмүүс бичсэн юм шиг харагдана гэж бодсон юм байхдаа хохо. Ип нь харагдаад байхад.Чи ком бичиж суухаар очоод түрүүлэхгүй яасан юм.

0  |  0
дүрзээ(95.5.191.189) 2018 оны 10 сарын 29

Атаархуу золигнууд шүү нээрээ өөрсдөө тийм л мундаг юм бол яваад ядаж Ы зэрэглэлийн тэмцээнд орж чадвал түрүүлээд л ирээч дэ. Монголд ЦАмарболд шиг Басс Баритон хаана байна . Аль нь тэр Ы Э Ю Я ангилалаас чинь шагнал авав даа. Дагуулж ирээд зэрэгцүүлж зогсоож байгаад дуулуулаад үзээч дэ.

0  |  0
Zochin(151.36.188.17) 2018 оны 10 сарын 29

Eee burkhan mini kkk ene Amarbold turuulchihsen.ym uu tegwel ch aimar bolsiin bainadaa tsoorood , unendee l taaryy dyychin shuudee ursuldugch nar ni myy ymnuud taarchdee zailyyl...odoo yahaw aztai l baina . Uuniigee neg ch gesen.udaa batlaasaidaa amjilt husiy

0  |  0
Zochin(151.36.188.17) 2018 оны 10 сарын 29

Eee burkhan mini kkk ene Amarbold turuulchihsen.ym uu tegwel ch aimar bolsiin bainadaa tsoorood , unendee l taaryy dyychin shuudee ursuldugch nar ni myy ymnuud taarchdee zailyyl...odoo yahaw aztai l baina . Uuniigee neg ch gesen.udaa batlaasaidaa amjilt husiy

0  |  0
Sharaa(151.36.188.17) 2018 оны 10 сарын 29

Ene ningbo gej uraldaaniig hen A zereglel geed baigaan hyatad medeegeer colleguudiin oyutnyydiin hemjeenii ym bolllooo gej shuumjilsen baisan...manai ylsiiin zaaltand baidag uraldaanuudiig solih heregtei...odoo tegeed hen dyrtai ni ingeeel A zereglel geed bahiraad baiwal nuguu oros evropiin uraldaanuud yu bolhow? Amarbold gedeg duuchinii huwid saikhan hooloitoi biy haa saitai saikhan zalyy hediich...meregjiliin huwid tyn chadamj myytai dyychin. Ene hunii khan Konchak dyylhiig ni sonsoj bailaa . Araichdee l gemeer baisan gehdee ene tyhai uuruu uuriiguu bolood humuuus medej baigaa baikguidee.

0  |  0
Top