”Сайхан бүсгүй” группийн бүсгүйчүүд 176-р цэцэрлэгт өргөтгөл барьж өгчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 30

Сошл орчинд хамгийн идэвхтэй, нийгэмд сайн сайхан бүхнийг түгээх  зорилго бүхий “Сайхан бүсгүй” группийн бүсгүйчүүд нийлэн Сонгинохайрхан дүүргийн 176-р цэцэрлэгт 50 хүүхэд хичээллэх боломж бүхий өргөтгөл барьж, хүлээлгэн өгчээ. Тус группийн админ, цэцэрлэгийн өргөтгөл барих төслийн санаачлагч Б.Дэлгэрмаа хэлэхдээ “Нийт 63 сая төгрөгийн төсвөөр баригдсан, өнгөрсөн жил Хан-Уул дүүргийн 73-р цэцэрлэгт 54 саяаар барьж өгч байсан. Энэ удаагийн цэцэрлэгийн хувьд бохирын төвийн шугамд холбогдоогүй, халаалтыг шийдэхэд илүү зардалтай байлаа.Гэхдээ хүүхдүүд шинэхэн цэцэрлэгтээ тоглож, инээж баясахыг харах сайхан байна” хэмээсэн юм.

Дашрамд сонирхуулахад, “Сайхан бүсгүй” группийн хамт олон 217.250 гишүүнтэй бөгөөд амьдралд хөл алдаж яваа хүн, бүтэн өнчин гээд нийгмийн эмзэг давхаргынханд зориулж сайн үйлсийн аян зохион байгуулдаг байна

 

 

WWW.ZINDAA.MN

Д.Цэцэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bayarlalaa(94.30.168.62) 2018 оны 10 сарын 31

saihanmedee

0  |  0
Top