УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нар өнгөрсөн долоо хоногт (2018.10.26) мэдээлэл хийж, УИХ-ын зарим гишүүд Жижиг, дунд үйлдвэрлэл /ЖДҮ/-ийг дэмжих сангаас эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниуддаа хөнгөлттэй зээл авч өгсөн талаар байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр нэр бүхий улстөрчдийг зарласан юм.
Тэдэн дунд Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Нүүдэлчин агро ферм” ХХК-ийн нэр дурдагдсан бол компанийн зүгээс энэ мэдээллийг үгүйсгэж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарыг шүүхэд өгчээ.
Тус компаниас гаргасан (2018.10.31) мэдэгдэлд “Нүүдэлчин Агро ферм” ХХК нь ЖДҮ-ийг дэмжих сангаас нэг ч төгрөгийн зээл аваагүй бөгөөд тус компанийн захирал Ж.Баттөгс нь компанийн нэр төрд халдсан гэж үзэн, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарыг шүүхэд өгсөн” гэжээ.
Д.Дамдин
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
ene erdene chin kkk ingeed §( hulgaichtai negdchihsen bi prtalementiig demjine geed arisaa hamgaalaad ehelsen yum bishvv . 65 aas ch dutaaargvi iim lalaruud ih bii shvv ; ashgvi aris ni huularsan ni yamai
Яг ачир дээрээ лхамсүрэнгийн компани ш дээ франц үхэр оруулж ирсэн гээд рекламддаг биздээ компанигүй юм бол дэд сайд болох мөнгөө хаанаас гаргасын
Яг ачир дээрээ лхамсүрэнгийн компани ш дээ франц үхэр оруулж ирсэн гээд рекламддаг биздээ компанигүй юм бол дэд сайд болох мөнгөө хаанаас гаргасын