Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд хуурамч шатахуун худалдаалж байгаа талаар удаа дараалан мэдээлэл хийдэг. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас шатахуун түгээх станцуудад саяхан шалгалт хийсэн бөгөөд шатахуунд нэмэлт бүтээгдэхүүн хольж хэрэглэсэн тохиолдол гарсаныг үгүйсгээгүй.
Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр энэ тухайд “Монголын Засгийн газар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 102 дугаар тогтоолоор хил, гаалиар шатахууны 22 нэр төрлийн бүтээгдэхүүнийг гаалийн татваргүйгээр оруулах шийдвэр гаргасан. Улсын хэмжээнд 1000 гаруй, Улаанбаатарын орчинд 400 гаруй шатахуун түгээх станцад ажилладаг. НМХГ хотод үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцуудыг хянаж байх ёстой. НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун хуурамч шатахуун борлуулдаг гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Түүнтэй хариуцлага тооцох санал, хүсэлтийг Төрийн албаны зөвлөлд 2018 оны тавдугаар сарын 28-ны өдөр хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна” гэлээ.
Д.Дамдин

Сэтгэгдэл ( 0 )