БНХАУ-ын хоёр иргэнийг хайх ажиллагаа үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 01

 Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас аялахаар гараад сураггүй болсон БНХАУ-ын хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. БНХАУ-ын харьяат иргэн эрэгтэй, 25 настай М, 28 настай, эмэгтэй Г нар аравдугаар сарын 18-ны өдөр ууланд аялахаар гараад сураг тасарсан юм.

Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд гээд нийт 32 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна.

Хатгал тосгоноос 45 км зайтай Ар голд Хээрийн удирдлагын штаб байгуулсан талаар эх сурвалж хэллээ. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан 18 алба хаагч, хоёр автомашинтай хүч нэмэгдүүлэн өнөөдөр (2018.11.01) эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэхээр болжээ.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.187.89) 2025 оны 03 сарын 13

хайгаад хэрэггүй.наадуул чинь аль хэзээний олох юмаа олоод.авахын нь аваад үүргээ биелүүлээд нутаг буцсан

1  |  0
ххх(103.111.68.3) 2025 оны 03 сарын 13

Эднийг хайж яадаг юм

1  |  0
Top