ӨДРИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхний гарт аз жаргал байна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 02

 

ДОРНЫН ЗУРХАЙ

2018. 11. 2. Их морь одтой, шар нохой өдөр

Билгийн тооллын 24

  •  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  • Наран ургах шингэх: Өдрийн наран 7 цаг 38 минутад мандан, 17 цаг 37 минутад жаргана

Аргын тооллын 11 сарын 2. Сугар гараг. Билгийн тооллын 24, Их морь одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 7 цаг 38 минутад мандан, 17 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ӨРНИЙН ЗУРХАЙ

Хонь

Өнөөдөр та багахан асуудлыг ч хүндээр хүлээж авна. Ажлын ачаалал их байна. Гэхдээ ийм байдалд эерэг тал бий. Та аливааг маш сайн мэддэг болно.

Үхэр

Бусдын хэлж байгаагаас авах зүйл их байна. Хүмүүс таны үйлдэл, ер бусын санааг ойлгоно. Байр сууриа бэхжүүлж, нэр хүндээ өсгөж чадна.

Ихэр

Гэр орны ажил толгойд эргэлдэж, зуслангийн байр барих зэрэг санаа төрнө. Эдгээр санаа танаас шийдэмгий үйлдэл шаардах болно. Нөр их төлөвлөгөөндөө ханцуй шамлан ороход бэлэн байна уу?

Мэлхий

Эмх цэгцгүй өдөр. Гэхдээ таны амьдралд өөрчлөлт ирж байна. Иймээс хуучин муу муухай зүйлээсээ салах цаг иржээ. Өнөөдөр биш гэхэд ойрын өдрүүдэд өөртөө цэвэрлэгээ хий.

Арслан

Санхүүтэй холбоотой боломж гарч ирнэ. Үүнээс татгалзвал хожим нь харамсана. Өмнөх зүйлээ орхиод шинэ боломжийг атгаж авахаар шийдсэн бол бүү эргэж буц.

Охин

Өөртөө болон бусад хүмүүст ашигтай зүйл хийнэ. Өнөөдөр та өндөрт хүрэх ч зарим хүнтэй харилцахдаа алдаа гаргаж болзошгүй. Тэвчээр, дипломат байдал хэрэгтэй байна.

Жинлүүр

Завгүй байх учир төлөвлөсөн зүйлээ хийхэд амаргүй байна. Өдрийн төгсгөлд сайхан мэдээ сонсоно. Энэ нь таны бодож байгаагүй гэнэтийн бэлэг ч байж мэднэ.

Хилэнц

Өнөөдөр аз жаргал таны гарт байна. Өөртөө итгэ. Та юу гэж хэлнэ, яг тийм зүйл тохиолдоно. Бодол биелэх хүч чадалтай байдаг.

Нум

Зохион байгуулалтгүй байх нь таны буруу. Нэгэн хэвийн амьдралаа өөрчлөхийг хүснэ. Та багахан л хичээхэд бүх зүйл амжилттай болно.

Матар

Бүх зүйл сонирхол татах өдөр. Шинэ сэтгэгдэл, төлөвлөгөө, бодол санаа, ажил болон шинэ хүмүүс таныг хүлээж байна.

Хумх

Өнөөдөр та бүхнийг байлдан дагуулна. Хүмүүс ч таныг үнэлнэ. Гэхдээ аливаад хэт өөнтөгч хандаж болохгүй.

Загас

Шинэ санаагаар дүүрэн байна. Саруул ухааныхаа ачаар сайн, мууг ялгаж чадна. Төвийг сахисан байр суурьтай байснаар бусадтай зөрчилдөхгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top