Тайванийн тусгай албанд мэдээлэл дамжуулсан Монгол Улсын хоёр иргэн хоригдож байна

2018 оны 11 сарын 02

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газраас аравдугаар сарын 3-ны өдөр баруун дөрвөн замд байрлалтай "Голомт" хотхонд тусгай ажиллагаа явуулсан билээ. Тусгай ажилтнууд хэвлэлийнхний нүдэн дээр ил байсан ч, гүйцэтгэх ажиллагааны процесс бол нууц хэвээрээ үлдсэн.

Сөрөх тагнуулын газрынхан Монгол Улсад суурьшин тагнуул хийж байсан гадаадын иргэнийг баривчиллаа гэсэн мэдээлэл гадагшлаад өнгөрсөн. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Прокурорын газраас А, В, М нарыг яллагдагчаар татаж, шүүхээс цагдан хорих арга хэмжээ авчээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйлийн 1-д заасан “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн бол 12-20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн үндэслэлээр буруутгаж буй аж. Хэрэгт манай улсын хоёр иргэн холбогдсон бөгөөд төрийн албан тушаалтан байсан гэх мэдээлэл байна. Манай улсын хоёр иргэн Тайваний тусгай албанаас томилогдож, Монголд ирж суурьшсан Ван овогтод мэдээлэл дамжуулдаг байсан гэх мэдээлэл байна.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
khishigsuren(202.9.40.98) 2018 оны 11 сарын 05

Nogo ardchilsan namiin huuhen hen bilee batchimeg biz de ter l tuslahtaigaa hamt tagnuul sh dee

0  |  0
Зочин(202.9.40.180) 2018 оны 11 сарын 03

АН-аас Батчимэг гишүүн Тайваний тагнуулын хэрэгт холбогдсон байхад МАН-аас Цахилгааны хүү нь тагнуулын хэргээр ял эдэлсэн. Энэ намууд бүгд эх орноосоо урвасан хулгайчид.

0  |  0
Иргэн(202.9.43.4) 2018 оны 11 сарын 03

Ямар хулгайчууд байгаа бол цааз

0  |  0
Зочин (66.181.160.23) 2018 оны 11 сарын 02

Эх ороноо хэдэн халтар тег- неес худалдсан 2 монголыг ал

0  |  0
Иргэн(103.57.95.182) 2018 оны 11 сарын 02

Хичнээн даржин хэцүү байлаач гэсэн эх орноосоо урвана гэдэг гутамшиг

0  |  0
Top