БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Ховд их сургууль дээр ажиллалаа

2018 оны 11 сарын 07

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өчигдөр /2018.11.07/ Баруун бүсийн боловсрол, шинжлэх ухааны томоохон төв болох Ховд их сургууль дээр ажиллалаа. 

Өдгөө 39 дэх жилдээ боловсролын үйлчилгээ үзүүлж буй Ховд их сургууль 2004 онд бие даасан төрийн өмчийн их сургууль болсон бөгөөд хоёр бүрэлдэхүүн, нэг салбар сургуультай. 2018-2019 оны хичээлийн жилд нийт 2618 оюутан, 150 гаруй багш, 100 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Сургуулийн удирдлагууд салбар яамнаас явуулж буй бодлогын хүрээнд 2017-2020 оны хөгжлийн төлөвлөгөөндөө сургалтын их сургуулиас судалгаанд суурилсан их сургууль болох зорилт тавин ажиллаж байна гэлээ.

 

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа удирдлагын багийн зүгээс явуулж буй бодлого, үйл ажиллагаатай танилцан цаашид үйл ажиллагаагаа идэвхижүүлж, удирдлагын менежментээ сайжруулж ажиллах үүрэг, чиглэл өглөө. Мөн Ховд их сургуулийн багш, ажилчидтай уулзаж салбар яамнаас баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж мэдээлэл өгөв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top