Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 100 айлд барилгын материалын худалдаа эрхлэгчдийг нүүлгэх тухай ярьж байгаа ч өнөөдрийн хуралдаанаар худалдаа эрхлэгчдийг нүүлгэхгүй, орчин нөхцлийг нь шинэчилнэ гэж мэдээллээ.
100 айлын барилгын материалын зах, худалдааны төвийн асуудлыг судлах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын талаар худалдаа эрхлэгчдийн төлөөлөл болон хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй сонсгосон юм. 100 айл орчмын дэд бүтцийг нэмэгдүүлэх, дахин төлөвлөлт хийх ажил гурван үе шаттайгаар үргэлжлэх аж.
100 айлын барилгын материалын захын худалдааны орчныг шинэтгэх, нэгдсэн стандарттай болгох ажил Налайхын үйлдвэр технологийн паркийг шинэчлэхгүйгээр ажил хэрэг болохгүй гэдгийг албаны хүмүүс хэллээ. Налайхын үйлдвэр технологийн паркийн ажлыг эрчимжүүлж байж 100 айл орчмыг шинэчлэх, дэд бүтцийг нь шийдвэрлэх боломжтой болох аж.
“Налайхын үйлдвэр технологийн паркийн ажлыг эрчимжүүлэхгүйгээр цаашид 100 айл орчмыг шинэчлэх ажил урагшлахгүй. Ажлын хэсэг судалгааны ажлаа дуусган Налайхын үйлдвэр технологийн паркийн авто замын асуудлыг шийдсэн. Чойр-Налайхын авто замаас Налайхын үйлдвэр технологийн парк руу салж байгаа 4.6 км замын ажил эхэлчихсэн. Бизнес эрхлэгч компанийн удирдлагууд 100 айлаас үйлдвэрүүдээ гаргах, агуулах саваа төвлөрүүлэх асуудалд анхаарах ёстой” гэж НИТХ-ын төлөөлөгч, Ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга ярьсан юм.
Налайхын барилгын материал, үйлдвэрийн технологийн паркийн эхний үе шат 2014 онд хэрэгжиж дэд бүтцийн бүтээн байгуулалт 2017 онд дуусах төлөвлөгөөтэй байв. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар эхний шат хараахан дуусаагүй, үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын ажил хараахан эхлээгүй. “100 айл”-ын барилгын материалын дэлгүүрүүдийн орчныг шинэчлэх ажлыг Налайхтай холбон нэгдсэн байдлаар хөгжүүлэх төлөвлөгөө гарч улмаар энэ ажил үргэлжилж буй ажээ. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсгийнхэн 4-5 удаа хуралдсан бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сард хуралдаж байсан билээ.
"100 айл"-ыг нэгдсэн нэг стандарттай болгохыг дэмжиж байгаа ч бүгдийг нь нүүлгэх учир дутагдалтай
“Өнгөрсөн хугацаанд 100 айл орчмын барилгын материалын худалдаа эрхлэгчдийг тэр чигт нь нүүлгэх тухай хэвлэлээр их цацах болсон. Би энэ ажлын хэсгийн хуралд 2-3 удаа оролцож байгаа хүний хувьд хэлэхэд 100 айл орчмын барилгын материалын худалдааг нэгдсэн нэг стандарттай болгохыг дэмжиж байгаа. Гэхдээ бүгдийг нь нүүлгэнэ гэдэг учир дутагдалтай. Үүнийг нийслэлийн удирдлагууд ч мэдэж байгаа” гэж 100 айлд барилгын материалын худалдаа эрхлэгч Д.Лхагвасүрэн ярьсан юм.
100 айл орчмын барилгын материалын худалдаа эрхэлдэг бүсийг долоон хэсэг болгон хувааж блок бүрийг өөр, өөр байгууллагаар гүйцэтгүүлэхээр төлөвлөжээ. Өмнө нь энэ долоон хэсгийг “Заг” ХХК эзэмшиж байсан ч бүтээн байгуулалтын ажил эхлээгүй гэх үндэслэлээр цуцалсан байна. Тиймээс сонгон шалгаруулалт шинээр зарлахаар болжээ. Төлөвлөгөө ёсоор энэ хавийг холбосон гурван том зам болон хоёр туслах замын ажил байгаа бөгөөд зураг, төсөл, төлөвлөгөөний дагуу хийгдэх ёстой ч газар чөлөөлөлт болон гүйцэтгэгч байгууллага солигдсонтой холбоотойгоор удааширч байгааг холбогдох байгууллагын хүмүүс хэлж байлаа.
100 айл орчим буюу Сүхбаатар дүүргийн 9-12 дугаар хороог үе шаттайгаар хөгжүүлж, ил задгай үйлчилгээ эрхлэгчдийг болиулах, нэгдсэн стандарттай болгох, томоохон үйлдвэр, агуулахыг Налайх руу нүүлгэх зэрэг ажлыг 2-3 үе шаттайгаар зохион байгуулах ажээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хяналт шалгалт хийжээ. Шалгалтад зам дагуу үйлчилгээ эрхэлж буй 152 аж ахуй нэгж, иргэн хамрагдсан байна. Үүнээс барилгын үйлдвэрлэл эрхэлж буй 35, барилгын материалын худалдаа эрхэлж буй 37, гар дээр худалдаа эрхэлж буй 45, газар эзэмшигч 28, хоол, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй найман газарт шалгалт хийжээ. Шалгалтаар өрхийн хэрэгцээний зориулалтаар авсан газарт үйлчилгээ эрхэлсэн, зориулалтын дагуу ашиглаагүй, явган хүний гарц, гарам тагалсан зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.
100 айл орчимд 283 байгууллага, аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа явуулдаг байна. Үүнээс 91 нь төвийн төвлөрсөн дулаанд холбогдоогүй аж. Ойрын жилүүдэд 100 айл орчмын дэд бүтцийг сайжруулж, дахин төлөвлөлтийг сайжруулах замаар агаарын бохирдлыг бууруулах юм байна. Олон нийт 100 айл орчмыг бүхэлд нь өөрчилнө гэж ойлгодог. Тэгвэл ажлын хэсэг байгуулагдсанаар энэ бодол үндсэндээ өөрчлөгдөж, гар дээрээс худалдаа эрхэлдэг хувь хүмүүс, үйлдвэр эрхэлж буй аж ахуй нэгж, их хэмжээний бараа бүтээгдэхүүн хадгалдаг агуулахыг хотоос гаргахаар болсон байна. Нэг ёсондоо бүхлээр нь нүүлгэхгүй орчноо сайжруулж, нэгдсэн стандарттай болно. 100-айл Налайхтай хамт хөгжинө...
Б.АЗЗАЯА
Сэтгэгдэл ( 18 )
Mongol tur diilex uu xujaa nar diilex uu odoo l xariiiiiiiiiii daaa
Нүүлгэж чадахгүй ш дээ. Яагад гэвэл тэндхийн эзэд нь хятадууд байгаа. Сайд дарга нар хятад, мөнгө хоёрын өмнө өвдөг сөгддөг юм чинь.
Газар эзэмших л эрхтэй худалдаа эрхлэгчид байгаа биз дээ.Төр газраа мэдээд газар эзэмших гэрээг цуцлаад буцаагаад ав л даа, иргэд бид эрүүл орчинд амьдрах эрхтэй биз дээ.Бүгдийг нь нүүлгээч ээ.Юуг нь гуйдаг юм.
Нүүлгэх нь зөв.Дан хужаа эзэнтэй дэлгүүрүүд.УБ хотыг жинхэнэ бохирдуулж байгаа газар.Налайх руу нүүлгэе!Хүн болгон өдөр бүр юм авах гэж очдоггүй.Ихэнхи нь хөдөө орон нутгаас ирж бараа авдаг газар шүү дээ.
НЭЭРЭЭ 100 АЙЛЫН ОРЧИН ҮНЭХЭЭР БОХИР БӨӨН ТООС ТОРТОГ, УТАА УНИАР, АРХИДАЛТ, ХҮМҮҮСИЙН АМЬДРАХ ОРЧИН БАЙХГҮЙ, ТЭНД АЖИЛЛУУЛЖ БАЙГАА ХУДАЛДААНЫ МУХЛАГУУД НЬ ХАРАНХУЙ НҮХ ШИГЛ ТЭГЭЭД ОО-ИЙН АСУУДЛАА ЯАЖ ШИЙДДЭГ ЮМ ОРЧИН ТОЙРОН НЬ БӨӨН ЖОРЛОН БОЛЧИХСОН. ҮНЭХЭЭР ХОТ ХӨГЖЬЕ ГЭЖ БАЙГАА БОЛ ТЭР ДЭМИЙ ЮМАНД МӨНГӨ ҮРЖ ХООРОНДОО ГЭДСЭНДЭЭ ХӨЛӨӨ ХИЙЛЦЭЖ МӨНГӨ ИДЭЖ ЗАВШААД БАЙГАА ТОЙМГҮЙ МӨНГӨНИЙ ТООНДОО УМБААД ХУВИА ХИЧЭЭГЭЭД БАЙХААР ИЙМ ЮМАНДАА ЗАРЦУУЛЖ УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛЭЭЧЭЭ. ҮНЭХЭЭР ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА. ДАХИН БИТГИЙ ИЙМ БАЙЖ СОНГУУЛЬ ЯРЬЖ АРД ИРГЭДИЙН ТОЛГОЙГ ЭРГҮҮЛЖ БАЙГААЧ.
НЭЭРЭЭ 100 АЙЛЫН ОРЧИН ҮНЭХЭЭР БОХИР БӨӨН ТООС ТОРТОГ, УТАА УНИАР, АРХИДАЛТ, ХҮМҮҮСИЙН АМЬДРАХ ОРЧИН БАЙХГҮЙ, ТЭНД АЖИЛЛУУЛЖ БАЙГАА ХУДАЛДААНЫ МУХЛАГУУД НЬ ХАРАНХУЙ НҮХ ШИГЛ ТЭГЭЭД ОО-ИЙН АСУУДЛАА ЯАЖ ШИЙДДЭГ ЮМ ОРЧИН ТОЙРОН НЬ БӨӨН ЖОРЛОН БОЛЧИХСОН. ҮНЭХЭЭР ХОТ ХӨГЖЬЕ ГЭЖ БАЙГАА БОЛ ТЭР ДЭМИЙ ЮМАНД МӨНГӨ ҮРЖ ХООРОНДОО ГЭДСЭНДЭЭ ХӨЛӨӨ ХИЙЛЦЭЖ МӨНГӨ ИДЭЖ ЗАВШААД БАЙГАА ТОЙМГҮЙ МӨНГӨНИЙ ТООНДОО УМБААД ХУВИА ХИЧЭЭГЭЭД БАЙХААР ИЙМ ЮМАНДАА ЗАРЦУУЛЖ УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛЭЭЧЭЭ. ҮНЭХЭЭР ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА. ДАХИН БИТГИЙ ИЙМ БАЙЖ СОНГУУЛЬ ЯРЬЖ АРД ИРГЭДИЙН ТОЛГОЙГ ЭРГҮҮЛЖ БАЙГААЧ.
Зуун айлыг Налайх руу, Драгоныг 2 руу нүүлгэх хэрэгтэй. Ялангуяа баруун аймгуудын автобусыг баруун талдаа гаргах хэрэгтэй.Нийтийн унааг нь хүрэлцээтэй шийдээд л өгчих.
100айлыг нүүлгэх ажил энэ ажил хийдгүй засгийн үед хийгдэхгүй.Наад зах нь тэр очих газрыг нь шийдэж тохижилтыг бүрэн хийх ёстой. Батүүлийн үед авто цогцолборын ямар сайхан төв бий болгов.Гэтэл хотын орлогч Баярхүү бид да хүрээг нүүлгэж чадахгүй гээд яриад унайлаад зогсож байна.Аргагүй биздээ.Тэнд чинь дандаа МАН ынхны ивээлийн байгууллагууд байдаг гэх юм байналээ.
Хятадууд л их ажиллаж амьдардаг юм билээ том том агуулахуудтай нүүлгэвэл таарна бөөн шороо тоос явган хүн ч явах аргагүй төр нүүрээ харуулах цаг болсоон
Хятадууд л их ажиллаж амьдардаг юм билээ том том агуулахуудтай нүүлгэвэл таарна бөөн шороо тоос явган хүн ч явах аргагүй төр нүүрээ харуулах цаг болсоон
нүүлгэх хэрэгтэй хамгийн Бохир заваан орчин Архидан согтуурагчидын бөөгнөрөл цуглардаг газар даруй Хотоос гаргаж Нүүлгэх шаардлагатай
Nuulgee yag hotiin tovd toosontsor bohir orchin
Hүүлгэх хэрэгтэй..дараа ни хөдөөнийхийг хөдөө руу ни нүүлгэ
НҮҮЛГЭЭЧЭЭ ЭНЭ ЗАВААН БОХИР ОРЧНЫГ ЭРҮҮЛЖҮҮЛЭХСЭН. тэнд байгаа хүмүүсийн дурыг асуувал юу ч бүтэхгүй. энэ хотод чинь захиргаа, шийдвэр биелэлт гэж байдгийнн байгаа биз дээ. Хүн бүрийн дураараа өөрийнхөө эрх ашгийн өмнө сөгдөөд байвал хот хэзээ ч хөгжихгүй
Нүүлгээчээ эргэж буцааад байдаг энэ ман 20онд газрын хөрснөөс арчигдаараа
100 ailiin orchin aimshgiin gazar baidag Tend ochixoor bid nar xeddygeer zuund amidraad bainaa gej boddog
100 ailiin orchin aimshgiin gazar baidag Tend ochixoor bid nar xeddygeer zuund amidraad bainaa gej boddog
100ailiig nulgeh n zov ymar huree hiid bish shavaaraldsan tohi tuhgui iim duureg odoroos odort telj bigaa hotiin tohijiltond bohir muuhaigaar noloolono end jinhen ULAANBAARiin GANNAM duureg sunderleh estoi