Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдөр өчигдөр /2018.11.08/-нд тохиолоо. Засгийн газрын хуралдаанаас өчигдөр, өнөөдөр бүх нийтээр амарч, ирэх долоо хоногийн бямба (2018.11.17) гаригт нөхөж ажиллахаар болсон. Нийтээр амарч буй амралтын өдрүүдэд томоохон худалдааны төв, арилжааны банкууд ямар цагийн хуваариар ажиллах талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.
ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД
-“Алтжин бөмбөгөр”
- Арваннэгдүгээр сарын 8-нд амарч, 9-нөөс 10:00-20:00 цаг хүртэл ажиллана.
-“Бөмбөгөр” худалдааны төв
- Арваннэгдүгээр сарын 8-нд амарч, 9-нөөс цагийн хуваарийн дагуу 09:00-20:00 хүртэл ажиллана.
-“Да хүрээ” зах
- Арваннэгдүгээр сарын 8-нд амарч, 9-нөөс цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Дүнжингарав" худалдааны төв
- Арваннэгдүгээр сарын 8, 9-нд амарч, 10-наас хэвийн ажиллана.
-“100 айл” барилгын материалын төв
- Арваннэгдүгээр сарын 8-нд амарч, 9-нөөс хэвийн ажиллана.
-“Мишээл экспо” барилгын материалын төв энэ өдрүүдэд хэвийн ажиллана.
-“Нарантуул” олон улсын худалдааны төв
- Арваннэгдүгээр сарын 8-нд амарч, 9-нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
-“Өгөөмөр” зах
- Арваннэгдүгээр сарын 7, 8, 9-нд амарч, 10-наас эхлэн хэвийн үйл ажиллагаагаа явуулна.
-Сонгинохайрхан дүүрэг дэх Авто худалдааны цогцолбор
- Арваннэгдүгээр сарын 8, 9-нд амарч, 10-ны өдрөөс хэвийн ажиллана.
-“Хархорин” худалдааны төв
Арваннэгдүгээр сарын 8-нд амарч, 9-нөөс цагийн хуваарийн дагуу ажиллана.
-“Хүчит шонхор” зах
Арваннэгдүгээр сарын 8-нд амарч, 9-нөөс хэвийн ажиллана.
-“Sunday” плаза
Арваннэгдүгээр сарын 8, 9-нд ердийн хуваарийн дагуу буюу 10:00-20:30 цагийн хооронд ажиллана.
АРИЛЖААНЫ БАНКУУД
ХААН БАНК
- Арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд Улаанбаатар хотын бүх салбар, нэгжүүд амарна.
ХАС БАНК
- Арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд
“И-март” тооцооны төв 09:00-22:00 цагийн хооронд,
“Түшиг” салбар 10:00-17:00 цагийн хооронд,
“Баянгол” салбар 10:00-19:00 цагийн хооронд ажиллана.
- “Нарантуул”, “Өнөр” тооцооны төвүүд 08-ны өдөр амарч, 9-ний өдрөөс “Нарантуул” тооцооны төв 10:00-19:00 цаг, “Өнөр” тооцооны төв 10:00-17:30 цаг хүртэл ажиллана.
ГОЛОМТ БАНК
- Арваннэгдүгээр сарын 8-ны өдөр 11:00-17:00 цаг хүртэлх хугацаанд “Цамбагарав”, “Москва” салбар, “Сансар”, “120 мянгат” салбар ажиллаж, бусад салбар нэгж амарна. Харин “Солонго” салбар 24 цагаар ажиллана.
- Арваннэгдүгээр сарын 09-ний өдрөөс салбар нэгжүүд хуваарийн дагуу ажиллана.
ТӨРИЙН БАНК
- Арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх “Занабазар” салбар, Сүхбаатар дүүрэгт “50 мянгат” тооцооны төв, Сонгинохайрхан дүүрэгт “Өнөр” тооцооны төв, Баянзүрх дүүрэг “13 дугаар хороолол” тооцооны төв / Хан-Уул дүүрэгт “120 мянгат” тооцооны төв, Баянгол дүүрэг “Баруун хүрээ” тооцооны төвүүд ажиллана.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
- Арваннэгдүгээр сарын 8-ны өдөр бүх салбар, тооцооны төвүүд амарна.
- Арваннэгдүгээр сарын 9-нд Картын үйлчилгээний төв салбар 10:00-18:30 цаг, Нарны зам салбар 10:00-19:00 цаг, Зайсан салбар 09:30-18:00 цаг, Хархорин салбарын өргөтгөл 10:00-18:00 цаг, “Эрдэнэс салбар” 11:00-19:00 цаг хүртэл ажиллана.
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )