ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынханд эсрэг хүйсний хүмүүс татагдана

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 13

 

Хонь

Та өнөөдөр урьд хожид байгаагүйгээр их хөдөлмөрч, шаргуу байна. Хониныхны өнөөдрийн уриа нь зөвхөн ЯЛАЛТ. Та ямар нэгэн зүйл дээр ялагдсан байлаа ч дахин өндийж, амжилтад хүрнэ.

Үхэр

Өнөөдөр та бүх хүний багш байна. Бага насныхан болон ахмад хүмүүстэй өдрийг өнгөрүүлэхэд таатай. Ажилдаа амжилт гаргаж, хүмүүст маш үнэ цэнэтэй зөвлөгөө өгч чадна.

Ихэр

Өнөөдөр та тэмцэгч байна. Амбиц ихтэй байх нь хүмүүсийн дургүйцлийг төрүүлж мэднэ.

Мэлхий

Өнөөдөр гаргах шийдвэрээс цаашдын олон зүйл хамаарна. Та аливааг урьдчилан харна. Энэ нь алдаа гаргахаас сэргийлж болох юм.

Арслан

Зовох шалтгаан байхгүй байхад шаналах хэрэг байна уу? Үүнийг ойлгохын тулд та таагүй зүйлүүдийг бусдаас биш өөрөөсөө хай.

Охин

Найз нөхдөдөө бол та сахиусан тэнгэр нь байна. Гэхдээ тэдний амьдралыг заах гээд хэрэггүй. Өнөөдөр та бусдад нөхөрсөг зөвлөгөө өг. Дуугаа өндөрсгөж харьцахаас сэргийл.

Жинлүүр

Хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүл. Хүүхдүүддээ анхаар. Тэдэндээ зориулж багахан баяр зохион байгуулж ч болох юм. Чин сэтгэлийн яриа өрнүүл.

Хилэнц

Илтгэх авьяас тань нээгдэнэ. Үдэшлэг зохион байгуулж, сэтгэл доторх үгээ олны өмнө хэлж ч болох юм.

Нум

Өнөөдөр таныг хэн ч саатуулж чадахгүй. Дээд зэргээр төвлөрсөн байдал нь зөрүүд мэт харагдуулна. Гэхдээ ажлыг танаас өөр хэн ч сайн хийж чадахгүй.

Матар

Гэнэтийн эргэлт болно. Өнөөдөр хийхээр төлөвлөсөн зүйлд тань өөрчлөлт орно. Уян хатан байснаар амьдрал таныг шагнах болно.

Хумх

Ажил дээр багахан маргаан гарч болзошгүй. Гэхдээ таны уян хатан зан ямар ч хурц асуудлыг зөөллөхөөр байна. Эсрэг хүйсний хүмүүс, найзууд болон дарга нар чинь танд татагдана.

Загас

Загас мэт дуугүй, идэвхгүй байна. Гэхдээ та олон нийтийн ажилд оролцож, шинэ хүмүүстэй танилцахыг хичээ. Шинэ танилтай болсноор сонирхолтой бөгөөд хэрэгтэй хүмүүсийг олно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top