Монголын балетчид Кубын Их театрын тайзнаа

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 13

Хоёр жил тутам зохион байгуулагддаг Бүгд Найрамдах Куба Улсын домогт балетчин Алисиа Алонсогийн нэрэмжит “Гаванагийн олон улсын балетын фестиваль” 2018 оны аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 6-ны өдрүүдэд 26 дахь удаагаа амжилттай зохион байгуулагджээ.

Энэ удаагийн фестивальд балет болон сонгодог урлагаар тэргүүлэгч 21 улс, олон улсын таван урлагийн байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд Монгол Улсыг төлөөлөн Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын соёлын элч Д.Алтанхуяг, Монгол Улсын гавьяат жүжигчин О.Анужин нар оролцож, Кубын Үндэсний театр, Алисиа Алонсогийн нэрэмжит Их театрын тайзнаа үндэсний онцлог бүхий тоглолтыг үзүүлж, Монголын балетын бүжигчдийн мэргэжлийн өндөр ур чадвар, түвшинг харуулсан байна. 

Кубын үндэсний балетын шилдэг бүжигчдээс гадна АНУ, Канад, Австрали, Их Британи, Франц, Монгол, Өмнөд Солонгос зэрэг орны авьяаслаг залуу балетчдыг хамарсан энэхүү Гаванагийн фестиваль нь дэлхийд чансаагаараа айргийн тавд багтдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top