Талийгаач Э.Мөнхтулгын ар гэрийнхэн прокурорт ханджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 14

 Булган аймагт 2018 оны аравдугаар сарын 14-нд тус аймгийн Орхон сумын хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулга авто машины осолд өртөж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач тухайн үед Орхон аймаг руу ажлаар явж байсан бөгөөд хавтаст хэргүүдээ цүнхлэн албаны машинтай явж байхдаа осолдсон гэдэг.

Цагдаагийн алба хаагчид тохиолдсон золгүй явдлыг амиа хорлолт байсан, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч Х.Бат-Ялалт тэргүүтэй хүмүүс сэтгэл санааны хямралд оруулснаас болж ослоор амиа алдсан гэх мэтээр олон таамаг хөвөрч буй. Тэгвэл талийгаачийн ар гэрийнхэн саяхан прокурорт хандсан байна.

Ар гэрийнхэн болон албаны хүмүүсийн хэлснээр талийгаач Э.Мөнхтулга амиа алдахын өмнөхөн малын хулгайн хэргээр мөрдөн байцаах ажиллагаа явуулж байсан гэдэг. Харин тус хэргээр саатуулагдсан этгээдийг өмгөөлөхөөр очсон Х.Бат-Ялалт цагдаагийн алба хаагч Э.Мөнхтулгатай уулзсан гэдэг бөгөөд тэр үеийн бичлэгийг олон нийтэд тарааснаас болж талийгаачийг сэтгэл санааны хямралд орсон гэсэн гомдлыг ар гэрийнхнийх нь зүгээс байнга тавьж байгаа юм.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.16.225) 2018 оны 11 сарын 14

munhnar eej

0  |  0
зочин(202.9.43.0) 2018 оны 11 сарын 14

Энэ төлөөлөгч ажил үүргээ гүйцэтгэж яваад өөд болсон ар гэр 3жаахан хүүхэд залуу ээжид байр өгсөн үү цагдаагийнхан харж хандаасай

0  |  0
Top