ФОТО: ЖДҮ-ийн зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохыг шаардсан жагсаал болж байна

Б.Болорсүх | Zindaa.mn
2018 оны 11 сарын 14

 “Нэхүүл” нам бус залуусын хөдөлгөөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, хуульд заасан хариуцлага тооцохыг шаардан, яг одоо Сүхбаатарын талбайд жагсч байна /2018.11.14/. ЖДҮХС-аас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцхыг шаардсан шаардах бичгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нарт өгнө гэдгээ жагсагчид мэдэгдсэн юм.

Жагсагчдын шаардах хуудсыг УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон Засгийн газрын хэрэг эрхлэх газар хүлээн авсан байна.


“Нэхүүл” нам бус залуусын хөдөлгөөн ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүд УИХ-ын тухай хууль болон УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн заалтуудыг ноцтой зөрчсөн тул тэдэнд хугацаа алдалгүй нэн даруй хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх ёстой гэж үзэж байгаа юм.

ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын 12 гишүүн байгаа бол Засгийн газрын хоёр сайд холбогдоод байгаа. Эрх баригч МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр холбогдсон намын гишүүдтэйгээ хариуцлага тооцно гэж УИХ-ын чуулганд мэдээлэл хийж, мэдэгдсэн билээ.

Гэрэл зургийг Ц.БАЯРБААТАР


Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Наран(103.229.121.181) 2018 оны 11 сарын 14

Чоно борооноор гэгчээх ардчилсан намынхан өөрслийнхөө луйвардсан мөнгийг төлчихөөд наад жагсаааа 30000 өгч байгаа биз лээ

Монгол улсын иргэн(202.131.249.202) 2018 оны 11 сарын 14

Ингээд зогсохгүй бүгдийг нь солиосой тэдний хань хамсаатан болсон цагдаа, шүүх, прокурор, АТГ зэрэгт байгаа шударга бус хүмүүсийг бас солиосоо монгол төр минь цэвэршээсэй !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

зочин(203.91.118.247) 2018 оны 11 сарын 14

Мөнгөөр жагсаал хийхээ больцгоо,, Шударга ёс нэхэж байвал АСЕМ-ын 400 тэрбум, Үнэ тогтворжуулахын 3 их наяд, Бондын олон зуун тэрбумыг эхлээд наад санхүүжүүлээд байгаа АН-аасаа авчих тэнэгүүд ээ Ийм тэнэг байвал луйварчид улам галзуурч иргэд бид ядуурна,,,, биднийг доромжилж байна ш дээ, 30 мянгын төлөө жагсана ,,ээ чааваас

иргэн (202.179.25.178) 2018 оны 11 сарын 14

юм юм ч эхэллээ дээ Хулгайч Луйварчид аа Та нар дэндүү даварцгааж байл уу энэ бол дөнгөж Эхлэл нь цаашдаа Тэвчээр байхгүй

Top