ЦЕГ-аас эх сурвалжгүй мэдээлэлд итгэхгүй байхыг зөвлөж байна

2018 оны 11 сарын 14

Иргэд та бүхнийг албаны эх сурвалжгүй худал ташаа мэдээлэлд итгэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь:
"Манай байрны залууг үүрээр машин гаргая гэж залгаад гаргаж ирж амийг нь хороосон аймшигтай хэрэг гарсан байна шүү. Утасны дугаараа бичиж үлдээх нь зөв ч юм уу аймаар нийгэм болжээ хүмүүс минь сэрэмжтэй байгаарай...." гэсэн мэдээлэл худал болохыг Цагдаагийн байгууллагаас мэдээлэлж байна.

Та бүхэн цахим хуудсанд мэдээ мэдээлэл, үзэл бодлоо нийтлэхдээ бусдад үнэн, зөв мэдээллийг түгээдэг байхыг эрхэмлээрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа.... ‼️‼️‼️

Эх сурвалж: ЦЕГ-ын ХМТ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top